Нийгмийн

Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн болно

Тавдугаар сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: СЭЗИС-д: Бизнесийн хөгжлийн талаарх “Асуудал ба гарц” форум болно

09.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: ХХААХҮЯ, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Дотоодын зах зээлээ хамгаалах, импортыг орлох 3 сая гутал үйлдвэрлэх боломжийн талаар хэлэлцэнэ.

09.00-11.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын ажлын хэсэг, Байнгын хороод хуралдана. 

10.00 цагт: АН-ын (С.Зориг агсны хөшөө) байранд: Тус намын дэргэдэх Ардчилсан Оюутны холбооны бүтцийг нийгэмд нээлттэй, ил тодоор зарлаж, ээлжит удирдлагын бүтцийг сонгох талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9922-1368.

-Засгийн газар хуралдана. 

11.00 цагт: ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний 4 сарын статистик мэдээллийг танилцуулна. Мөн Монгол Улсын ДНБ, ажиллах хүч, өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны эхний улирлын үзүүлэлтүүдийг мэдээлнэ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button