НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ

БНСУ-д ажилладаг Х: “Архи ууж гадуур явахгүй, асуудал үүсгэхгүй л бол гайгүй” гэсэн

БНСУ-ын Хууль зүйн яамнаас зургаадугаар сарын 12-ноос долоодугаар сарын 31-нийг хүртэл 50 хоногийн турш хараар ажиллагсдыг шалгаж, баривчилгаа явуулж эхлээд байгаа билээ. Энэ тухайгаа зургаадугаар сарын 8-нд мэдэгдэл гаргаж байв. Үүнтэй холбоотойгоор “харь нутагт визгүй, “хараар”хөдөлмөр эрхэлж байгаа монголчууд нэгнээ барьж өгөх нь элбэг байна” гэж бичицгээж буй. Иймд бид БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр дөрөв дэх жилдээ ажиллаж буй Х-тай холбогдож, нөхцөл байдлыг талаар товч тодрууллаа.


-Сайн байна уу, ажил амьдрал нь тавлаг уу. Эх орноо санаж байна уу?

-Сайн. Сайн байна уу. Ажил болоод амьдрал дажгүй сайхан байна. Эх орноо саналгүй яахав, их санаж байна.

-БНСУ-д очоод хэчнээн жил болж байна вэ. Одоо ямар ажил эрхэлж байна вэ?

-Миний хувьд одоогоос бүр дөрвөн жилийн өмнө БНСУ-д анх ирж байлаа. Анх янз бүрийн л ажил хөдөлмөр эрхэлж байсан бол одоо төмрийн үйлдвэрт хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллаж байна даа.

-БНСУ-ын Хууль зүйн яамнаас гадаадын хууль бус ажилчдыг баривчлах ажиллагаа явуулж байгаа. Нөхцөл байдал хэр байна вэ, монголчууд баривчлагдаж байна уу?

-Томоохон үйлчилгээний газрууд, автобус болон автобусны буудал, метронуудад байнга шалгалтын ажиллагаа хийж байгаа харагддаг.

-Монгол Улсаас "хараар" гэж нэрлэгддэг хууль бусаар ажил хөдөлмөр эрхлэгчид хэр их баривчлагдаж, нутаг буцаж байна вэ?

-Бусад улс орноос ирж ажиллаж байгаа хүмүүстэй харьцуулахад харин ч харьцангуй бага баригдаж байгаа гэж сонссон шүү. Баривчилгаатай холбоотойгоор визгүй, “хараар” ажиллаж байгаа найз нар маань хэлэхдээ “Архи дарс ууж гадуур явахгүй, өөрөө л асуудал үүсгэхгүй л бол гайгүй" гэж байсан.

-Солонгосчууд гэхээсээ илүү элэг нэгтнүүд нэгнийгээ барьж өгөх нь их байгаа тухай мэдээллүүд дуулдаж байна л даа. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Баривчилгаа эхлэхээс өмнө ийм тохиолдол мэр сэр гардаг байсан гэж сонссон. Сүүлийн үед чухам яг ямархуу байгааг би сайн мэдэхгүй л байна. Ер нь бол хүн чанарын л асуудал гэж боддог.

-“Хараар” ажиллахад ямар зовлон бэрхшээлүүд тулгарч байна вэ. Энэ тухай хамт ажилладаг найз нөхөд нь хуваалцаж хэлж байна уу. Визтэй ч гэсэн бэрхшээл тулгарч байна уу?

-"Хараар" ажилладаг эргэн тойрны хүмүүсээс харахад, сонсоход "хамгийн хэцүү зүйл нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах асар өндөр үнэтэй" гэж хэлж байна лээ. Учир нь тэдгээр хүмүүс эрүүл мэндийн даатгалгүй. Тиймээс эмнэлгийн байгууллагын ямар нэгэн хөнгөлөлт эдлэх боломжгүй гэсэн үг юм. Энэ утгаараа бие хаа нь өвдлөө ч эмнэлэг явах нь ховор харагддаг. Өөрөө л өвчнөө давах гэж хичээцгээдэг юм шиг санагддаг. Баривчилгаа эхэлснээс хойш тэдгээр хүмүүс гадуур чөлөөтэй явах нь эрс багассан.

Ямар нэгэн байдлаар хүнтэй маргалдаад бэртэж гэмтсэн тохиолдолд цагдаа ч дуудах боломжгүй, эмнэлгийн ч тусламж үйлчилгээ авж чадахгүй үнэхээр хэцүү байдаг.

“Хараар амьдардаг гээд үл тоодог, яаж ч чадахгүй юм чинь” гэсэн хандлагатай хүмүүс мэр сэр байдаг. Бас үр хүүхэд, хань ижилтэйгээ хүссэн үедээ ч уулзаж чадахгүй, гэр бүл, эцэг эх, эх орноо санах, ганцаардах тохиолдол их байдаг гэж анзаарсан.

-Ярилцаж, мэдээлэл өгсөнд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Amidralaa deeshluulex gej xariin orniig zorin taaraldsan ajlaa gololgui xiigeed ami amidral eruul mend zaluu nasaa zolioslood yavj baigaa Mongolchuuddaa amjilt xusie
Xunii nutagt bolgoomjtoi bie bodoj yavaarai

Зочин
Зочин

Хүний нутагт биеэ бодоорой

Иргэн
Иргэн

Бие биедээ хайртай байцгаая.
Хүний нутаг хэцүү шүү
Хүлээн байж засаарай ..
Үр хүүхэд ээж аавдаа хүслээ биелүүлэхэд ирээрэй

Зочин
Зочин

Ami amidralaa bodoj yvaad hetsuu shde hunii gazar biye bodoj bhgui bol hund huchir ajil hiihees eheld tur zasag ni sain bol hunii nutagt ochij ingej zowoh yu bna we 3say hun ee shan amidruuld ugch chadahgui

Зочин
Зочин

Улс орны үйлдвэр дампуураад олон хүмүүс гадаад оронд ажил хийж байгаа, энэ хүмүүс НДШ яаж нөхөн төлөх бэ, малчид л хүн юуу ?
Энэ тухай УИХ гишүүд юу бодож байгаа бэ?

Зочин
Зочин

Сүүлийн 35 жилийн 30гаруй жилд нь МАН (МАХН) буюу коммунист-феодалийн нам Монгол орныг захирч байна. Үйлдвэр гэх юм юу ч баригдсангүй, улсын баялгийг зардаг, зарсан мөнгөний ихэнхийг НАМ-х нь элит нь хувьдаа шууд авдаг, үлдсэн мөнгөөр нь нэг хэсэг нь Хятадаас юм худалдаж авчирч нөгөө хэсэгтээ зардаг, ийм л эдийн засагтай явсаар өнөөг хүрлээ

Холбоотой мэдээ

Back to top button