С.Батдөлийг 2-5 жил хорих зүйл ангиар яллажээ

Нийт 7.3 тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын явцад тайлагнах, эх үүсвэрийг нотлох агуулгаар боогдсон С.Батдөлд хамаарах хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно.
Мөрдөн байцаах явц нь зургаан сар үргэлжилж, гэрээс нь олдсон их хэмжээний мөнгө, үл хөдлөх хөрөнгүүдийн кэйс нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан эл хэргийг хэрхэн шүүхээс улбаалж, шүүгдэхээр хүлээгдэж буй томоохон авлигын хэргүүдийн яллах тогтоол баталгаажна гэгдэж буй. Тиймээс ч С.Батдөлийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлууд улс төрийн хүрээний анхаарал татсан сэдвийн нэг болоод байна.
-С.Батдөлийг Эрүүгийн хуулийн дараах зүйл ангиудаар яллагдагчаар татсан-
Эрүүгийн хуулийн 22.10 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.4 буюу хахууль авсан,
2.Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.6 буюу мөнгө угаасан,
2.2 энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шүүхээс С.Батдөлийг дээрх зүйл ангиудаар гэм буруутай гэж үзвэл 2-5 жилийн хорих ялаар шийтгэгдэхээр байгаа юм.
-С.Батдөлийн хэргийн шалгах явц хэрхэн өрнөсөн бэ-
Нэгдүгээрт: Авлигын мөнгөнөөсөө Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт үл хөдлөх хөрөнгүүд “Ландкруйзер-200” автомашин худалдан авч мөнгөө угаасан, олон объектууд худалдан авсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэх.
Улмаар үндэслэлгүй хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа тухай мэдээлэл бий. 7.3 тэрбум төгрөгийнх нь 4.2 тэрбумын эздийг хуулийн байгууллагынхан олж тогтоосон гэдэг мэдээлэл.
Хоёрдугаарт: УБТЗ-ын зарим албан тушаалтан хийгээд улстөрчдийн нэрс ил болж магадгүй гэх хүлээлт. “Дээд хүмүүс”-ээ нэрлэх магадлалыг харжзнаж байгаа. Гэхдээ тэр шүүхийн хаалга татталаа хэнийг ч нэрлээгүй өдийг хүрч ирсэн үү гэдэг. Улмаар өөрийнхөө хамаг хэргийг хүлээсэн ч гэгдэж буй.
Гуравдугаарт: Цагдан хоригдсон даруйдаа хэргээ хүлээхгүй, мэлзэж байв. Харин төрсөн ах, бэр эгчийг нь цагдан хорьсноор хэргээ хүлээж эхэлсэн байдаг. Тэднээрээ дамжуулан хоёр тэрбум төгрөг угаасан байж болзошгүй нөхцөл байдал гуравдугаар сард тогтоогдсон билээ.
Хуулийнхан түүний хамаарал бүхий компаниудыг шалгаж, төрсөн ахыг нь яллагдагчаар татсан. С.Батдөлд хамаарах хэргийн хүрээнд 10 гаруй хүн яллагдагчаар татагдсан бөгөөд УЕП асан М.Энх-Амгалан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын хамаарал бүхий компаниуд сугарч үлдсэн нь анхаарал татсан юм. Одоогоор түүний цагдан хорих хугацааг сунгаад байгаа билээ.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2-5 ЖИЛИЙН ЯЛТАЙ ЮМ БОЛ АВИЛГА АВАХ НЬ ЗӨВ ЮМ БИШҮҮ ДЭЭ АВИЛГА ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ НЬ ТҮМЭН ЗӨВ ЁР НЬ ТАСЛАН ЗОГСООХ БИШ МАНАЙ ХУУЛЬ ХЯНАЛТ НЬ ДЭМЖИЖ АЖИЛДАГ БОЛХООР ИНГЭТЛЭЭ ХӨГЖӨӨД БГАА ЮМ Ш ДЭЭ
Зөө зөө. Яршиг зүгээр хулгай хийж амьдармаар юм байна. Үнэнч шударгаар амьдрах гэж насаараа махаа барж байхаар олигтойхон хулгай хийгээд 5 жил амарч байгаад гараал ирэх нь дээр юм байна. Энэ төр засаг залуу үедээ ийм л юм заагаад байгаа юм даа.
tiim shvv hulgai hiihgvi shudargaar amidrah yamarch bokomjgvi niigem bolood ene tom mashin unasan haus amidarch oppist ajilkadag hvn bvhen hulgaich gedgiig huuli hynaltiinhan ni medehgvi bgaa ni haramsaltai avikgach hulgaich naraas bolj uls hugjihgvi bna
Албан тушаалаа ашиглаж авилага авсан хүнд 2-5 өгнө гэсэ чинь юуу гэсэн үг билээ?!!Ийм бол авилага авч хулгай хийх н зав юм биш үү
АВИЛГАЛ АВЧ АМЬДАРЦГААЯ,
25 ЖИЛ БАЙЛГҮЙ ДЭЭ ЛУЙВАРЧИД АА МАНЫХАААААААААН ХӨЛДҮҮ МАНГАРУУДАА ХАМСААТНУУДАА АВИЛГАЧИДАА
10000 мянган төг хулгайлсан хүүхэд хэдэн жилийн ял авсан бэ
Хорих яахав. Хохирол юу болж байгаа вэ?
Хахууль авсан, мөнгө угаасан бол хөрөнгийг нь хураахгүй юмуу? Ядуу өлсөхийн эрхэнд 10000 төгрөг хулгайлсан хүүхдэд 10 жил хорих чл өгөө биздээ. Шүүгчидээ. Хууль шүүх ч гэж дээ. Олигархууд
2 хөн жил гэсэн үг бнашдээ 10 к хулгайлсан ундаа хулгайлсан хүн 10 жил өгч бсан шүү хулгай луйвараа дэвэргэж урамшуулж бгаа юм бишүү ядаж 7 с 8 жилээр яллахгүй бол дараагийн хулгайч нь үл тооно
25 байлгүй дээ
өө хүүрнүүдээ хулгай хийж .авилга авч амьдарвал зүгээр юм биш үү..Наад хуулиа өөрчлөөчээ сдануудаа
Арай бага уу
Дарга нартаа их зөөлөн хууль байдаг юм байна.
Хулгай, залилан хийж амьдар гэж байгаа юм болов уу? Тэгвэл хулгай хийхээс
Мөнгөтэй улсууд сайхан юм аа Тэр нь тэгээд дандаа бидны Ард иргэдийн мөнгө шүү !!!? Зүгээр нэг иргэн Банкнаас 100 саяыг авсан бол!!? Орох орно хамаг амьдралыг сүйрүүлдэг шүү дээ Ингээд болох дээр Улс төр гэж маш хурдтай юм даа. Ард иргэд ч хохирч байна даа.
Тоглоом шиг жүжиг байна. Ингэж шүүхээ болиочээ! Гар утас хулгайлсан хүн 10 жилийн ял аваад байсан ш дээ! Шударга байж хулгайчдыг хатуу шийтгэл ! Төрийн албан тушаалтнуудын эрх мэдэл өндөр байх тусам бүр хатуу ялын бодлого оноох хууль байх ёстой
ЯАХААРААТИЙМ БАГА ЯЛ ӨГДӨГ ЮМ БЭЭ?10Н ЖИЛИЙН ЯЛ ӨГ
Авилга авах хамаагүй ашигтай амьдрал ахуйд нэмэртэй юм аа авилга их авах тусмаа шийтгэл нь бага юм ааа
ял авсан юм чинь мөнгийг нь хурааж улсын орлого болгоо
Хөөрхөн өө
Мөнхэрдэнэд ,,
Өрсөлдөгчдөө намнаж мөнгө харөнгийг нь дээрэмдэж байнадаа тийм биш бол ингэж жүжиг тавихгүй байсан юм . Улс орны ирээдүй сайн сайхныг бодсон эрх мэдэлтнүүд алга даа! Нэг тэрэгний өрөөсөн дугуйнууд
22.4 буюу хахууль авсан, гэдэг зүйчилэлээр 5-12 жилд яагаад оруулахгүй бна
Bag yal ogchee.Ulsaa tonoson gexed
Баттулга Элбэгдорж 2 ын тавьсан шүүх прокурорууд одооч ажилаа хийж бга болохоор улсыг ёстой л цөлмөж бна даа. Ер нь АН ынхан л төрд гарсан үедээ идэж уухыг эхлүүлсэн шүү дээ
44 их наядын Ганхуяг зүгээр гарах юм биш үү
Хуулийнхнийг үндсээр нь солъёо. Улс орноо хулгайч нараас ард иргэд бид л аврахгүй бол авилгач, хулгайч нар олширсоор л байх болно.
Хөөрхий гээд толгой гийн идээд өнгөрж байгаа юм байна даа
Ял эдлэхгүээ 2 жил өгөөд 6 сар болоод гараад ирнэ
2,5 биш 25 байх таслал алдаж бичсэн байх кккк
Yamar hogiin yal onoodog pisdakuud ve. Arai chdee
2өөс 5 жил биш байхаа 25 жил байлгүй дээ. Бүгдийг нь хураагаад 25 жил өгвөл таарна.
2-5 жил төрийн хамгаалалтанд жаргаж байгаад гарах юм бна.
Мөрдөнд бсан хугацааг нь хасаад жил болоод гарна.
Тэгээд цагаатгана.
Мөнгөтэй хүн УИХ-д сууна.Хөгийн хуультай юм.
Одоо залуучууд урагшаа хулгайлаад л байж дээ
Zurchilin huulias hungu. Yaltai yum bna eyrn zurchilin huuli nomhon irgeded zoriulsan huuli yu zarim huduuni tsagdaa nar hunii ugeer udaa daraa hun hohiroosond gomdoltoi bdag
Муу сда амарлтанд яваад бна уудаа
1000 төгрөг=10 жил—тэрбум төгрөг=2 жил новшнууд доромжилж байна
Ер нь ял өгч яах юм хөөрхийд нээх сүртээ юм шаасан биш. Хэдхэн тэр бумаас болж хүн шоронд хийхнүүдээ больж үз
Ео энэ ял мөн үү тэрбум тэрбумаар идсэн улсууд үүнтэй бүгд холбоотой
Женко-д гар дүрээгүй авилага хулгай гэж байна уу
арай ч дээ. өчнөөн тэр бумаар нь идчихээд 2.5 жил аваад гараад ирвэл хэн ч гэсэн мөнгөжихийн тулд авилгал , хээл харуул аваад байж болох юм байна. илжирсэн төрийн эргүү рууль дүрэм журам
Ганц ундаа авсан хүүхэд хэдэн жил суулаа даа.2 жил сууж ирээд нөгөө мөнгөө идэх юм бна л даа
Наадмаар өршөөлөөр гараад ирнэ бүү санаа зовоо.6 сар л үлдлээ.7 2 тэрбум шалихгүй мөнгө бүү сүр бадруул.