Нийгмийн

Капитрон банк, CU, Зээлийн батлан даалтын сан хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зээл олгоно

Тогтвортой хөгжлийг дэмжигч Капитрон банк нь байгаль орчин, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөл, бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг зорилтынхоо хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан франчайзингийн зээлийн бүтээгдэхүүний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Тодруулбал, эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг хангах, тэднийг бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Капитрон банкны Гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар, “Цэнтрал экспрэсс” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогтсайхан нар дээрх гэрээг үзэглэсэн юм.

Энэхүү гэрээг байгуулснаар CU-гийн франчайзингийн эрх хүсэгч зээлийн шаардлага хангасан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд Капитрон банк зээл олгох бөгөөд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах юм. Ингэснээр уян хатан, таатай нөхцөлөөр, шимтгэлгүй, бага хүүтэй зээлийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож, бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайллыг бий болгох, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах, тогтвортой бизнес эрхлэхэд дэмжлэх үзүүлэх ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button