УРЛАГ

Каннын кино наадмын эхний өдөр "Баавгай болох сон" дэлхийн үзэгчдийн хүртээл болжээ

Каннын кино наадамд манай улсаас анх удаа нэр дэвшсэн дэлгэцийн уран бүтээл болох "Баавгай болох сон" тавдугаар сарын 21-ний өдөр, 16.15 цагт "Debussy Theatre"-т дэлхийн үзэгчдийн хүртээл болжээ.

Найруулагч П.Золжаргал болон кино багийнхан өчигдөр улаан хивсний ёслолд эх орноо төлөөлөн оролцсон. Яг энэ үеэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Монгол Улсад айлчилсан тохиол таарлаа.

Каннын кино наадмын "Un Certain Regard" төрөлд "Баавгай болох сон" буюу "If Only I Could Hibernate" нэр дэвшиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд, кино наадам нээсэн эхний өдөр ийнхүү тус уран бүтээл үзэгчдийн хүртээл болсон байна. Наадам энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм.

П.Золжаргал Японы Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгссөн. “Үл заяагдагсад” (2017), “Нүцгэн Гэрэл” (2020), “Шат” (2020), “Шар Автобус” (2021), “Баавгай Болохсон” (2022) богино кинонуудаараа Локарно, Тампере, Синэкүэст гэх мэт олон улсын кино наадмуудад шалгарч үзэгчдийн хүртээл болсон.

2020 онд тэрбээр “ШАТ” богино киногоороо Чикаго Олон Улсын Хүүхдийн Кино Наадамд түрүүлж 94 дахь удаагийн Оскарын наадмын анхан шатны шалгаруулалтад өрсөлдөх эрхээ авч байсан юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Mongoliin kino urlagaas anx udaa Kanniin kino naadamd oroltsoj uran buteelee delxiin niited toliluulj baigaa erxem nairuulagch busguidee bolon kinond togloson byatsxan baatruudadaa amjilt xusie Uran buteeliin olz omog duuren baix boltugai

Холбоотой мэдээ

Back to top button