Нийгмийн

ГХ-ны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсын ханхүүтэй уулзаж, санал солилцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд, Эрхэм дээд Ханхүү Турки Бин Мухаммад Бин Фахд Аль-Сауд-тай тавдугаар сарын 26-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Саудын Арабын Хаант Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхижүүлэн хөгжүүлэх асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, энэ хүрээнд энэ ондоо харилцан дээд, өндөр түвшинд айлчлал солилцох, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх чиглэлээр ажиллахаар санал нэгдэв.

Сайд Б. Батцэцэг Монгол Улс Булангийн орнуудтай хөгжүүлж буй гадаад бодлогын хүрээнд Саудын Арабын Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр улсын хөгжлийн бодлогыг уяалдуулан хөгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлээд ялангуяа байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.

Эрхэм дээд Ханхүү Турки Бин Мухаммад Бин Фахд Аль-Сауд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд цаашид боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дотроо байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ онцлов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 27, 2023 18:24

ene awgaig hoshnogodtskn bnsht arabiin shaah

Холбоотой мэдээ

Back to top button