Нийгмийн

ДОХИО: Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Баян-Өлгийн нутаг, Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, ард иргэдийн анхааралд: Маргааш баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 25-ны 20 цагаас 10 дугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 хэм, бусад хэсгээр 6-8 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

2019 оны 10 дугаар сарын 27-наас 10 дугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 27-нд нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Acheter Viagra Pas Cher Paris http://apcialisle.com/#492 - cialis no prescription Comprar Priligy Generico En Espana Cialis Baclofene Apnee Du Sommeil

LesOrdiff
LesOrdiff

Propecia Generique Pas Cher http://cialisir.com - Buy Cialis Viagra Gesunde Manner Cialis P57 Hoodia

Холбоотой мэдээ

Back to top button