Нийгмийн

Шударгагүй, хударгагүй, адаргагүй гурав

Боловсролын зээлийн сангийн асуудал нийгэмд дахин сөхөгдөж, шүүмжлэл дагуулж эхлээд байна. Өчигдрөөс хөвөрсөн зээлийн асуудлын тэргүүн эгнээнд БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр, ХҮН-ын дарга Т.Доржханд нар нэр цохогдоод буй юм.

Ц.Даваасүрэн сайдын охин Долзодмаа АНУ-ын Пүрдү их сургуульд 2012-2016 оны хооронд инженерээр суралцахдаа 190 мянган ам.долларын зээл авчээ. Өнөөгийн ханшаар бодвол энэ нь 650 сая орчим төгрөг болж байгаа юм.

Сайдтан тун саяхан УИХ-ын чуулганы индэр дээрээс ардын хүүхдүүдийг “англи хэл сурч яах гэсэн юм бэ. Оросын сургалтыг арга барилыг халж хасч болохгүй” ухааны юм ярьсан билээ. Гэвч өөрийнхөө хүүхдийг татвар төлөгчдийн мөнгөөр аль хэдийн АНУ-д сургачихсан байгаа юм.


ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр АНУ-ын Виржиний их сургуульд суралцахдаа 32,000 ам.долларын зээл аваад тэглүүлсэн.

Түүний хувьд Хөгжлийн банкнаас зээл авч эргэн төлөлт хийгээгүй хүмүүсийг дуудаж, Төрийн ордонд шүүх шахуу л юм болсон.


Т.Доржханд гишүүний хүү Боловсролын зээлийн сангийн зээлээр Кэмбрижийн их сургуульд сурчээ.

Тэрбээр “Хүү маань 2019 онд дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдсэн, Кембриджийн их сургуульд элсч, журмын дагуу түүгээрээ зээл авсан нь үнэн. 2020 онд аав нь УИХ-ын гишүүн болсон тул өөрийн санаачилгаар зээлээ зогсоосон. Буцаан төлүүлэх нь зөв” хэмээн олон нийтэд ил болсноос хойш попорсон байгаа юм.

Б.Энхбаяр гишүүний зээл ил болох түүнийг Хөгжлийн банкны зээлийг сонсголын түвшинд гаргаж ирснээр нь олон нийт шударгын дүрээр нь үнэлж байв. Гэвч зээлээ тэглүүлэлт шударгагүйн туйл руу чирчихлээ. Ц.Даваасүрэн сайд өөрийн хүүхдээ улсын мөнгөөр АНУ-д сургачхаад, өрөөлийн хүүхдээс англи хэл сурах боломжийг нь ч харамладаг хэчнээн хударгагүй нэгэн болохоо харуулав. Т.Доржханд гишүүн ч багагүй шударгын дүрд тоглодог нэгэн. Зээлийн асуудал ил болоогүй байхад таг дуугүй явж ирсэн хэрнээ, одоо нийгэмд нөлөөлөгч дүрд тоглож “төлөх нь зөв” хэмээн бусдыгаа хатгаж, турхирах дүр үзүүлэв. Өмнө нь адрагагүй л сууж ирсэн.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ээ дээ. Даваасүрэнгээс л дараагийн сонгуулиар салах юм шүү.

zochin
zochin

gants MAN bishld .AN zax zeeliin ner dor uls orniig min SAMARSAN 30garan jiliin tuux bdiimaa. ene 2 nam odoo bloo uls turuus zailaa

Зочин
Зочин

Увайгүй новшнууд вэ,шудрага дүрд тоглосон хогиин гарууд ,жүжигчид

ЗОЧИН
ЗОЧИН

ҮХНӨ-ӨӨР ЗӨВХӨН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООНЫ АСУУДАЛ БИШ. БҮХЭЛ БҮТЭН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТООЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛ ГЭДГИЙГ ГИШҮҮД, САЙД ДАРГА НАР ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, ТӨРИЙН ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР АВАХ ГЭСЭН АТГАГ САНАА МАН, БУСАД НАМУУДЫН ШУНАЛЫН ДЭЭД ХЯЗГААР БОЛОЙ. ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНДСЭН ГОЛ АГУУЛГА ЗАРЧИМ БОЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАЛТЫН ТОГТОЛЦОО. ҮҮНИЙГ ЗӨВХӨН ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, АРД ТҮМНИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. УУЛ НЬ ТООНООС ӨМНӨ ЧАНАР БАЙХ ЁСТОЙ. ИНГЭЖ ТООНЫ ТӨЛӨӨ УХААН АЛДАН ХӨӨЦӨЛДӨХИЙН ОРОНД ЭХЛЭЭД УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ ШҮҮРДСЭН БОЛ АРД ТҮМЭН ИТГЭЖ НАЙДАХ БАЙЛАА. ТА НАРТ ИТГЭХ ГЯЛТАЙ ЮМ БАЙХГҮЙ БОЛОХООР Л АРД ТҮМЭН 152 ХУЛГАЙЧ, ҮҮНИЙ ДОТОР НАМ, НАМЫН ДАРГЫГ МАГТАН ДУУЛДАГ /ӨМНӨХ БААСАНХҮҮ, БАЯНСЭЛЭНГЭ НАР ШИГ ӨГЛӨӨ БОСООД ЭНХБАЯРЫГ ХЭЛМЭГДҮҮЛЛЭЭ ГЭЖ УЙЛАГНАЖ, ХАШГИЧАЖ БАЙСНЫГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ/ 76 ШАЛГАРСАН ХУЛГАЙЧТАЙ БОЛНО ГЭХЭЭС, ТЭДНИЙГ АРД ТҮМНИЙ ТАТВАРААР УГЖИНА ГЭХЭЭС Л ЯС НЬ ЯНГИЖ, ЦЭЭР НЬ ХҮРЭЭД БАЙГАА ЮМ. ИЙМХЭН ЮМЫГ ОЙЛГОХГҮЙ ДҮР ЭСГЭЖ, ТҮМЭН ОЛНЫГ ТӨӨРӨЛДҮҮЛЭЭД БАЙГААГИЙН АРД МАШ ИХ ТОМ ШУНАЛ, ЭРХ МЭДЭЛ БАЙНА. АРД ТҮМЭН ЯАСАН Ч ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ. ЭНЭ ТЭНЭГҮҮДИЙН ШУНАЛ, ИДЭЖ УУСНЫГ АРД ТҮМЭН НУРУУНДАА ҮҮРДГИЙГ САНА. ТЭДНИЙ ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, ИХ НАЯДЫН ХӨРӨНГӨ АРД ТҮМНИЙГ Л УЛАМ ЯДУУРУУЛЖ БАЙГААГ ХАРЖ БАЙГАА БИЗДЭЭ.

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  ЗОЧИН

“МАН” АРД ТҮМНИЙГ ОЮУН-ЭРДЭНЭ ШИГ САЙХАН ҮГЭЭР
АМАРБАЯСГАЛАНТАЙ АМЬДРАНА ГЭЖ ЯНАГЛАЖ БАЙГААД
ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ТӨМӨР СҮХЭЭР “НАМ” ЦАВЧИЖ АЛАВ.

МАН БОЛОН ҮЕ ҮЕИЙН УИХ-ЫН ГИШҮҮД НАМЫН АРД НУУГДАЖ СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ГЭЖ УЛАЙРАН “АЛТАН ЗАРЧИМ” БОЛГОН БАРИМТАЛЖ ИРСНИЙГ АРД ТҮМЭН Л ЗОГСООЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ.
ГЭТЭЛ МАН-ЫН ӨНӨӨГИЙН ЭНЭ ИХ ЭРХ МЭДЭЛ, ИХ ДАРАНГУЙЛАЛЫГ ЗОГСООХ ХҮЧ ЯДАРСАН АРД ТҮМЭНД АЛГА БАЙНА. ЭНЭ БАЙДАЛ НЬ НАМЫН НЭРЭН ДОР УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ НАСААРАА ХИЙЖ, ОЛОН ТӨРЛИЙН САН, НҮҮРС/ АШИГТ МАЛТМАЛ/ ТАТВАРЫН МӨНГӨӨР ӨӨРСДИЙГӨӨ УГЖИХ ГЭСЭН ШУНАЛТНУУДЫГ МАН ГОНДООМ БОЛГОН АШИГЛАЖ, МАН ЭРХ МЭДЛЭЭ ДАРХЛАХ ГЭСЭН ХОРОН САНААНЫ ИЛРЭЛ ЮМ. АРДЧИЛСАН НАМ ЭНЭ АРГЫГ 2012 ОНД ХЭРЭГЛЭЖ БАЙСАН. ТӨР БАРЬЖ БУЙ НАМУУДЫН ШУНАЛ, УИХ-ЫН ГИШҮҮД НЭРТЭЙ ХУЛГАЙЧДЫН ШУНАЛЫН НЭГДЭЛ МОНГОЛ ТӨРИЙГ БУЛШЛАЖ, АРД ТҮМНИЙГ ХҮССЭНЭЭРЭЭ ДОРОМЖИЛЖ БАЙНА. ЭРХ МЭДЭЛТЭЙ ШУНАЛТНУУД БИТГИЙХЭЛ ХАРААГҮЙ ХҮН Ч ТЭМТЭРЧ МЭДРЭХ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ОЛОН ҮЙЛДЛҮҮДИЙН ОЙРХОНЫ ГАНЦ НЭГ ЖИШЭЭ ХЭЛЬЕ.
1. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаас хойш НАЙМАН жилийн дотор дахин өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан. /үндсэн хууль зөрчиж байна/
2. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад ард нийтийн санал асуулгаар шийдэж болох заалт ҮНДСЭН ХУУЛЬД бий. Гэтэл эд нар зөвлөлдөх санал асуулгаар шийдэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд 2017 онд оруулж эртнээс бэлтгэсэн байдаг. Гэвч үүгээр ҮНДСЭН хууль өөрчлөгдсөн гэсэн үг биш.
3. Үндсэн хуульд ард түмэн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэний сонгоно” гэж заасны дагуу иргэнийг сонгох үүрэг хүлээсэн байдаг. АРД ТҮМЭН Үндсэн хуулиар нам сонгох эрх эдэлдэггүй, үүрэг хүлээдэггүй. МАН ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТОЛЦООНЫ ГОЛ ЗААЛТЫГ ТООГООР ЦОХИН АЛЖ, УЛМААР ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР ТӨРИЙН ЭРХИЙГ АВАХ ГЭЖ АРД ТҮМНЭЭР БАМБАЙ ХИЙЖ БАЙНА.
4. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг дагуулдуулан ҮНДСЭН ХУУЛИЙГ өөрчлөх шаардлага үүсч байгаа /хүзүү дагуулж гуя өгдөг болж/-гаас үзэхэд угтаа Монгол Улс ҮНДСЭН ХУУЛЬГҮЙ болсныг гэрчилж байна. Учир нь Үндсэн хууль бол тусгаар улсын оршин тогтнох үндэс, төр-ард түмний хооронд байгуулсан гэрээ. Гэрээ гэдэг оролцогч талууд адил эрх, адил үүрэг хүлээж, харилцан зөвшөөрч, хамтдаа хэрэгжүүлдэг эрх зүйн акт. Хэн эрх мэдэлтэй нь илүү эрх эдэлж, дарангуйлан хуйвалдаж өөрчилдөггүй. Монгол Улсын Үндсэн хууль орой бүр хөтөлдөг өдрийн тэмдэглэл төдий болгосон байна.

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  ЗОЧИН

ДЭЭРХ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ДӨРӨВХӨН АСУУДЛААС ХАРАХАД ЭРХ МЭДЭЛТНҮҮД ӨӨРСДӨӨ ЯАЖ ХУУЛЬ ЗӨРЧДӨГИЙН ТОД ЖИШЭЭГ АМЬДААР НЬ ҮЗҮҮЛЖ, АРД ТҮМНИЙГ ХЭНЧ БИШ БОЛГОЖ, БАС БОЛООГҮЙ НИЙТ СОНГОГЧДООР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧҮҮЛЖ, ГЭМТ ҮЙЛДЭЛ ХИЙЛГЭХ ГЭЖ БАЙНА. Иймд ард түмэн дарангуйлалд автаж, хүч мөхөстлөө гэхэд ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭСЭН ШАЛТГААНААР ЦАГААН СОНГУУЛЬ хийхэд л болно шүү гэдгийг хэлье. /өөрөөр хэлбэл ард түмэн чадах эрхээ эдлэхэд л болно/-ын

Зочин
Зочин

Бүгдийг алданга тооцож төлүүлэх ажлыг шөхт газар хийнэ үү ардын хүүхдийг сурах боломжийг боймлогсдод хариуцлага хүлээлгэх шударга хүн үлдэвүү таминь 3 хумсаа нуусан хулгайчуудаа өөрсдөө эхлээд зээлээ тэглээ алдангтай нь шүү гишүүн болж чадахааргүй боллоошдээ

zochin
zochin

muuxai muu mongol xun

Зочин
Зочин

Төрийн албанд 5 жил ажилласан бол зээлийг тэглэнэ гэсэн нэг юм байдаг бил үү

Зочин
Зочин

Өөрсдөө өртөнгүүд байна шдээ. Өрөө төл

Ороолонгийн нэгдэл
Ороолонгийн нэгдэл

2012-2016 оны 650 сая төгрөгөөр хичнээн бурхан болооч хөгшидийн тэтгэвэр нэмж баярлуулах байсан болдоо "Бурхан хараг"

ЗочинИРЭХ СОНГУУЛЬ
ЗочинИРЭХ СОНГУУЛЬ

Одоогийн УИХ , ЗГ - ын гишүүд болон Е - ийн институцээс НЭГ ч ХҮН СОНГОХГҮЙ , халтар царайт ч адил МАн - ынх гэсэн үг ... Энэ бол монголын НИЙТ СОНГОГЧИДОД тунхаглан зарлах бичиг ...

Сонгогч
Сонгогч

Монголчууд бид ийм л амьтад даа ! Та ч зээл олдсон бол чааж хаяад, хүүхдээ сургах л байсан ! Үүний буруутан нь өнгөрсөн зуунд та биднийг өмчгүй байлга сан МАН БУРУУТАЙ шүү !!!

Отгоо
Отгоо

10 хувийн даваасүрэн сүгийг буудаж ал

Зочинзочин
Зочинзочин
Reply to  Отгоо

10 хувиинх нь асуудлыг шалгаачээ.жинхэнэ хахууль мөн биздээ

Холбоотой мэдээ

Back to top button