С.Баяр ба Х.Нямбаатар: Ахмад ба залуу үеийнхний ӨӨР ТӨӨР хандлага

Монголчуудтай шар нунтгийн асуудлаар 20 гаруй жил зууралдаж, яг тодорхой амжилтад хүрсэн юмгүй л буй францчууддаа "нөмөр нөөлөг" болох мессеж өгч, Ерөнхийлөгч Макрон нь айлчлаад буцав. Одоо л манайхтай хөрөнгө оруулалтын гэрээ зурахаар ярьж буй Францын "Орана" /хуучнаар "Арева"/ 1996 онд Казахстан руу анх орж байжээ. Казахстаныг дэлхийн уран үйлдвэрлэлээр тэргүүлэх хооронд манай үе үеийн Засгийн газрыг тэргүүлж байсан улстөрч ах нар нь яагаад францчуудтай ер учраа ололцчихож болоогүй нь гайхаш төрүүлдэг.
Шар нунтагтай хамааралгүй өөр нэг кэйс ярихад, дэлхийн тэргүүн баян Элон Маскийн "Старлинк" Монголд орохоор сонирхоход манай томчууд дадсан нахаль зангаараа үндэсний томоохон интернет сүлжээ ашиглагчдаас үйлчилгээ авахыг шаардсан байдаг. Тэр лоббиг нь одоогийн Засгийн газар, УИХ дахь Л.Энх-Амгалан, Ц.Цэрэнпунцаг нар хийсэн байхад залуухан Ерөнхий сайд нь жилийн дараа Элон Маскийг "Монголыг сонирхоод үзээч, та" гэж биечлэн ярьж байгаа юм. Хандлагын зөрүү гэж энэ.
Сайхан муухайгаараа хэлүүлж буй ч энэ үеийн Засгийн газрын залуу лидерүүдийн хамгийн магтаж болох өнцгүүдийн нэг бол ах нар шигээ нахальжиж, хувийн эрх ашгаа гаднынханд тулгаад байдаггүй. "Монголд ороод ирээч" гэж гуйж чаддаг. Нийтээс ирэх "гал" сэлтээс нэг их эмээлгүй зарим хөрөнгө оруулалтыг татахаар ажиллаж байгаа эл агуулгууд юм.
Үүний нэг нь, дээр дурдсан Францын "Орано" групптэй хийхээр бэлтгэгдэж буй хөрөнгө оруулалтын гэрээ. Нийтдээ 8 тэрбум ам.доллар орчим дүнтэйгээр яригдаж буй уг хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх чигтэй байна. Хөрөнгө оруулалтын гэрээг нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг бэлтгэх юм.
Сангийн яам ч биш, Эдийн засгийн хөгжлийн яам ч биш, ХЗДХ-ийн сайд нь хөрөнгө оруулалтын агуулгаарх ийм чухал ажлын хэсгээ ахалдаг хэлбэрт ороод буй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний маргааныг Х.Нямбаатар ахалж, өмнөх ах нарынхаа үед яригдсан алдааг засахад шинэ сэргэг ажилласан сайн кэйсийг энд дурдаж болно.
Мэдээж намрын чуулганаар хэлэлцэх хугацаанд ураны асуудлаарх олон нийтийн дэмжлэгтэй, зориуд гэмээр зохион байгуулалттай эх оронч тэмцэгчид гарч ирнэ. Гэхдээ нэг үеэ бодвол бас чиг туйлын мэдлэггүй, хөөсөргөндүү нийт олонтой байхаа больжээ. Нөгөө талд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ шиг гаднынханд хэт ашигтай, монголчуудын эрх ашгийг хумьсан агуулгатай гэрээ хийчхэж болохгүй.
Энэ талаар Х.Нямбаатар "Олон нийтийн зүгээс Оюу толгойн гэрээ шиг хуумгай хандаж болохгүй гэдгийг хэлж байгаа" гэж ярьсныг МАН-ын ах нарынх нь нэг, Ерөнхий сайд асан С.Баяр өлгөж "Оюу толгойн гэрээ яг юугаараа хуумгай болчихсон юм" гэж жиргэжээ.
Эл гэрээний ур уршгийг арилгахаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллахдаа Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын "поп"-уудтайгаа хүртэл хамтарсан. Улмаар "Эрдэнэс Оюутолгой"-г засаглалын хувьд байнга "Рио Тинто" талд мадлуулаад суудаг, жижигхэн компани байлгахгүйн тул сайдаар ажиллаж байсан Н.Цэрэнбатыг захирлаар нь томилж байгаад, хэлцлийг шахаж нүдсэн.
Оюу толгойн Монголын талыг төлөөлж суусан залуусыг ч энд орхиж боломгүй. Хөшигний ард олон мэтгэлцээн дээр тэр залуус жинхэнэ шатаж, хувь хүнээрээ ажиллацгаасан байдаг. Хэвлэлүүд, тэр дунд залуувтар редакцууд ч үүн дээр харьцангуй эх оронч сайн түүхийг үзүүлсэн нь битүү хүрээндээ сонин үзүүлэлт болсон.
Ингэж улс орны шинжтэй том агуулгууд дээр нийгмийн аливаа субьектүүд нэгдэж чаддаг хэвшил харьцангуй залуужиж байгаа нь, энэ нэг төрлийн соёл болон тогтож буй нь ирээдүйд сайн тусгалаа өгөх юм. Монголоос явах оюунлаг урсгалын тоо нэмэгдэж буй ч талбар талбартаа эх оронч үзэлтэй залуус яг итгэл үнэмшлээрээ зүтгүүрдэн ажиллаж байгаа нь зэрэгцээх хүмүүстээ хэчнээн их урам зоригийг өгч байгаа бол.
Үүнтэй зэрэгцээд гомдоллогч ах нарын, "өвгөчүүд"-ийн үнэтэй юм шиг мөртлөө хорчин сургаалууд, тархи угаалт, улс төрийн хүрээллээс жийгдэхгүй гэсэн амбицууд тасралтгүй л явах нь тодорхой. Жишээ нь, жигтэйхэн уртай бичдэг, нийтийг итгэн үнэмшүүлэх хүчтэй, МАН дотроо одоо ч хүчтэй буй С.Баяр гуайн эл жиргээ цаашдаа ч хөвөрнө. Ийм ч эрхтэй. Үүнд хэр автах вэ, итгэх вэ гэдэг нь л нийтийн асуудал юм.
Гэхдээ л тэр Оюу толгой төслөөс ерөнхийдөө авлига авсан гэдэг нь шүүхээр нотлогдож, магадлангаар суллагдахдаа эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний хүрээнд 5.5 тэрбумыг төлсөн. Үл маргах байдлаар авлига авсан гэдгээ төлсөн үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн логик. Өнгөн дээрээ бол Оюу толгойн гэрээг байгуулсан нь түүхэн гавьяа л гэж дуугардаг, эрхэм хүн. Бас нэг кэйс. "Эрдэнэт үйлдвэр"-ийг гадаадын банкны барьцаанд тавьсан алдарт Ш.Батхүүгийн өрийг үйлдвэр эрсдэлийн сангаасаа төлөөд л өнгөрсөн. Угтаа Д.Сугар, Ч.Ганзориг нарт өөртэй нь маш ойр явсан Ш.Батхүүг дэмжих чиглэлийг Ерөнхий сайд байхдаа С.Баяр л амаар өгсөн гэгддэг. Цаасан дээр мөргүй. Эцэст нь Ш.Батхүү шоронд яваад дуусаж байгаа юм.
Хэлэх гэсэн санаа нь, далд ийм төрхтэй хүмүүсээ ил цэцэрхэж, алдаагүй мэт жүжиглэхэд нь нийтээр итгэн дагасаар ирсэн учраас л улс төр, бизнесийн давхаргад цөөн хэдхэн гэр бүл томорч, хотын гэр хороолол жил ирэх тусам томорсон дүр төрхийг сануулах гэсэн юм.
Үүгээр яг таг үзэл бодол тулгах гэсэнгүй. Гэхдээ л манай олон нийтийн юмсыг харагддаг өнцөгт шууд итгэдэг байдал хийгээд ахмад ба залуу үеийн үзэл санаа, чин сэтгэлийн зөрүү асар их болсоор буйг тайлбарлаж бичив. Бичвэрийн төгсгөлд эхлэлээ уяхад, намрын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй урантай холбоотой хөрөнгө оруулалтын гэрээг олон нийт турхирагч масс байдлаар биш, эдийн засгийн үр ашиг, Монголын талд ирэх өгөөж дээр нь илүү анхаарч хараасай.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАЯР АА, ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭ НЬ ЧИНИ ХАХУУЛЬД ДУЛДУЙДСАНААРАА МУУХАЙ БАЙЛАА. ЧИ ТҮҮХЭНД ХАМГИЙН МУУХАЙЕРӨНХИЙ САЙДЫН ЖАГСААЛТАД ҮҮРД ҮЛДЭЖ БУЙ НЬ ХАРАМСАЛТАЙЯА. ИЧИГИЧИГ. ЭХ ОРНОО ШУЛЖ АМЬ ЗОГООГЧ ЧАМААС ӨӨР БҮҮ ТӨРД ХОРОГДОГ ЗҮНЭЭС ХОЙШ
БАЯР ХАХУУЛЬААРАА ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ БОЛОХОС БИШ АЧИР ДЭЭРЭЭ УЛС ТӨРИЙН ХҮҮР ХОГ ШҮҮДЭЭ
Хахууль авсан гэж үү????????
ямар юмных нь эрхэм байх вэ дээ, авалгач, архичин хүн сүг
Баяр гэж буруу зөнөсөн хулгайч бх юм. Луйвар хийсэн энэ балайг яагаад зүгээр байлгаад бгаа юм бэ
Тухайн үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн олон нөхцөл байдал, факторт үндэслэн аливаа шийдвэрийг зохицуулж гаргадаг юм даа, Нямбаатөр дүү минь. ОТг тэр үед улстөржилгүй явуулсан нь зөв бодлого байсан гэж хардаг юм. Одоо ч ураны талаар шийдвэр гаргахдаа олон нөхцөл, байдлыг зохицуулах шаардлага гарч байгаа гэж ойлгож байгаа. Дараа үе чинь та нарыг ингэжбуруутгавал яана. Дэмий гонгинох уу
БУРУУ Л ХАРЖ БАЙНА ДАА !!!
ХАРДАГ ХҮН ГУАЙ !!!
ЯАЖ Ч БОДСОН ТИЙМ АЛДААТАЙ
БОДЛОГО БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ !!!
Оюу толгойн гэрээ муугийн муу,нянгийн ня мянгний луйварын гэрээ болсон шдээ санжийн баяраа
Яааааааг тийм
Бараг мэргэжил болосрол гээд байх юмгүй зальхай, худалч, толгой муутай, улс төр болон ажлын туршлагагүй, ард түмний өмнө юм хийж буй мэт хачин жигтэй юм хийх гэж оролдох ийм муухай залууг өндөр боловсролтой улс төрчтэй зэрэгцүүлж буйд гайхан гашуудаж, харамч байна. Өнөө цагт манай улс төрийн толгойд Хүрэлсүхийг үл оролцуулбал Оюун эрдэнэ, Нямбаатар гэж улс төрийн өндөр суудалд авиран гараад зогсохгүй өнө удаан суухын түлд худал ярьж, түмний толгойг нэгээс нөгөө рүү гэнэт эргүүлж, төөрөгдүүлэх ХЕРО-оор найруулуулсан жүжиглэлийг гарамтай сайн хийж, улсын нэр хүнд, эдийн засгийг ёстой доройтуулж, ард түмнийг хууран мэхэлж дууслаа. ,
Өндөр БОЛОВСРОЛТОЙ НЬ С.БАЯР БОЛЖ ТААРАХ НЬ ЭЭ ДЭЭ !!!
ЭНЭ БОЛОВСОН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИНГААС БОЛЖ МОНГОЛ ОРОН МИНЬ МӨХЛИЙН ИРМЭГТ ИРЧИХЭЭД БАЙГААГ ОЙЛГОДОГГҮЙ ХӨЛДҮҮ ТАРХИТАН БАЙХ ГЭЖ ... ПЭЭ ???
Мядагбадам минь! Чи энэ тухай бичихэд боловсрол чинь багадна! С.Баяр авилгал авсан нь нотлогдсон гэдэг үг чинь ... чиний л хэмжээ... хүн гүтгэж болохгүй! Ёсзүй гэж юм та нар даанч мэдэхгүй нь "сайхан"
Монголд байгаа бүх хулгайч нарыг 1 өдрийн дотор шууд үхүүлнэ гэвэл айж сандрах хүний тоо хэд байх бол? 1000, 10 000, 100 000, 1 000 000?
Эрхэм сэтгүүлч, үүнийг бичигч Мядагбадамаа! Төрөлх сайхан монгол хэлээ сайн судал! Таны бичвэр ойлгогдож байгаа боловч уншигдахгүй байна. Ур уршиг гэж бичдэггүй, хор уршиг гэж бичдэг. Агуулга гэж бичэхгүй ээ, бодлого, зорилго, төлөвлөгөө гэж бичнэ. Гэрээг агуулгаар биш, бодлогоор төлөвлөж, зорилготой хийдэг. Агуулгаар гэрээ хийвэл яг Оюутолгойн гэрээ болно шүү! Эрхэм залуу нийтлэлч таны энэ "агуулга" гэдэг үг, өөрийг чинь их ядмаг, чадамжгүй, ур муутай, муухай харагдуулаад байна. Монгол хэл бол үгийн сангаар асар их баялаг, уран яруу тансаг хэл билээ. Гагцхүү найруулж бичих авъяас, ур чадвар дутагдаж байгаагаас ийм мохоо бичигтэнгүүд монгол хэл, найруулгыг аажим удаан боловч маш хорон аргаар мөхөөж буй.
Сэтгэлд хүртэл бичлээ.
С.Баярын оронд 7 буудлын Должин эмээ байсан ч түүнээс илүү гэрээ байгуулах байсан. Захын хүн гэрээг 50:50 харьцаатай байгуулдаг. Гэтэл бид Оюутолгойн 400 тэрбум долларын баялгаа алдаад өнөөдөр жилд 300 сая доллар буюу 1000 -ны нэг хувийг нь авч байна. Юун 50: 50 хувь. Ард түмнээ хулхидаад шанд нь авилгaлаар 7 хаус АНУ-д авсан. С.Баяр улс орноо худaлдсан архичин толгой.
Өөр төөр гэдэг үгийг буруу утгаар хэрэглэжээ. Ха-лх хэлээр жаа-л жуул, жаа-л зугаа гэх хэллэг чинь барга, буриадуудын "өөр төөр" гэх хэллэгтэй дүйнэ. Энд өөр, эсрэг тэсрэг гэдэг утгаар хэрэглэжээ. Ийм биш. Бага биш, гэхдээ учиргүй ч их биш, ямар ч байсан тодорхой хэмжээний гэх санааг жаа-л зугаа гэх хэллэг илэрхийлдэг. Хөдлөхөөс өмнө жаа-л зугаа юм идээд ав гэдэг нь ямар ч байсан хоосон ходоодтой битгий замд гар гэсэн санаа. Жаа-л жуул юм төхөөрч охиноо хот явууллаа. Охиноо хот ороход нь гарын бэл, замын зарда-лд нь бэлтгэж тодорхой зарда-л сүйтгэл гарга-лаа. Гэх мэт.
Залуучууддаа итгэл өгч замд нь саад хийхгүй байх л ахмадын үүрэг болоод бна. Оюу толгойн гэрээг дэндүү хариуцлагагүй хийсэн. Ядахнаа энэ компаний мөнгөний урсгал манай банкнуудаас дамждаггүй гээд яривал их олон юм ,рина доо.
С.Баяр гуай өөрөө юуг бүтээлээ 30 гаран жилийн өмнө худиа бодсон болхоос идэж уудаг дэглэмийг нурааж буй ХЗДХЯ-ны Сайд руу та ингэж ч дугтрах гээ дээ
Arevag S. Bayar Mongold oruulj irsen. Xaiguul sudalgaa ni yavsan. Odoo olborlolt uildveriig gesen shat ruu orj baigaa biz. Ed nar boliulaad uursduu xiix gej baigaa met yaridag aa boli mangaruudaa. Ta nariin odoo xiix geed baigaa yum olon jiliin umnuus extei yum baigaa.