АН-ын толхилцоон: С.Эрдэнэ нэр дэвшихээр зүтгэж, Х.Баттулга сөрөг шахалт үзүүлж, "нялх сэнгүм"-үүд амбицлаж эхэлжээ

Ардчилсан нам эхлээд даргатай боллоо. Дараа нь гэрчилгээтэй боллоо. Тэгээд тамгатай боллоо. Эцэст нь бүтэн боллоо. Эвдрэл нь эвлэрлээ. Ингэж бодох хүмүүс олон байх. Гэвч харамсалтай нь тийм биш аж. Тус намын дотоодод зодоон үүсгэх шинэ сэдэв гарч иржээ. Тэр нь намын жагсаалтаар сонгуульд нэр дэвших квот.
Сонгууль дөхсөн энэ цаг үед Л.Гантөмөр шиг үнэ цэнтэй хүн АН-д одоогоор алга. Учир нь түүний гарт намын жагсаалтаар нэр дэвшүүлэх эсэх эрх бий.
-АН-ын бүлэг жагсаалтаар нэр дэвших квотоо булаацалдсанаар хагарлын ан цав үүсжээ-
Энэ квотын улмаас ялангуяа намын бүлэг ойрд эв түнжин тун тааруу байгаа аж. Тэдний толхилцоон намын жагсаалтаар нэр дэвших квот дээр тохирч чадаагүйгээс үүдэж эхэлжээ.
Эхний ээлжинд одоогийн УИХ-ын гишүүдийнхээ ихэнхийг нь жагсаалтаар шууд оруулах тухай яригдсан байна. Гэвч заримыг нь оруулахгүй гэдэг бодлыг намын дарга нь өвөртөлж яваа. Чухам үүний улмаас бүлгийн гишүүдийн ирц тааруухан, идэвх сул, хурлаа дөнгөн данган хийсээр энэ долоо хоногийн ҮХНӨ-ийн сурталчилгаатай золгожээ.
Намын жагсаалтын квотоос үүдээд Д.Ганбат дахин Бүлгийн дарга болно гэх санаархлаа С.Эрдэнээр дамжуулан хийлгэж эхэлсэн гэгдэж буй юм.
-С.Эрдэнэ ч залуустайгаа жагсаалтаар орно гэж хүсэж, Х.Баттулга түүнийг хяхах шахаасыг Л.Гантөмөрт үзүүлжээ-
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдрөөр тамгаа аваад Л.Гантөмөр дээр хүрээд ирсэн С.Эрдэнийн эцсийн хүсэл бас л сонгуульд нэр дэвших эрх.
Тэрбээр хэд хэдэн залуусынхаа хамтаар намын жагсаалтаар орох хүслээ илэрхийлж суугаа аж.
Гэхдээ нөгөө талд экс Ерөнхийлөгч Х.Баттулга С.Эрдэнэ ба түүний нөхдөд “жагсаалт өгөхгүй байх” шахаасыг Л.Гантөмөрт үзүүлж буй. Мөн С.Баярцогтыг намаас хөөх шахалтыг ч давхар үзүүлжээ.
С.Эрдэнэ, Х.Баттулга, С.Баярцогт нарын хажуугаар З.Нарантуяа ч бас намын жагсаалтаар орж ирнэ гэдэгтээ итгэл төгс суугаа аж.
С.Эрдэнийн хүсэл, АН-ын дотоод асуудал хоёр үүгээр дуусахгүй. АН Дэд дарга, НБД-ын суудал асуудалтай байна. Тодруулбал, Эл хоёр суудлыг С.Эрдэнэ авна гэж анхнаасаа тохирсон гэх мэдээлэл хөвөрсөн. Энэ ёсоороо АН-ын дэд даргаар Д.Эрдэнэсувд, нарийн бичгийн даргаар Ц.Уртнасангаа оруулж ирнэ гэж зөрүүдэл суугаа аж.
-Жагсаалтаар нэр дэвшихийг хүсэгч АН-ын “нялх сэнгүм”-үүдийн хэрс хөвөрч эхлэв-
Томчуулынхаа толхилцооны зай сиймхийгээр эл намын “нялх сэнгүм”-үүд нэр дэвшихээр горилж суугаа гэх мэдээлэл бий.
Тухайлбал, "Фортуна" Н.Батбаярын охин Б.Жаргалмаа, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Чимэддорж нарын залуус "нэр дэвшинэ, тэр тусмаа жагсаалтаар" гэдгээ их бага хэмжээгээр цухалзуулаад, гүйж яваа аж.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Олон нийт одоо л нэг сөрөг хүчинтэй болох нь, эрх баригчдын эсрэг дуугарах нь хэмээн магнай хагарч суугаа. Ялангуяа энэ намын гишүүд, үнэнч дэмжигчид. АН-ыг эвлэлдсэн нэгдсэн гэгдэж буй боловч дотоод нөхцөл байдал яг ийм л байна. Ялангуяа сонгуулиас үүдсэн толхилцоон ид өрнөөд эхэлчихсэн байгаа юм. Энэ байдлаараа 2024 оны сонгууль давах уу, үгүй юу гэдгээ ч зарим нь илэрхийлж ч суугаа аж. Намаа нэгтгэсэн хүн нь Л.Гантөмөр. Одоо эвдрүүлэх хүн нь Л.Гантөмөр болох вий гэдэг айдас байна. Энэ нь чухам түүний гарт байх намын жагсаалтаар нэр дэвших квотоос улбаалж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэхэд хилсдэхээргүй байна. Тиймээс цөөхөн хэдэн квотоо С.Эрдэнэ, Х.Баттулга талынхныг яаж гомдоохгүйхэн шиг хуваарилах вэ гэдэг бодлогоос эхлэх бололтой.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Урнаа дүү бодлоо бичжээ.1д хуулиа батлахгүй байгаа.2 т квотоор орж ирэхэд Гантөмөрийн нөлөө байвч бага хурлаар юм уу , ҮБХ олон хэлэлцэж шигшигдэж гарч ирнэ.Зүгээр би квотоор орчихно гэж зүтгэнэ гэх нь ямарч утгагүй .Ардчилсан намын дүрмэнд олонхийн сонгоно гээд хуульчилчихсан юм. Шал дэмий утгагүй амтгүй сэтгүүлчийн нэр хүндийг унагаасан нийтлэл байна дөө
Хэзээ сэтгүүлч дүгнэлт хийж байлаа. Сүүлдээ тэмдэглэл ч гэх шиг өөрсдийн дүгнэлт үзэл бодлоо авч хаях хэрэгтэй. Утга зохиол судлаач гуай улс төрийг утга зохиол шиг битгийн тэмдэглэл энэ тэрээр халхавчил
Гантөмөр,ҮБХ-тойгоо шийднэ. Эрдэнэ,Баттулга хоёр хоюулаа дут!Та 2-г хэнч сонгохгүй. яагаад жагсаалт руу орох гэж гүйж байгаагаа мэдэж байгаа биздээ,сонгогчдод нэр нүүрээ алдсан болохоор тийшээ зүтгэж байгаа шүү,та хоёр.
Erdene bol odoo bolimoor yumaa. Songuulid orohdoo ih saihan zuil ali ch nam amaldag. Tegeed ard irgediin amidral ahui deeshelj bgaa ni haana bgaa yum be? Odoo humuusiin amidral bur ulam dordoj. Yumny une bur arai denduu bolson. Tegeed hiij bgaa zuil zovhon oorsddoo taaruul huuli batluulaad, tatvar hemj, huuhdiin mongiig hurtel yalgavartai ogch bna shuu dee. Hen ch garch irsen yalgaa bgui eee.
ЭНЭ ЭРДЭНЭЭ ГЭЖ НЭГ МУУ ХУВАЛЗ ПИЗДА ЧИ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛЖ ДАССАН СУРСАН ШОРОНДОО ОЧИЖ ШУУМАРАА ХИЙГЭЭЧ.ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЧИ ХҮНИЙ ЗОВЛОНД ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ? ЭРҮҮ НЬ ЖАЙЖГАР ГАНТӨМӨР БОЛ ИРЭХ СОНГУУЛЬД АХ НАМДАА НАВС ТАВИУЛНАА АХ НАМ ЧИНЬ ЭРХ МЭДЛЭЭ АТГАЧИХСАН БАЙГАА .ЖИНХЭНЭ УЛААР НЬ ЭРГҮҮЛНЭ ТЭГЭЖ БАЙХААР НААД НАМЫХАА ДАРГА БОЛОН ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН БООВЫГ НЬ ХӨХ ГАЙГҮЙ ГЭСЭН ХҮҮХНҮҮДЭЭ ЯВУУЛЖ ДЭЛГЭЭНД ОРУУЛ ЭНЭ Л ТА НАРЫГ АВАРНАА
Эрдэнэ Баттулга 2 алалцаанаасаа болж намынхаа нэр хүндийг шавартай хутгаж өөрсдөө гудманд хаягдчихаад сүүлдээ нэг нь нэг мод нөгөөх нь нэг цаас барьж ирж АН д хийж бүтээсэн юмгүй нэг муу мүүнчний бөгсийг нь долоох ч гэж дээ гутамшиг Одоо энэ хоёрын гутрал эрх мэдлээ сангалзсан тачаал өсөрхөл цаашдаа ч АН д их гай чирэндээ. Энэ мэт новшнууддаа нүүр өгч нүүрсний хулгайчуудаа өмөөрсөн Гантөмөр ч ялгаагүй намд гай болно
Жагсаалт энэ шүү дээ .Нөгөө хулгайч хувалзнууд чинь сургаар нь өтний ялаа шиг өмнөх туршилгаараа цөлмөх гээд алаан гарсан хойноо ард түмний боломжийг ХУЛГАЙЛААД сурсан цацдаггүй шуналтангууд .Жагсаалтыг БОЛИУЛЖ УНАГАХ хэрэгтэй.
Эрдэнээ Хүрэлсүхээсээ мандат авах хэрэгтэй
Сүүлийн үед цэвэр сэтгүүл зүй үзээгүй нөхдүүд улс төрийг утга зохиол шүлэг мүлэгтэйгээ хольж хутган хүнд л хүрч байвал гэсэн аятай бичдэг болж болиомо, ичээсэй
Нэр дэвших асуудлыг шийдэж цөхөөд байх юм байхгүй. АН-ынхаа ҮБХ-ооны саналаар шийдчэх хэрэгтэй. Эрдэнэ нар одоо болио.Зүгээр л ил далд олсоноо идээд хэвтэж бай.
С.Эрдэнэ жагсаалтад орвол АН-аас олон хүн цэрвэж, үр дагавар нь АН будаа.
Ингэж байхаар жагсаалтанд багтах эсэхээ гишүүдээсээ асуугаад ир гээд нам дотроо сонгууль явуулчихна биз дээ тэгвэл нэр цэвэр хүмүүс нь намын жагсаалтанд багтана
Намаа эвлэрүүлсэн нь Гантөмөр ёстой бишшүү. Гэтэж байгаад бүх тохироо бүрдэнгүүт хулгайч муур шиг гэнэт үсэрч гарч ирсэн. Хумсаа нуусан хулгайч. Женкодоо бөлдөгдүүлчихсэн хэвтэж байгм