Нийгмийн

Ж.Бат-Ундрах: Краны суманд оногдож 40 минут хэвтэж, барилгачид шуудай, мяндсаар гарыг минь боосон

Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй компанийн хариуцлагагүй байдлын улмаас баруун гар болон нурууны доод хэсгийн мэдрэл алдагдаж, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн манай редакцид хүрэлцэн ирж мэдээлэл өгсөн юм.

Сонгинохайрхан дүүргийн 44 дүгээр хорооны иргэн Ж.Бат-Ундрах 2022 оны зургаадугаар сарын 08-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барилга дээр ажиллаж байхдаа осолд оржээ.

Тодруулбал, тэр дээрээс алдсан краны суманд цохиулсан бөгөөд тусламж авч чадалгүй 30-40 минут болжээ. Ослын улмаас түүний баруун гар болон нурууны доод хэсэг мэдээгүйжин хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж, бусдын асрамжид орсон. Тэрбээр БНСУ руу шинжилгээнд орж, хагалгаа хийлгэн нурууны мэдрэл бүрэн сэргэх боломжтой гэсэн хариу авч. Гэвч осолд оруулахад хүргэсэн компаниуд өнөөдрийг хүртэл 36 сарын тэтгэмж болон урьдчилсан шинжилгээний зардал болох 5,5 сая воныг өгөх бүү хэл биеийг нь ч асуухгүй өдий хүрчээ.

Иргэн тухайн тэтгэмж, зардлыг авахаар шүүхэд хандсан байна. Энэ талаар Ж.Бат-Ундрахтай ярилцлаа.     

-Тухайн ослын талаар та ерөнхий мэдээлэл өгөөч?

- Би тэр үед Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-2 гэх шинэ эмнэлгийн ар талд “Төгс прогресс” ХХК, “Шилдэг брэнд” ХХК, “Галт ус” ХХК гэсэн гурван  компанийн хамтарч барьж буй орон сууцны барилга дээр хөлсөөр ажиллаж байсан. Хүүгээ дагаад есөн хүнтэй баг тэр ажил руу орсон. Энэ үед краны сум алдаж тэрэнд оногдоод баруун гар, нурууны мэдрэлээ алдсан. Тэр болгоноо нэг бүрчлэн тоочоод яахав.

-Осол гардаг өдөр яг юу болсон талаар та ярьж болох уу?

-Тэр өдрийн ажил 10 цагт эхэлсэн. ХАБ залуу гарын үсэг зуруулж бид нар ажилдаа орсон. Барилгын босоо үе боох ажил өрнөж байсан бөгөөд би доор бэлдэц хийдэг хэсэгт байсан юм. 3400-тай төмрийг тасдаж 6-7 ширхэгээр зөөнө. Яг тухайн үед бидний ажилладаг бэлдэцийн талбай краны дор байсан. Яагаад энд байдаг болчихсон юм болоо л гэж бодсоноос ямар нэг зүйл хэлээгүй.  Амьдрах гээд зүтгэж яваа хүн илүү дутуу юм яриад яахав гээд ажиллаж байсан. Төмрөө метрлэж зөөж байгаад нэг орж ирэхэд дээрээс нэвсийсэн хар юм буугаад ирсэн. Бүчилсэн каск  мулт үсрээд гараараа хаасан болоод даруулчихсан. Хамгийн гол нь ямар ч тусламж авч чадахгүй 30-40 минут сөхрөөд суусан байхгүй юу. Тэгж байтал хамт ажиллаж байсан залуус бууж ирж дээш нь харуулж хэвтүүлж, нэг амьсгаа авсан. Маш их өвдөж байсан. Гэвч тэр компанид эм тариа, эмнэлгийн анхны тусламж үзүүлдэг хайрцаг байгаагүй. Ямар сайндаа нөгөө залуус маань тэнд байсан шуудай мяндасаар чиг барьж боож, хөөсөнцөр хүртэл ашигласан. Энэ талбайн зохион байгуулалт дээр маш их гомдолтой байгаа. Би арваад жил барилга дээр ажилласан хүн. Ажлын талбайг аюулгүй хэмжээнд бэлддэг. Дохиочин намайг унаж босоод түргэн тусламж ирж байхад хамгаалалтын хашаанаас гүйж ирсэн. Энэ хүн уг нь тэнд зогсож байх ёстой шүү дээ.

-Чамаас илүү том, хүн амины хэрэг өмгөөлж яваа гээд шүүх хурлыг хойшлуулсан-

-Одоогоор таны биеийн байдал ямар байна. Гомдол, хүсэлт тань ямар шатанд явна вэ?

-Ах нь одоо хүний гарт орсон. Өөрөө хувцсаа тайлж, өмсөж, бие засч чадахгүй. Сая нэг шүүх хурал болсон. Байцаагч танилцуулсан материал дээр “Төгс прогресс”, “Шилдэг брэнд” компанийг хүмүүсийг яллагдагчаар татсан. Гэтэл сая шүүх дээр очиход яллагдагч нь огт өөр хүмүүс болчихсон. Жишээ нь, “Шилдэг брэнд” компанийн ХАБ-ын ажилтанг яллагдагчаар татсан ч хуралд ирсэн хүн нь осол болох өдөр гарын үсэг зуруулсан залуугаас өөр хүн байсан. За тэгтэл шүүх хурал хойшиллоо. Яагаад гээд асуухаар яллагдагчийн өмгөөлөгч чамаас илүү том хэрэг, хүн амины хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж яваа гэсэн. Бас л ашиг сонирхол байдаг бололтой.

Өнөөдөр би тэднээс дааж давшгүй их мөнгө нэхээгүй. Эрүүл саруул байсан биеэ эргээд хэвийн болгомоор байна. Мөн хөдөлмөрийн чадвараа алдсан хүнд хуулиараа олгох ёстой тэтгэмжээ л авах гэж яваа. Харин танайд ирж мэдээлэл өгч байгаагийн учиг нь барилгын компаниуд нэг юм бодоосой, хайхрамжгүй байдал нь ингээд хүний амьдралыг орвонгоор эргүүлдэг юм шүү. Өнөөдөр монголд залуус хэдэн мянгаараа барилгаас амьдралаа залгуулж яваа. Энэ мэтээр ингээд хохироод байвал хэцүү еэ. Намайг осолд орсны дараахан яг тэр барилга дээр нэг залуу амиа алдсан гэдэг яриа бас гарсан. Энэ бүхэн чинь ерөөсөө л хариуцлагын асуудал шүү дээ. 

-Та шүүхээс ямар шийдвэр хүлээж байна вэ?   

-Одоо удахгүй шүүх хурал болно. Монголын шүүхэд би бас л гомдож байгаа. Эхэлж яллагдагчаар татагдсан хүмүүс нь байхгүй болчихсон. Хариуцагч талаас гэрчүүд байдаг. Миний талаас болохоор гэрч авах боломжгүй гэдэг. Иргэн бид нар юугаа ч мэдэхгүй шүү дээ. Манай монгол улсын хууль үнэн мөнийг нь олж өгөх ёстой. Гэтэл бодит байдал дээр ийм л байна.

-Таныг гэрчлэх хүмүүс байхгүй гэсэн үг үү?

-Тэр утгаараа биш л дээ. Таны талын гэрчүүдийг шалгасан, шүүхийн шатанд гэрч авах боломжгүй гэдэг. Энэ хэрэг хоёр ч байцаагч дамжсан, би хоёр өмгөөлөгч сольсон. Сүүлийн байцаагч надад хэргийн талаар 259 хуудас материал танилцуулсан. Гурван компанийг яллагчаар татсан ч шүүх дээр очиход “Төгс прогресс” нь алга болчихож байгаа юм. Жил шахуу хугацаанд инженер л хоёр удаа холбогдсон.  Өөр хэн ч яриагүй. Монгол хүн байна дээ энэ чинь таны бие яаж байна гээд асууж болно доо. Эхний ээлжинд хагалгаа зөвшөөрсөн. Эд нар ингэж хүн чанаргүй хариуцлагагүй байдал гаргаж намайг нэмж хохироогоод хагалгааны боломжит хугацааг өнгөрүүлэх вий гэсэн айдас байна.

-Танд баярлалаа.   

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн 1
иргэн 1
5 сар 14, 2023 11:36

Манайд хариуцлага гэдгийг тооцож сураагүйгээс энэ мэт хохирогчид нь хохирч үлдсээр бна. Дээдсүүд өөрсдөө сайхан ярьдаг хирнээ хариуцлага хүлээх болохоороо ийш тийшээ бултаж зугатаад �##�га болчихдог нь хэвээрээ шив дээ... Ерөнхий сайд Сайханбилэг яагаад зугатав? Том том хөрөнгө мөнгө завшигчид яагаад хариуцлагаа хүлээдэггүй юм бэ? Монгол улс эзэнгүй ингээд цагийн аясаар байгаад байх юм уу? Хууль нь мөнгөтэйд нь бөхөлзөөд хөөрхий хохирогч нь хэндээ итгэх юм бэ? Үүнийг харсан үзсэн монголчууд бид монголынхоо хуульд итгэх үү??? Монголын хууль шударга байж чаддаг уу??? Шүүхийнхэн юу хийж чаддаг вэ гэхээр хүний �######� илж та�##�ж чаддаг, хахууль авч олуулаа байранд орж чаддаг, мөнгөтэйд нь бөхөлзөж хэргийг нь хурдан нааштай шийдэж өгдөг... ийм л газар болсныг мэдлээ...

Zocnin
Zocnin
5 сар 14, 2023 14:01

Gadaadad hodolkmoriin ayulkgui bdkiin ulkmaas ajilkcnin gemtej bertwekl nasan turshid ni tetgemj ogdog Tiim huuliin togtokltsoo bdag ucnraas companyd safety haryutssan hun zaawalk bj ajilkcndiin ayulgui bdakl tonog tohooromj tuunii zow esehed huanalkt tawidag

Зочин
Зочин
5 сар 15, 2023 10:03

Барилга цэрэг 2 хүнийг их �##�ж бна хариуцлага тооцох болоогүй юу төр засагаа

Холбоотой мэдээ

Back to top button