Нийгэм мэдээ

Голд живсэн 7 настай хүүг хайх ажиллагааг зөвшилцөн зогсоожээ

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сумын Их-Уул багийн “Найман толгой” гэдэг газар Дэлгэрмөрөн голд өсвөр насны хүүхэд живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 09-ний өдрийн 15:38 цагт хүлээн авсан.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нийт 20 хүн, 4 автомашин, 1 завьтайгаар  Д /7 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зургаадугаар сарын 12-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 20:30 цаг хүртэл осолдсон “Найман толгой” гэдэг газраас “Хилэнгийн гүүр” гэдэг газар хүртэл 50 км-т завиар, голын эрэг дагуу явганаар зохион байгуулж, нийт 20 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дуудлага авангуутаа эрж хайж эхэлдэггүй юм уу. Яагаад 3 хоногийн дараа буюу 12-нд хайж эхэлдэг билээ. Үүнээс харж байхад онцгойнхон онцмуу ажилладаг юм байна. Ард түмний татвараар цалинжиж байгаа хүмүүс байнгын бэлэн байдалд зогсоогоороо хооллож адуу шиг зогсоогоороо унтаж байх ёстой шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

9өөс 12 ны өдөр хүртэл хайсан юумаа

Зочин
Зочин

9-нд өгсөн дуудлагыг 12-нд хайж эхэлсэн гэнэ үү?

Иргэн
Иргэн

9 -д дуудлага аваад 12 аас эхлэн хайсан юм бхдаа. дуудлага авангуут буюу 9 ээс эхлэн хайсан бол олдох магадлал байсныг үгүйсгэх аргагүй. Эцэг, эхүүд хүүхдүүд дээ тавих хараа хяналтаа сайжруулмаар юм даа. Эцэст нь ийм байдалд хүрэх нь хэцүү юм даа. Ус, гал түймэр гээд барьж авчих жолоогүй эрсдэлүүдээс байнга цаг ямагт хариуцлагатай хандаж байвал хэрэгтэй...

Zochin
Zochin

Eren haih ajilgaa 6 sariin 9nii odor duudlaga awaaad irj 12 hvrtel eren haih ajilgaa ywsan bgaa 12 noos ihleegvi

Зочин
Зочин

Голын ус дахиад үерлэсэн учираас эрлийг түр зогсоосон байгаа

Холбоотой мэдээ

Back to top button