Монголын нүүрсийг Австралиар сольж, биржийн худалдааг “сүүдэр нөмрөв”

Манай улс шиг уул уурхайн салбараас хараат улсын хувьд нүүрсний экспорт гэдэг эдийн засгийн өсөлтийг тодорхойлоход шууд нөлөө үзүүлэх зүйлсийн нэг. Тиймээс ч нүүрсний экспортыг гарцыг нэмэх нь юу юунаас чухал. Энэ онд гэхэд л 36.5 сая тонн нүүрс экспортлох зорилтыг манай улс тавьсан. Гэвч энэ оны эхний хагас гэхэд л уг төлөвлөгөөндөө хүрэх эсэх нь эргэлзээ үүсгэв.
Гашуунсухайт-Ганцмод боомтоор тавдугаар сарын 10-ны өдөр 649 тээврийн автомашин нэвтэрсэн нь дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс хойших хамгийн доод үзүүлэлт болсон талаар “SXCoal” мэдээлэв. Гуравдугаар сард өдөрт дунджаар 945, дөрөвдүгээр сард 829 автомашин нэвтэрдэг байжээ. Ийн харьцуулж үзвэл өдөрт 700 хүрэхгүй автомашин нэвтэрч буй нь саар үзүүлэлт.
-Хятадад нүүрсний үнэ 32 хувиар буурлаа-
Манай улсын нүүрсний зах зээлд үүссэн эхний асуудлыг дээр дурдлаа. Тэгвэл зөвхөн экспортын нэвтрэлт гол асуудал биш. Учир нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж буй нь бидний хувьд таагүй мэдээ юм. Тодруулбал, Дэлхийн банкнаас түүхий эдийн зах зээлийн төвөл байдлын тайланд энэ онд нүүрсний үнэ 42 хувиар буурах төлөвтэй байгаа хэмээлээ.
Тэгвэл манай хамгийн том нийлүүлэгч улс болох Хятадад нүүрсний үнэ хэдийн 32 хувиар унав. Тодруулбал, Ганцмод боомтод нэг тонн коксжих нүүрсний үнэ гуравдугаар сарын эхээр 1780 орчим юань байлаа. Харин өнөөдрийн байдлаар гэхэд 1220 юань болоод байна. Нүүрсний үнэ огцом буурах гол шалтгааныг гангийн үйлдвэрлэл саарсантай холбоотой хэмээж буй.
Гэвч Хятад улсад олборлосон коксжих нүүрсний нөөц сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд л дээд түвшиндээ хүрсэн талаар “SXCoal” мэдээлсэн. Тодруулбал, тавдугаар сарын 11-ний байлаар судалгаанд хамрагдсан уурхайнуудаас олборлосон коксжих нүүрсний нөөц 4.53 сая тонн байсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.6 хувиар өссөн үзүүлэлт гэх. Тус улсад олборлосон нүүрсний нөөц нь ийн өссөн тул уул уурхайн компаниуд нь бэлэн нөөцөө бууруулахаар нийлүүлж буй нь гаднаас нүүрс импортлох сонирхлыг нь багасгаж буй.
Товчоор бол манай нүүрс Хятадын дотоодын олборлосон нүүрстэй нь үнийн хувьд өрсөлдөх чадваргүй хэрэг.
-Хятад яагаад манай нүүрсээс татгалзаж байгаа вэ-
Урд хөрш маань манай нүүрсээс татгалзаж буй гол шалтгаан НҮҮРСНИЙ БИРЖ. Бидний зүгээс нүүрсээ хил үнээр худалдаалж буй бол тэдний хувьд ам үнийг хүсэж буй. Хэдийгээр нүүрсээ биржээр арилжаалах нь оновчтой, ашигтай зүйл хэдий ч Хятадад өрсөлдөх чадвараа бүрмөсөн алдах эх үүсвэр хэмээн тодорхойлоход хилсдэхгүй.
Бидэнд зарах нүүрс байгаа бол нөгөө талд худалдан авах тал байх ёстой. Бизнесийн зарчмаар ч хоёр тал хоёул хожих "win-win" зарчим нөлөөлөх хэрэгтэй юм. Нүүрсний биржийн гол агуулга угтаа ийм байх ёстой. Одоогоор биржээс их хэмжээний ашиг олж буй мэт харагдах ч бидэнд цаашид худалдан авагч үлдэхгүй. Учир нь биржийн арилжаанд оролцож, худалдан авч буй компаниуд нь хятад болохоор тэр. Гуравдагч улс орон биржээр дамжуулан нүүрс худалдан авдаггүй тул эл биржийн ирээдүй бүрхэг болоод буй.
Хэрэв биржийн арилжааг цаашид хөгжүүлэх, сайжруулахын тулд худалдан авагчдад нийцсэн механизмыг бий болгох шаардлагатай юм. Үнэ, тээвэр, худалдан авалтын хувьд. Бирж тогтох гол шалтгаан нь худалдан авагчдад ашигтай байж, оновчтой механизмыг барьж ажиллах хэрэгтэй ч манай улсын хувьд хэт нэг тал руу хэлбийсэн төрх нь уг тогтолцооны ирээдүйг харлуулж буй.
Ингээд харвал бид таваарын биржийн гол механизмыг төдийлөн ойлгож, ухаарахгүй байгаа нь илт. Учир нь өөрсдийн нүүрсийг МОНОПОЛЬ хэмээн бодож буй нь бидний хувьд хамгийн том асуудал. Учир нь дотоодын уул уурхайн компаниудаас гадна Австралиас авч буй нүүрсний хэмжээ нь нэмэгдсэн тэдний хувьд манай бирж битгий хэл нүүрсийг сонирхох нь юу л бол.
Урд хөршийн хувьд Австрали, Хятадын хооронд дахь эдийн засгийн харилцаа сэргэснээр тэдний өндөр чанартай нүүрсийг хямдаар авах нь манай биржээс худалдан авснаас илүүтэй оновчтой сонголт байсан нь гарцаагүй. Түүгээр ч зогсохгүй ОХУ, Индонези гэх мэт хэд хэдэн улсаа нүүрсээ экпсортлодог. Хятад улс 2022 оны жил эцсийн байдлаар 290 сая тонн нүүрс импортлосон байдаг. Тэгэхээр манай улсын жилийн нүүрсний экспорт бол Хятадын нэг жилийн импортын 10 хувьтай тэнцэнэ.
Ийн тооцоолж үзвэл манай нүүрс урд хөршийн хувьд огтхон ч ховор бараа биш. Тиймээс биржээс өндөр үнэ төлж, худалдан авах шаардлагатай бүтээгдэхүүн биш юм.
-Тээврийн асуудал ч үүнд хамааралтай-
Хилийн дундын бүс, дундын бүс хооронд дахь богинын болон уртын тээвэрт үнийн ялгаатай байдал үүсдэг. Тэр дундаа биржийн арилжааг хийсний дараа Монголын дотоодын компаниуд тээвэр хийж буй нь урд хөршийн дундын зуучлагч тээврийн компаниуд ашиггүй ажиллах гол шалтгаан болж буй.
Тиймээс ч тээврийн уг асуудал нь урд хөршийн дундын зуучлагчид манай нүүрсийг сонирхохоо больж, эрэлтийг бууруулахад нөлөөлж байгаа. Хятад сонирхохоо больсон бол биржээр дамжуулан бусад улс руу нүүрсээ экспортлох хэрэгтэй хэмээх хүмүүс бишгүй. Гэвч ингэх боломжгүй. Учир нь далайд гарцгүй, мөнхийн хоёр хөрштэй улсын хувьд тухайн хоёр улсыг дамжиж тээвэр хийхээс өөр сонголт бидэнд байхгүй. Тиймээс л Австралид алдаад буй боломжоо эргүүлэн авч, эдийн засгаа сэргээхээс өөр аргагүй хэрэг.
-ЭТТ ХК нүүрсний биржээр 104 сая ам.долларын үнэлгээ бүхий 768 мянган тонн нүүрс борлуулжээ-
Манай улс хоёрдугаар сарын 9-ний өдрөөс хойш нүүрсээ биржээр арилжаалах болсон. Тэгвэл энэ хугацаанд биржийн арилжааг нийт 14 удаа зохион байгуулсан байна. Нийт 103.5 сая ам.долларын үнэлгээ бүхий 768 мянган тонн нүүрс борлуулжээ. Мөн нэмэлт 31.9 сая ам.долларын борлуулалтын орлого олсон байна. Биржээр борлуулсан нүүрсний хатуу коксжих нь 480, эрчим хүчнийх 192, 96 мянган тонн хагас коксжих нүүрс тус тус эзэлж байгаа юм.
"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн БЭТ Б.Ганбат "Энэ он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 999.3 сая ам.долларын үнэлгээтэй 9.6 сая тонн нүүрс борлууллаа. Нийт борлуулсан нүүрсний 96 хувь буюу 9.2 сая тонн нүүрс нь хатуу коксжих нүүрс юм. Харин үлдсэн дөрвөн хувь буюу 0.4 сая тонн нүүрс нь сул коксжих болон эрчим хүчний нүүрс байна.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 9.25 сая тонн нүүрс борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 дахин их үзүүлэлт юм. Өнгөрсөн оны мөн үед тус компани 0.5 сая тонн нүүрс борлуулж байлаа. Биржээр борлуулсан нүүрсний 62.5 хувь нь хатуу коксжих нүүрс, үлдсэн 37.5 хувь нь сул коксжих болон эрчим хүчнийх байгаа юм. Компанийн зүгээс олборлосон нүүрсийг биржээр борлуулахаас гадна бүтээгдэхүүний борлуулалтын бүтцийг анхаарч, сорчлохгүй байх чиглэлд ахиц дэвшил гарч байгаа хэмээж буй" хэмээлээ.
Энэ хугацаанд биржээр борлуулсан
- коксжих нүүрсний үнэ 140.3-182.1
- эрчим хүчний нүүрсний үнэ 70.3-73.3
- хагас коксжих нүүүрсний үнэ 97.4-117 ам.доллар байсан.
Тэгвэл 15 дахь удаагийн арилжааг энэ сарын 12-ны өдөр зохион байгуулсан юм. Энэ удаагийн цахим арилжаагаар нийт таван багц буюу хатуу коксжих 32 мянган тонн нүүрсийг тонн тутмыг нь 140.3 ам.доллароор ЭТТ ХК борлуулжээ. Ингэснээр нийт 107.9 сая ам.долларын үнэлгээтй, 800 мянган тонн нүүрсийг биржээр борлуулсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өвөл болохоор авахгүй хаачихав дээ одоо зун болж тэвччэртэй байя өвөр монгол манайхаас авахгүй өөр хаанаас авах вэ
uher min, koksjih nuursnees koks gargaj gan uildverlehed ashigladag um. hyatad uursduu asar ih nuurs olborlodog. jaahan um medej dugarch bai huduunii l###r min
Бизнесийн нарийн юм мэдэхгүй хүн ерөнхий сайд тавьчаад юу хүлээхийн бэ . Бирж чинь яваандаа худлаа. Хятадууд нүүрсний бизнес ээ өөрсдөө зохицуулж авах сонирхолтой. Төрийн өмчит компаниуд нь сүүлийн үед авах сонирхол их буурсан .
Австр�##�и улстай биржээр наймаагаа хийдэггүй бас манайтай адил ам нүүрсний үнээр авдаг гэж үү дэ үгүй байлгүй дэ улсаа л ялгаварлаж байгаа биз
Ядахнаа нүүрсээ угааж баяжуулж үнэд хүргэх хэрэгтэй л дээ. Бид ийм хог шороотой нүүрсээр Австарли, Индонези, Орос улстай өрсөлдөнөн гэдэг дэндүү "шог" үзэгдэл билээ. Энержи ресурс л тэдэнтэй өрсөлдөнө.
3 дагч орны бодлогоор �##��####�а манайх эвгүйтнэ дээ
Хулгайч луйварчин хорлон сүйтгэгчид нийлж байгаад өргөн царигийн мухар төмөр зам барьсаныг нь Хүрэлсүх нь очиж хараач хөөе монголчууд өөрсдөө богино хугацаанд ( хулгай хийж байгаа юм чинь хурдан байлгүй яахав ) төмөр зам бариад ашигл�##�тад өгчихлөө шүү дээ гэж нүдээ ч чавчилгүй худлаа шаасан. Одоо нөгөө машинтай бэртэгчингүүд төмөр зам холбох ажилыг гацааж байгаа сурагтай. Оюунэрдэнэ Ганбат 2 тийм л сүрхий юм бол зэвэнд идэгдэж шороонд дарагдаж байгаа мухар замаа нэн даруй холбооч тэр хугацаандаа нүүрсээ угааж боловсруулаад бэлэн болгчихвол Бугтын үйлдвэр өвөрмонгол манайхаас авахгүй өөр хаачихав
Нүүрсний хулгай гээд солиороод бизнесийн ярих ярихгүй юм байдаг. Нүүрс авахгүй гэвэл дуусаа. Нүүрсийг Хятадад зарцуулахгүй байгаа хужаагийн эрлийзүүдээ зүх
Монгол улсын хөгжилд нөлөөтэйгээ д�##�имдуулж нүүрсийг хямд авах зорилготой байсан нь тодорхой. Биржээр ил тод худ�##�дахаар Монголд хулгай багасгана. Гэхдээ хажуу хөрш маань Австр�##�и улстай биржээр л наймаагаа хийдэг байлгүй дэ. Монгол улсаас биржгүй авах нь зорилго юма да. Хүний санаа гэж хүйтэн шүү
Ха ха, нүүрсний хулгайчид бичиж дээ.
Цорын ганц нүүрснээс хамаар�##�тай болгосон хулгайч нартай тооцоо бодъё
Мэдээж шүү дээ. Ямар ч суд�##�гаагүй. Суд�##�гаатай юм хэлэхээр огт сонсохгүй юм чинь аргаггүй шүү дээ. Дэлхий дээр цор ганц Монгол улс нүүрстэй юм шиг л аашилдгийн. Тэгээд Монголд бүх юмыг хүчээр хийж болж байгаа юм чинь гадагшаа ч гэсэн хүчээр хийнэ гэж боддог юм шиг байгаа юм. Ямар ч боловсролгүй, номын дуу сонсож үзээгүй хүмүүсийн л арга барил л даа. Угаасаа бирж дээр ганц л удаа арилжаа явагдсан юм бишүү. Тэрийгээ л байнга юм шиг худлаа яриад байдаг юм гэх шиг болсон ш дээ.
Муу мэдээ байна. Доор бичээд байгаа эргүүнүүд тавлаад байх юм байхгүй. Бид бүгдийн амьдр�##� улам л хүнд болно.
Тээврийн зард�##�. ТЗ аа эрт, нарийн, холболттой барьчихсан бол нүүрсний үнэ буусан ч ашигтай байх байсан.Хорлон суйтгэлт 100 хувь биелэж дууслаа.
Өвөр монгол Австр�##�иас д�##�ай газраар тээвэрлэсэн өртөг зард�##�тай нүүрстэй авах уу тээврийн зард�##� багатай манайхаас өөр сонголтгүй үнэ уна�##� биз Хятадын гангийн үйлдвэр сэргэнэ удахгүй.Манайх нүүрс угаах үйлдвэрээ хурдан ашигл�##�танд оруулах хэрэгтэй
Гаргаха�##� больчих хэрэгтэй Гангын үйлдвэр Атомын цахилгаан станц гэх мэтээ хэнээс хйлгүй зоригтой барих хэрэгтэй
Хямд үнээр ихийг зарв�##� үнэ улам л унах болно. Үнэтэй бага хэмжээгээр зарсан дээр. Угаасаа манай биржийн үнэ бага байгаа
Сайхан худлаа ярих юмаа. Зун угаасаа хятадын нүүрсний үнэ унадаг. 7,8сараас эхлэн эрэлт огцом өсдөг байгаа шүү. Одоогийн 1150 гэдэг бол уурхайнуудад ашигтай ажиллах бүрэн бололцоотой ханш. Манай ЭЗ ирэх жилүүдэд өсөлттэй байх болно
Хохчин тэнэг �####�нууд дараа нь нүүрсээ үнэгүй өгье гд сөгдөж мөргөөд гуйгаад явахгүй юу гуйлагчингийн улс газрынхаа асар их баялгаар хужааг баяжуулсан гуйлагчин улс өөрсдөө энэ их баялгаа ашиглаж эзэн нь болсон бол арай өөр бх блаа хохьчин нүүрсээ ид �####�нуудаа