УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Авсан зээлээ төлснөө гавьяа мэт шагшуулагч

"Хөгжлийн банк"-ны гэх шүүх хурал 42 дахь өдрөө үргэлжилж байна. Нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг хамарсан эл шүүх хурлын процесс хэрхэн үргэлжилж буй нь ч хэсэгтээ олны анхаарлаас холдов.

Гэвч энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг зээлээ хүүтэй нь төлж дуусгасан талаарх мэдээлэл газар авлаа. Залуу хүний хувьд ухамсартай, зөв зүйл хийсэн гэх мэтээр цахим орчинд түгсээр.

Угтаа бол зээл авсан нь төлөх л ёстой. Төлөх нь өөрөө зээл авагчийн ухамсар. Үүнийг магтаж, сайшаагаад байх нь утгагүй хэрэг. Түүгээр ч зогсохгүй зээлээ хэдийн одоогоос нэг жилийн өмнө буюу өнгөрсөн жилийн зургаадугаар сарын 28-нд төлж барагдуулсан байдаг.

Тодруулбал, одоогийн ШӨХТГ-ын дарга Н.Мандуул Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байх үедээ УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн "Вертекс Майнинг Партнер" ХХК-ийг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээний хүрээнд зээлсэн 33 тэрбум төгрөгөө төлж, хаасан хэмээн мэдэгдсэн.

Гэвч жилийн өмнө хаасан зээлийн асуудлыг одоо л сөхөж, гаргаж ирж, зээлээ төлсөн гэдгээр нь "сэвэх" нэг л ёозгүй.

Түүний "Хөгжлийн банк"-ны гэх хэрэгт холбогдсон шалтгаан нь тус банкнаас зээл авахад улс төрийн нөлөө байсан эсэхийг тогтоох явдал юм. УИХ-ын гишүүн Х.Ганхуягт зээл өгсөн хүн нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин.

Г.Амартүвшин нь 2019 оны сүүлийн хагас жилд Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа нийт 327 тэрбум төгрөгийн зээлийг гаргасан байдаг. Тэрбээр эл албан тушаалыг аваад найз нөхдийн хүрээнд хэд хэдэн зээл гаргасны нэг нь найз Х.Ганхуягийнхаа 33 тэрбум төгрөгийн зээлийг олгосон явдал гэгддэг.

Гэсэн хэдий ч "Хөгжлийн банк"-ны гэх хэргийн шүүх хурлын үеэр Г.Амартүвшин "Х.Ганхуягтай 2019 онд найз нөхдийн асуудал байгаагүй. Би олон хүнийг таньдаг. Тиймээс таньж, мэддэг гэдгээр нь хүнийг цоллох буруу хэмээн бодож байна" гэж мэдүүлэг өгч байсан юм.

Ямартай ч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг зээл авсан нь үнэн. Төлсөн нь ч үнэн. Бусад зээлдэгчийн жишгээр зээлээ төлснийх нь төлөө магтаж, сайшааж, троллууд нь "гүйлдсээр". Зээл төлсөн баримтаа жилийн дараа гаргаж ирэх нь нэгэнтээ сонгуулийн ПИ-АР ч гэж тодорхойлж болмоор.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
6 сар 14, 2023 10:41

ЭНЭ муу хулгайчууд яахаараа дуртай үедээ ард түмэнд луйвар хийсэн гэдэг нь баригдсан үедээ зээлээ төлөөд ард түмнийг болохоор сар бүр зээл төлүүлдэг юм бэ 2024 оны сонгуульд хулгайч луйварчин авилг�##�ч нарыг яасанч оруулж ойртуулж болохгүй шүү ард түмэн

ЗочинБАЯРТ ХЭЛЭХ ТҮМНИЙ ҮГ
ЗочинБАЯРТ ХЭЛЭХ ТҮМНИЙ ҮГ
6 сар 14, 2023 11:57
Reply to  зочин

хөгийн гар шүүдээ, дахиж үүний нүүрийг хармааргүй байна. хулгайч хатар царайт, харахаас нүдэнд хүйтэн баас

бах
бах
6 сар 14, 2023 10:46

золбин нохой шиг царайтай эргүү м�##� байна ш дээ энэ нөхөр чинь

Зочин
Зочин
6 сар 14, 2023 14:29

Ganxuyag gishuun zeelee tulsun boloxoor irex onii songuulid ner devshix bolomjtoi boljee kkk
Mongol ulsiin ix xurliin gishuud iimerxuu xumuus baidag gej bodoxoor unendee gol xarlaj gomdol xaruusal tuildaa xurch baina daa

Зочин
Зочин
6 сар 14, 2023 14:36

Зээл гэдэг нь буцааж төлнө гэсэн үгшдээ хулгайч нар нь болхоор тэглүүлнэ гэж ойлгодог

Зочин
Зочин
6 сар 14, 2023 18:34

Hamgiin novshiin hulgaich. Hun buhentei heruul hiine. Dord humuusiig dan p..zda gj duudna. Zgr l my gu hiih gj uls turluu orson enenii huuli batlana gj u bhav.

Эрдэнэ
Эрдэнэ
6 сар 15, 2023 15:57

Энэ луйварчин зээлээ төлөхгүй гээд хаа хүрэх юм !!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button