УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгийн газар ТЕГ-ын байрыг авах агуулга яригдаж байна

Ер нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газартайгаа байранд бужигнадаг ч "сонгодог парламент хөгжүүлнэ" гэж том дуугардаг манайх шиг улс ховор.

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосонтой холбоотойгоор Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг эдгээр интитуциудыг салгаж, нүүлгэх агуулгууд яригдаж байна. Энэ хүрээнд байр сав, шинэ ширээ сандал тавих гэх мэт санхүү, аж ахуй талыг хариуцан ажиллах ажлын хэсэг аль хэдийн ажилдаа оржээ.

Тухайлбал, Үндсэний аюулгүй байдлын ажлын албыг Их тэнгэр рүү нүүлгэх шийдвэрийг эцэслэн гаргасан байна. Мөн ЕТГ ордноос нүүх чиглэлд бэлдэж байна.

Харин Засгийн газар Хуучин Тагнуулын Ерөнхий газрын байрыг авах агуулга хөшигний ард яригдаж эхэлжээ.

126 гишүүн ажлын албад, байнгын хороодын бүрэлдэхүүн, УИХ-ын даргын ажлын албаны бүтэцтэйгээ багтахааргүй гэгдэж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байрыг ашиглах хувилбар ч яригдаж буй аж. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Солиотой юм бээ, түрээслүүлж байгаа элдэв байруудаа суллаж тэндээ хуваагдаж орцгооно уу!

Зочин
Зочин

Хотын захиргаа Хан-уул руу нүүнэ гээ биз дээ. ЗГ Хангарид ордондоо заларч болно шдэ. Ер нь ингэхэд, УИХ-ыг өргөжүүлэх буруу гээд байхад илүү дутуу зардал гаргахгүй шийднэ гээд байгаагүй билүү. УИХ-ын танхимын тухайд, үүнийг өргөжүүлэх ямар ч хэрэггүй. Сандал нэмээд шахаад суулгахад, Английн парламентчдын сууж байгаагаагаас дордохгүй гэж бодож байна.

Зочин
Зочин

Хаа байна нөгөө 126 болгоод зардал гарахгүй гээд байсан. Бүүр сандал ширээ битгий хэл шинэ байр сав хүртэл хэрэгтэй болж байгаа биз дээ. Мэдээж шүү дээ. Энэ хэрэггүй зардлаа хүмүүсийхээ орлогыг нэмэгдүүлж, хөгшчүүдийнхээ тэтгэврийг нэмэхэд яагаад зарцуулж болдоггүй юм бэээ? Өөрсдөө болохоор үй түмээр нь үрэхийн. Маниусд болохоор нулимаад л өнгөрөх юм даа.

зочин
зочин

агуулга гэж бичих нь тэнэг байнаа хэнийг дууриагаад байгаан

zochin
zochin

Хангарьд ордон хотын захиргааг нүүлгээд суларч байгаа биздээ.

ааардрдрд
ааардрдрд

126 болоход ямарч мөнгө иөгрөг нэмэгдэж зардал гарахгүй гээд байсан одоо эхнээсээ сандал ширээ орон байраа яриад эхэллээ дээ

Зочин
Зочин

461

зочин
зочин

Ер нь энэн дээрээ нийслэлээ нүүлгэвэл болох юм биш үү. Улаанбаатар маань сайхан түгжрэлгүй эргээд амар амгалан хот болно.

Зочин
Зочин

зөв шүү саарал ордонд их хурал л байвал болоо биз дээ авгай хүүхнүүд шиг бие биеэ хардаж байхаар холхон басйаннь дээр дээр мөн дээд шүүхийг хангарьд ордонд түргэн оруулаад шүүхүүдийг барйаар хангаач дээ том том яриад амбаар шиг саванд шийдвэр гаргаж байгаа нь ичмээр юмаа захиргааны шүүхийн байр шиг л тохижуулах хэрэгтэй дээ

Холбоотой мэдээ

Back to top button