Танд хэрэгтэй
Цар тахлын үед товлолт вакциндаа хамрагдаагүй бол улаанбурхан тусах эрсдэлтэй

Улаанбурхан өвчин Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байгааг харгалзан 10 сараас 8 настай хүүхдүүдэд Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг орон даяар хийж байна.

Манай хөрш зэргэлдээ орнуудад тус өвчний тохиолдол ОХУ 1098, БНХАУ 193, Казахстанд 145 байна. Аав, ээж, асран хүмүүжүүлэгч та бүхэн өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандаж хүүхдээ вакцинд хамруулаарай.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.