ҮХНӨ-тэй зэрэгцүүлэн төсөв тодотгож, ард иргэдээ "аргадах" уу

УИХ-ын гишүүд өнгөрөгч долоо хоногт тойрогтоо ажиллаж, гишүүдийн тоог 152 болгох талаарх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг танилцуулсан.
Гэвч олон нийтийн зүгээс "Одоогийн 76 гишүүний хулгай луйвар хүчрэгдэхгүй байхад 152 болгочихвол бүр улс орон тань сүйрнэ" гэх нийтлэг өнцгөөр хандаж, уулзалтууд хүндхэн уур амьсгалтай болсон.
Мөн "Ард түмний амьдрал ядуу, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, цалингийн хэмжээ хэт доогуур байхад энэ асуудлуудаа ярихгүй байж гишүүдийн тоог нэмэх агуулгыг хөндлөө" гэж эрх баригчдыг ихээхэн буруутгаж буй.
Өнгөрсөн хугацаанд ҮНХӨ-ийг хийхдээ тогтолцооны томоохон өөрчлөлт хийнэ гэж байсан хэдий ч олон нийтэд УИХ-ын гишүүүдийн тоог яагаад нэмэх шаардлагатай, ямар эерэг үр дагавар үүсэх зэрэг агуулгаар мэдээлэл асар бага хүрсэн. Энэ чиглэлд иргэдийн мэдээлэл, мэдлэгшил ч харьцангуй бага байгаа юм.
Тойрогтоо ажиллаж, олон нийтэд "загнуулаад" ирсэн УИХ-ын гишүүд Төрийн ордонд хэсэг бүлгээрээ цугларч, "152 гэдэг тоог ард түмэн яагаад ч хүлээн авахааргүй байна. Үүнийг цөөлөх хэрэгтэй” хэмээн ярилцсан гэх шуум хөврөв.
Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах байсан ч зарим гишүүд нь хөдөөнөөс ирж амжаагүй гэдэг шалтгаанаар хойшлуулсан. Өнөөдөр /2023.05.16/ хуралдахаар товлоод байна.
Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар ҮХНӨ агуулгын хоёрдугаар шатны хэлэлцүүлгээс гадна төсөвт тодотгол хийх агуулгыг ярих чигтэй байна.
Эрх баригч МАН зургаадугаар сард улсын төсөвт тодотгол хийхээр шийдвэрлэчихсэн байсан билээ. Заавал зургаадугаар сарыг хүлээхгүйгээр хугацааг наашлуулж, ҮХНӨ-тэй зэрэгцэн төсвөө тодотгох агуулгыг төрийн гурван өндөрлөгийн хүрээнд ярилцчихсан аж.
Оны эхний улирлын гүйцэтгэлээр Монгол улсын төсвийн орлого 600 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ онд төсвийн нөхцөл байдал сайн байх төлөвтэй тул төрийн албаны цалингийн ялгааг бууруулах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдсэн гэж эрх баригчид үзэж буй аж.
Тиймээс л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд анхаарахаас илүү цалин, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх эсэх талаар УИХ, Засгийн газраас ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахыг чих тавин чагнаж суугаа иргэдийн хүлээлт дээр төсөв тодотголоо хийж аргадах нь тодорхой байгаа юм.
Г.ИТГЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“МАН” АРД ТҮМНИЙГ ОЮУН-ЭРДЭНЭ ШИГ САЙХАН ҮГЭЭР
АМАРБАЯСГАЛАНТАЙ АМЬДРАНА ГЭЖ ЯНАГЛАЖ БАЙГААД
ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ТӨМӨР СҮХЭЭР “НАМ” ЦАВЧИВ.
МАН БОЛОН ҮЕ ҮЕИЙН УИХ-ЫН ГИШҮҮД НАМЫН АРД НУУГДАЖ СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ГЭЖ УЛАЙРАН “АЛТАН ЗАРЧИМ” БОЛГОН БАРИМТАЛЖ ИРСНИЙГ АРД ТҮМЭН Л ЗОГСООЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ.
ГЭТЭЛ МАН-ЫН ӨНӨӨГИЙН ЭНЭ ИХ ЭРХ МЭДЭЛ, ИХ ДАРАНГУЙЛАЛЫГ ЗОГСООХ ХҮЧ ЯДАРСАН АРД ТҮМЭНД АЛГА БАЙНА. ЭНЭ БАЙДАЛ НЬ НАМЫН НЭРЭН ДОР УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ НАСААРАА ХИЙЖ, ОЛОН ТӨРЛИЙН САН, НҮҮРС/ АШИГТ МАЛТМАЛ/ ТАТВАРЫН МӨНГӨӨР ӨӨРСДИЙГӨӨ УГЖИХ ГЭСЭН ШУНАЛТНУУДЫГ МАН ГОНДООМ БОЛГОН АШИГЛАЖ, МАН ЭРХ МЭДЛЭЭ ДАРХЛАХ ГЭСЭН ХОРОН САНААНЫ ИЛРЭЛ ЮМ. АРДЧИЛСАН НАМ ЭНЭ АРГЫГ 2012 ОНД ХЭРЭГЛЭЖ БАЙСАН. ТӨР БАРЬЖ БУЙ НАМУУДЫН ШУНАЛ, УИХ-ЫН ГИШҮҮД НЭРТЭЙ ХУЛГАЙЧДЫН ШУНАЛЫН НЭГДЭЛ МОНГОЛ ТӨРИЙГ БУЛШЛАЖ, АРД ТҮМНИЙГ ХҮССЭНЭЭРЭЭ ДОРОМЖИЛЖ БАЙНА. ЭРХ МЭДЭЛТЭЙ ШУНАЛТНУУД БИТГИЙХЭЛ ХАРААГҮЙ ХҮН Ч ТЭМТЭРЧ МЭДРЭХ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ОЛОН ҮЙЛДЛҮҮДИЙН ОЙРХОНЫ ГАНЦ НЭГ ЖИШЭЭ ХЭЛЬЕ.
1. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаас хойш НАЙМАН жилийн дотор дахин өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан. /үндсэн хууль зөрчиж байна/
2. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад ард нийтийн санал асуулгаар шийдэж болох заалт ҮНДСЭН ХУУЛЬД бий. Гэтэл эд нар зөвлөлдөх санал асуулгаар шийдэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд 2017 онд оруулж эртнээс бэлтгэсэн байдаг. Гэвч үүгээр ҮНДСЭН хууль өөрчлөгдсөн гэсэн үг биш.
3. Үндсэн хуульд ард түмэн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэний сонгоно” гэж заасны дагуу иргэнийг сонгох үүрэг хүлээсэн байдаг. АРД ТҮМЭН Үндсэн хуулиар нам сонгох эрх эдэлдэггүй, үүрэг хүлээдэггүй. МАН ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТОЛЦООНЫ ГОЛ ЗААЛТЫГ ТООГООР ЦОХИН АЛЖ, УЛМААР ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР ТӨРИЙН ЭРХИЙГ АВАХ ГЭЖ АРД ТҮМНЭЭР БАМБАЙ ХИЙЖ БАЙНА.
4. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг дагуулдуулан ҮНДСЭН ХУУЛИЙГ өөрчлөх шаардлага үүсч байгаагаас үзэхэд угтаа Монгол Улс ҮНДСЭН ХУУЛЬГҮЙ болсныг гэрчилж байна. Учир нь Үндсэн хууль бол тусгаар улсын оршин тогтнох үндэс, төр-ард түмний хооронд байгуулсан гэрээ. Гэрээ гэдэг оролцогч талууд адил эрх, адил үүрэг хүлээж, харилцан зөвшөөрч, хамтдаа хэрэгжүүлдэг эрх зүйн акт. Хэн эрх мэдэлтэй нь илүү эрх эдэлж, дарангуйлан хуйвалдаж өөрчилдөггүй. Монгол Улсын Үндсэн хууль орой бүр хөтөлдөг өдрийн тэмдэглэл төдий болгосон байна.
ДЭЭРХ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ДӨРӨВХӨН АСУУДЛААС ХАРАХАД ЭРХ МЭДЭЛТНҮҮД ӨӨРСДӨӨ ЯАЖ ХУУЛЬ ЗӨРЧДӨГИЙН ТОД ЖИШЭЭГ АМЬДААР НЬ ҮЗҮҮЛЖ, АРД ТҮМНИЙГ ХЭНЧ БИШ БОЛГОЖ, БАС БОЛООГҮЙ НИЙТ СОНГОГЧДООР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧҮҮЛЖ, ГЭМТ ҮЙЛДЭЛ ХИЙЛГЭХ ГЭЖ БАЙНА. Иймд ард түмэн дарангуйлалд автаж, хүч мөхөстлөө гэхэд ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭСЭН ШАЛТГААНААР ЦАГААН СОНГУУЛЬ хийхэд л болно шүү гэдгийг хэлье. /өөрөөр хэлбэл ард түмэн чадах эрхээ эдлэхэд л болно/
Иргэдээ аргацаадаг нь төрийнхний нэг үндсэн стратеги байхгүй юу
152 гишүүнтэй болсоноор зөвлөх, гишүүний туслах, гишүүний бие төлөөөлөгч гэх мэтээр 152 х4 хүн =608 Хүнтэй болно. дээр нь эдгээр хүмүүсийн утас, цалин, томилолт, шатахуун гээд дийлдэхгүй их төсөьтэй. ө.х одоо байгаа гишүүдийн 10 хувь хууль санаачилж хуралдаа суудаг байх. бас шудрага байхаа. бусад нь огт хэрэггүй. чанартай, эрдэмтэн ухаалаг 20 хүн байхад боломжтой УИХ 152 буюу 608 хүн болно гэж үү. энэ их зардлыг дааж чадахгүй, мөнгө хэвлээд санхүүжүүлж чадна гэж солиорч байгаа бол зүгээр л улсаа дампууруулсан нь шулун.. бас дахин сонгогдоно гэсэн намын ахмадууд сургуульд очиж багшил. тэр нь дээр.
Boliyoo
Данхарыг хөөж явуулаач
Чадваргүй хүн тавьчаад юу хүлээхийн бэ Хүрэлсүх ээ. Жонхууд шахагдаж боловсролгүй тэнэг юм тавиагүй л юм бол Оюунэрдэнийг яаралтай солих хэрэгтэй. Энэ улс орон сүйрлээ
“МАН” АРД ТҮМНИЙГ ОЮУН-ЭРДЭНЭ ШИГ САЙХАН ҮГЭЭР
АМАРБАЯСГАЛАНТАЙ АМЬДРАНА ГЭЖ ЯНАГЛАЖ БАЙГААД
ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ТӨМӨР СҮХЭЭР “НАМ” ЦАВЧИВ.
Цалин нэмэх тодотголдоо аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх асуудалыг давхар тусгахгүй бол тэд хүнд байдалд орохыг эрх баригчид анхаарна уу.
Гишүүдийн тоог нэмнэ гэдэг хийрхэлээ орхи. ЗГ т 4 гишүүн бна гэдгээ баримтлаад яв. Хэрэв үгүй гэж бгаа бол ИХ тар.
Гишүүдийн тоог нэмэх санаархлаа орхин хэвээр үлдээж, пропорционал хувилбараа сонгуулийн хуулинд аа оруулаад бусад ажлаа бодвол аминд чинь өлзийтэй шүү ноёд оо
????????????????????????
Новшнууд аа, илүү гарсан мөнгөөрөө өрөө хагаслаач ээ. Төсвийн алдагдалгүй байж үзмээр байна. Харин тэр Тавантолгойн ногдол ашгийг иргэдэд тараа. Иргэдийн зайлшгүй авах ёстой мөнгө.
Сонгуулийн өмнөх жил төсвийг ашигтай гаргаад сонгуулийн дараахь жилүүдэд өрөө ч төлөхгүй алдагдалтай гаргаад өр нэмээд бонд гаргаад уих гишүүд идэж уугаад луйвардаад 30 жил болоход ард нийтээрээ ядуурал руу орлоо тэгэхэд хятад улс ядууралаас гарч байна шүү дээ
МАН ын нэр хүнд навс унаж байна даа Оюунэрдэнэ харин намаа унагаж өөрийн хувийн шоугаа хийж өөрийн нэр хүндийг өсгөх том зорилго нь хэрэгжээд эхэлж байна МАНгарууд нь мэдэхгүй л болохоос ккк Оюук сайн өөр МАН ынхаа луйварыг гаргуулаарай чи сайн шүү
ОвунЭрдэнэ ерөнхий сайдыг аөрд түмэн үнэхээр дэмжиж байгаа шүү. Хулгайчид л түүнийг зайлуулах гэж аргаа барж алахаас наагуур байгаа.
Тэнэгтээрэй . Ард түмэн нь ажилласаар байгаад ядууралд орж байхад хэн дэмжих юм.
Үхэр