Нийгмийн
Чингис хаан музейн ажилчид ОХУ-ын их дээд сургуульд суралцана

Чингис хаан үндэсний музей ОХУ-ын Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, музейн ажилтнуудыг ОХУ-ын их дээд сургуульд тусгай хөтөлбөрөөр хэлний бэлтгэлд сургахаар болжээ.
Тодруулбал, Чингис хаан үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Буриадын их сургуулийн захирал Дамдинов Алдар Валерьевич нар цаашид хоёр байгууллага эрдэм шинжилгээ судалгаа, боловсрол, соёлын үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Уг гэрээний хүрээнд музейн ажилтнуудыг ОХУ-ын их дээд сургуульд ахисан шатны сургалтад суралцах, тусгай хөтөлбөрөөр хэлний бэлтгэлд сургахаар болжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буриад, оросуудаас юү сурах үү. Оросын түүхчид манай хааныг олигтой үгээр хэлдэггүй биздээ