Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарыг 5-12, Г.Амартүвшин Х.Ганхуяг нарыг 2-8 жил хорих зүйл ангиар яллажээ

АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгт дөрвөн хуулийн этгээд, 80 хүнийг яллагдагчаар татан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Тэдэнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн. Улмаар өчигдөр /2023.06.21/ шүүгчид гэм буруугийн дүгнэлтээ гаргахаар энэ сарын 26-н хүртэл завсарлаад байна.

 Яллагдагчаар татагдсан 80 хүн дотор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар багтсан билээ. Тэднийг ямар зүйл ангиар буруутгаж, ялласныг тайлбарлая.


Н.Алтанхуяг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, зээл гаргахад нөлөөлсөн”

Эрүүгийн хуулийн 22.1.3-д зааснаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах заалтаар яллагдагчаар татагджээ.

Нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жилээр хорих ялаар шийтгэх заалттай.

"Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяртай хамтран Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, ЭЗХЯ-ны ТНБД асан Б.Шинэбаатарт хууль бус үүрэг өгч, гүйцэтгүүлсэн гэж үзэж буй”

Ингэхдээ:

  • 2014.02-р сард Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын зөвшөөрснөөр 170.5 тэрбум төгрөгийг нэр бүхий компанийн тоот данс руу шилжүүлж, "Энержи ресурс", "Говийн зам" компаниас бодит өртгөөс илүү үнээр замыг нь худалдан авч, ХБ-нд их хэмжээний хохирол учруулсан. Тухайн компаниудад 36.4 тэрбумын давуу байдал бий болгосон.
  • Н.Мөнхбат нь Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар нартай үгсэн тохироогүй ч, Бэрэн группын Б.Мөнхтөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор 22.7 хүртэлх сая ам.доллар буюу 44.3 тэрбум төгрөгийн зээл олгож, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж үзжээ.

Улстөрийн ньюнс: Н.Алтанхуяг гишүүний кейс бол анхдагч. Бас сонин. Өөрөөр хэлбэл улс орны бүтээн байгуулалтад зориулж хөрөнгө олж ирсэн, танхимаараа шийдвэр гаргасан асуудалд түүнийг яллаж байгаа хэрэг юм. Засгийн газрын танхимаараа гаргасан шийдвэрээр нь Ерөнхий сайдыг нь буруутгаж яллах тохиолдол. Гүйцэтгэх засаглалд хууль хүчний байгууллагад халдаж байгаа гэсэн үг.


Г.Амартүвшин зургаан сар ажиллахадаа найзуудынхаа компанид зээл олгосон”

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1 дэх хэсэг, 3.2.1 дэх хэсэг, 3.3.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ. 

нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн найз Х.Ганхуягийн ээж П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан “Вертекс Майнинг Партнер” ХХК-д “12.92 хувийн хүүтэй, 54 сарын хугацаатай олгох” зээлийн гэрээ байгуулсан.

Зээлийг түргэн хугацаанд олгох зорилгоор, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б-244 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар “Дотоод Хяналтын хэлтсийн захирал Б.Цолмонд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын ажил, үүргийг хавсран гүйцэтгэх” эрхийг хууль бусаар олгожээ.

Вертекс Майнинг Партнер” ХХК-ийн Хөгжлийн банканд барьцаалсан 33,151,574,411 төгрөгийн барьцааны хөрөнгөөс 29,526,450,213.00 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажиж, 3,473,549,787.00 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажаагүй ч ийн хүчээр зээл олгосон.

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр зургаахан сар ажиллахдаа найзууддаа зээл олгох агуулгаар ажилласан. Тэрбээр УИХ-д нэр дэвших амбицтай байсан учраас 2019.12.31-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн байдаг. Найз нарынхаа “Вертекс майнинг партнер” ХХК-д зээл олгох шийдвэрийг Гүйцэтгэх захирал байх хугацаандаа гаргаж, шилжүүлгийг нь 2020.01.03-ны өдөр хийлгэсэн тухай мэдээлэл бий.


Х.Ганхуяг ээжийнхээ компаниар дамжуулан, 33 тэрбумыг авахад нөлөөлсөн”

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3, 3.2.1,3 мөн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Төрсөн эх П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан хамаарал бүхий “Вертекс майнинг партнерс” ХХК Энержи Ресурс компанийн Ухаа худаг уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор ХБ-наас зээл авсан. Ингэхдээ Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин, Б.Будхүү, Т.Пүрэвсүрэн, О.Батбаатар нартай үгсэн тохиролцсон. 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгөхийн тулд барьцаа хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж, журмын шаардлага хангасан байдлаар бичиг баримт үйлдэж, дэмжсэн.

3,473,549,787.00 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажаагүй байхад, 2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр 33,000,000 000 төгрөг олгож, “Вертекс Майнинг Партнер” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банканд 33.000.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж байгаа юм.

Шүүх хурал дээр Х.Ганхуяг гишүүн, “Яллах дүгнэлттэй холбоотой миний хэргийн талаар нотлох баримт олж харсангүй. Г.Амартүвшин гишүүнд нөлөөлсөн гэх гол аргумент явдаг. Би яаж нөлөөлснөө ойлгохгүй байгаа. “Вертекс майнинг партнер” ХХК бол миний эзэмшлийнх биш” хэмээн мэдүүлсэн байдаг.

Гэвч Хассуурийн Ганхуяг нь өөрийн үүсгэн байгуулсан “Глобал Майнинг Сервис” ХХК-аар дамжуулан хамаарал бүхий этгээд болох төрсөн эх П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан “Вертекс Майнинг Партнер” ХХК-ийн 98 хувийн хувьцааг эзэмшдэг.


Ё.Баатарбилэг Ц.Баатарбилэгийг зээл авахад нөлөөлж, авлига авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”

Эрүүгийн хуулийн 22.4.2 болон 22.10.2 гэсэн зүйд ангиудаар яллажээ.

22.4.2 нийтийн албан тушаалтан хахууль авах: Нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих.

22.10.2 үндэслэлгүйгээр хөрөнгөжих: үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгагдаж буй.

Тэрбээр найзын харилцаатай “НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл авахад зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн гэж буруутгагджээ.

Үүнийхээ хариуд 2017 онд "Хангарди" ордны хойд талд Ц.Баатарбилэгээс 100,000 ам.долларын буюу 246,825,000 төгрөгийн авлига авсан.

Сэлбэ хотхоны “Ф” байр 38 тоот хаягт байрлалтай, орон сууц, тус хаягт байрлалтай 9 тоот авто зогсоолыг иргэн Б.Ганбаатараас бэлнээр 320,000,000 төгрөгөөр, 96-99 УНО улсын дугаартай, хар өнгийн Лексус 570 маркийн машиныг БНХАУ-ын иргэн 00М6, ҮЕ /Дон Е/-ээс бэлнээр 133,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан байна.

Орон сууц худалдан авсан 320,000,000 төгрөг, автомашин авсан эх үүсвэр тодорхойгүй 73 000,000 төгрөг нийт 393,000,000 төгрөгийн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй.

Сонирхолтой нь, түүний эсрэг мэдүүлгийг тухайн үеийн жолооч нь өгсөн гэх бөгөөд Хөгжлийн банкны хэрэгт төрөл, төрөгсөдтэйгээ хамт яллагдагчаар татагдаад буй кэйс юм.

Тэрбээр шүүх хуралд, “Би шинэ автомашин авч чадахгүй, угаасаа хуучин л автомашин унадаг. Гэтэл 130 сая төгрөгөөр худалдаж авсан автомашинаа 100 сая төгрөгөөр худалдаж авсан гэж худал мэдүүлсэн гэж хавтаст хэрэг дотор бичсэн байна лээ. 2016 оноос хойш миний хүү эмчилгээ хийлгэж, 2017 оны 7 сар хүртэл Солонгост хагалгаа хийлгэсэн. Хоёр ч том хагалгаанд орсон. Зардал их гарсан учраас хамаатан садан, найз нөхөд  чадахаараа л тус дэм болцгоосон” хэмээн ярьсан байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
57 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Aлтанхуяг ЕС бондын 300 тэрбумаас 170 тэрбумаар нь гудамж төсөл мэт үр ашиггүй, зээлийн хүүг төлөх ч чадваргүй, зөвхөн нүдэнд харагдах төслүүд хийгээд үлдсэн 130 тэрбумыг нь өөрийн гэр бүл, найз нөхдөөр дамжуулан завшсан. хариуцлагаа хүлээх ёстой. Түүний хэлснээр хойч үе өрийг нь төлөх ёстой гэнэ. Тийм юм байхгүй. Шорондоо ор.

Зочин
Зочин

Үнэхээр шударгаар асуудалд хандаад байна уу? энэ МАН-хан эсвэл сонгууль дөхөхөөр дарга нарынхаа ул долоодоггүй нөхдүүдээрээ туг тахиад байна уу?

Зочин
Зочин

алтанхуяг ах дүү хамаатан саднаараа хүүгүй зээл авсан нь үнэн байна ш дээ туул гол дотор баас шээсээ асгадаг амралтын газар ажиллуулж байгааг шалгаж хаах хэрэгтэй

Зочин
Зочин

2хон жил гэнээ тарвалзаж бгаад гараад ирнэшдээ ядаж хөрөнгө хураах улсыг хохиролгүй болгох гэж хариуцлага давхар тооцох байлгүйдээ олон жилийн ял өгөхгүй л бол дахин давтана

Зочин
Зочин

МАН жижигхэн жараахайгаа өгөөш болгож. Луугарууд яаасан бэ окопоонд ороод мөнгө болоод эох мэдлээр бүрхүүлжэээ

Зочи
Зочи

Зөв байна монгол улс хууль хэрэгжүүлдэг гэдгийн жишиг боллоо. Хулгай хийхийг мөрөөдөж байгаа хүмүүст эвгүй айдас төрж байгаа даа

Зочин
Зочин

баатарбилэг гэж энэ бялдууч нөхрийн хөрөнгийг хурааж шоронд нь суулга

Зочин
Зочин

Зөв зөв ямар ч нам байсан өмгөөлөх хамгаалах юм байхгүй шүү иргэдээ.АН ийн нөхөд минь шударга байгаарай архаг хулгайч нар чинь амь тавиж байгаа шүү.МАН нөхөд минь өөрийн намын хулгайч нараан хуйгаар нь шоронд хийнэ шүү эр эм хөгшин залуу гэлгүй улсын цөлмөхийг хатуу хориглох хэрэгтэй хөрөнгийг нь хураах хэрэгтэй шүү.Гадны хөрөнгө оруулагч нарыг дээрэмдсэн хүмүүс бас адил шүү

Зочин
Зочин

Алтанхуяг шиг богино хугацаанд их ажил амжуулсан ерөнхий сайд сүүлийн 30 жилд гараагүй. Монголын төлөө юм хийсэн бүгдийг ингэж хэлмэгдүүлж байна. Энэ яллаж байгаа хүмүүс өөрсдөө юу хийсэн , хэр их хөрөнгө , мөнгө далд хийснээ нэг бодож үзээрэй .
Нэг хэрэг шийдэхэд АН-с хэрэг хийгээгүй байсан ч заавал нэг хүнийг хэрэг хүлээлгэнэ. Зээлийн хариуцагч нь зээл авсан компани л биз дээ. Тэр үеийн ерөнхий сайдад нь , ЗГ- т нь хамааруулж байгаа нь
яллах юм олдохгүй болхоор л ингэж аргаа ядаж байгаагаас өөрцгүй. Ингэх юм бол сүүлийн 30 жил ерөнхий сайдаар ажилласан хүмүүсээ барьж хорьж иймэрхүү хэрэг хүлээлгэхээс өөр арга байхгүй болж байна.Нэг , хоёр удаа ерөнхий сайдын суудлаа алдсандаа ямар ч их өс хонзон санадаг юм. АН -с сонгогдож ажилласан 2 ерөнхий сайд хоёулаа л хэрэгт холбогдох бололтой. Гэтэл аймшигт эдийн засгийн гэмт хэргүүд бусад ерөнхий сайдуудын үед бүр түлхүү гарсан шүү дээ. Монголыг хөгжүүлэхгүй гэсэн гадны захиалгат хүмүүс л дээр суучихсан юм шиг санагдах юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Дуугардаг зөв хүн бүрийг замаасаа зайлуулдаг МАН арай юмаа

Зочин
Зочин

Н.Алтанхуяг бол ямар юмных нь Ерөнхий сайд байхав дээ, жинхэнэ хулгайч,луйварчин шүү дээ.

Зочин
Зочин

МАН болио та нарын 8 жил хийгээгүйг Н.Алтанхуяг 3 жилд хийж чадсан. Ингэхдээ луйвар, хулгай хийлгүй ард иргэдийн төлөө байж чадсан. МАН ард иргэдийн болмжийг л хулгайлсан.

Зочин
Зочин

энэ насандаа төрийн албанд ажиллахыг хориглох нь зөв. Нэг хахууль авсан бол энэ шунал эдгэхгүй

Зочин
Зочин

Зөв хулгайч шорондоо суух хэрэгтэй. Харин яг суух болов уу

Галаа
Галаа

Алаг үзэлгүй бүгдэд нь зохих шийтгэлийг оногдуулж,ялыг нь эдлүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
Reply to  Галаа

Хаана байнаа тэр шударга шүүх чинь??????

ЗочинИргэн
ЗочинИргэн

Зөв ажиллаж бна

Зочинцэцэгуэцэг
Зочинцэцэгуэцэг

Бусад сайд дарга ерөнхмйлөгч нар ч илүү хатуу яллах хэрэг үйлдсэн одоо хүртэл таг чиг

Zochin
Zochin

Хэдэн тэр бумаар идсэн хулгайлсан ашиггүй гэрээ хийсэн хулгайч луйварчиддаа эхлээд ялыг нь өгчих.Элбэг Баярцогт Баяр Сү.Батболд гээд ...үргэлжилнэ..Сонгууль дөхөхөөр арай эх оронч юм хийж байсныг нь шоронд хорьж аваад дурөараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх гэж замаа цэвэрлэж байгаа юм уу??.Алтанхуягийг бол үгүйшүү.Тэр хийсэн юмтай хэлэх үгтэй сайд байсан шүү.МАН битгий давар.

Зочин
Зочин
Reply to  Zochin

Яг үнэн.

Зочин
Зочин

Алтанхуяг гишүүнийг илт хэлмэгдүүлж байна!Монголын төлөө дуугарсан болгоныг ялладаг МАНыг тарааж өөосдийг нь яллах цаг болжээ!
Улс орноо хөгжүүлэх мөнгө олж ирсэн ЕС яллагддаг юм бол бүхэл бүтэн орд газар зараад идсэн Сү.Батболдыг цаазлах хэрэгтэй юм байна!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тийм шүү. Үнэхээр ялзарсан төр.

Зочин
Зочин

МАН өөрийн хулгайчуудаа яах гэж байна.Эд нараас хүнд үйлдэлтэй хулгайчууд МАН д маш их байгаа.

Зочин
Зочин

Улс төрийн хэлмэгдүүлэлт гэж харж байгаа. Одоо шүүх засаглал МАНАН-г хармаанд орсон үгүйг л харах үлдэж дээ

Зочин
Зочин

Бусад Ман ны хулгайчууд яасан бэ ард түмэн хулгайч луйварчдыг хэзээ шорондоо орох хэдэн жилийн ял авах ажиглаж бгаа

Зочин
Зочин

MANamihaan ta nar ariail davarch baina daa burhangvi gazarin bumba galzuurana gedeg shig tiimvv

Зочин
Зочин

Танхимын хамтын шийдвэрийн төлөө богино хугацаанд засаг толгойлсон ч сүүлийн 10 гаруй жил хамгийн их бүтээн байгуулалт хийсэн Ерөнхий сайддаа ийм өндөр ял өгнө гэдэг үнэхээр хууль хүчнийхэн 1 нам, улс төрчдийн гар хөл болсон гэдгээ баталлаа.

Зочин
Зочин

Bugd luivarchid l bna

Зочин
Зочин

Үнэн хаана нь байгааг мэдэх юм алга даа

Зочин
Зочин

ХАмгийн шударгаар ажилласан ЕС Алтанхуягийг Улс төрийн хилс хэргээр гүтгэн шийтгэж байгаа юм чинь нүүрсний хулгайд холбогдсон МАН-ын нөхдүүд, ЕС Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар бүрч хатууу шийтгэгдэх ёстой.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Арай дуугардаг хүмүүсийг замаасаа зайлуулсаар л бна даа.

Зочин
Зочин

Baatarbileg ontsgui hun bsan bolj dee, zov

зочинзочин
зочинзочин

Хамгийн өөдгүй нь Баатарбилэг. Үнэхээр худалч. Ийм новш УИХ-д сонгосон бидний хохь юм даа.

Зочин
Зочин

зочин

Энэ ГОМО царайлсан бузар гөлөгт хариуцлага тооцооч
Энэ ГОМО царайлсан бузар гөлөгт хариуцлага тооцооч

Энэ Амартүвшин гэж гом царайлсан ГОлландын иргэшилтэй гөлөг бол Данх Оюунэрдэнийн дээш нь татсан ах нь юм гэсэн. Энд тэнд олз горьдож тэнүүчилж явдаг гөлөг бол Амартүвшин юм. Хаа ч амьдрах аргагүй болоод хөөгдөөд амар амьдрал хайн Монголд ирж суүршин Монголыг зүгээр л ОЛЗ ОЛОХ талбар болгож байгаа сэтгэлгүй лалар байгаа юм. Гадаад пасспорттой гөлгүүдийг бүгдийг Монголоос хөөж гарга.

Зочин
Зочин

АМАРТҮВШИН ГАНХУЯГ НАР БОЛ ЯАХ АРГАГҮЙ МӨНГӨ УГААЖ ЗАЛИЛАН ХИЙСЭН ЭТГЭЭДҮҮД ШҮҮДЭЭ. ГЛЛАНДЫН ИРГЭНШИЛТЭЙ МОНГОЛ ТӨРИЙГ ДОРОМЖИЛЖ АШИГ ОЛОХ ХЭРЭГСЭЛ БОЛГОГЧ

Зочин
Зочин

Holland hvn????? Yaaanldaaaa, mgl.d yuugaavter dusmaa uls turd yu hiij???

БАТ
БАТ

П.Урнаа гэдэг хүн сайхан монгол хэлээрээ бичиж байвал их сайн байна даа "кейс" гэдэг гадаад үгийг байнга хэрэглэх нь монгол хэлийг сүйрүүлж байгаа хэлбэр дээ...

Бодит байдал
Бодит байдал

Хамгийн их цусалсан нь алтанхуяг,тэгээд намаа солино бас авгайгаа солино жинхэнэ цагаан захтай луйварчин

Зочин
Зочин

Vnen bolovuuu? Eswel songuuliin showu bolov?? Kkk

Зочин
Зочин

za ingeed shiitgeed baigaarai 12 tn altanii Su Bat bold ...Hotgor shangiin Hurel baatar...Nuuresnii hulgaich Hogjiliin bank ...Jiduu..... BS ....geed il bolson buh hergiig ingeed shiid eerei M.A.N iinhan ihenhen heregten bolhondeee 14.ter bumiin hereg bas biii shuu ulsad toloogui

Эзэн Чингис
Эзэн Чингис

Arai baga yaltai ym bishuu Ingeheer bugd hulgai hiine shuu!!!! 20-30 jil baih heregtei

Irgen
Irgen

Shuuhiihnhen yalii ni uuruuleerei dee bas yal zavshchihvaa

Zochin
Zochin

Mash zuv idsen uusan bol yl efleh l yustoi

Зочин
Зочин

Хэн ч их хүүтэй бонд гаргаж чадна. Алтанхуяг их хүүтэй олон зуун тэрбум, их наядын мөнгөөр ямар ч шалгуургүйгээр бүлэглэлүүддээ тарааж эдийн засгийг унагасан.Өртгөө зуун жилийн дараа нөхдөг автозамыг их хүүтэй зээлээр тавьсан нь Гиннесийн номд орно байх. Энэ их өрийг 2016 оноос төлсөөр одоол ихэвчилж байх шиг. Замын өртгийг маш олон дахин нугалж луйвардсан гэсээн. Үүгээр нь яагаад шүүхгүй байна аан. Чааваас МАН луйвраар АНархиудын өнхөрсөн баасыг ч гүйцэхгүй ээ, хань татаад хэрэггүй, хэн нь хэн болохыг нийтээрээ мэддэг болсон цаг

Зочин
Зочин

Худлаа мэдээ Тандалт авах гэсэн

Зочин
Зочин

MANamihan ta nar arail davarch baina daa burhangvi gazarin bumba galzuurana gedeg shig ym eeljtei shvv zul buhuhin umunu badmalana gedeg shig galzuurchil baig muusain super avilagchin deeremchin aluurchin hulgaachidaa

Зочин
Зочин

АН аас буруу хүнээ хавчуулчилаа. Эбаг авахгүйдээ

Зочин
Зочин

сайн ажиллаж байсан хүн бол Н.Алтагхуяг шүү.Энэ хүнийг яллах ёсгүй.Харин Баатарбилэг.Ганхуяг.Амартүвшин нар бол гэмт хэрэг хийсэн нь үнэн.

Зочин
Зочин
Reply to  Зочин

ene tseverlej baigaa ni ene yum baihdaa gaigui dugardag hedee helmegduulj busad ni 24 ond garah gee yum baihdaa sonin yum be shudraga yum yu ch alga ooroo oortoo litgeh tsag irjdee

Иргэн
Иргэн

Zov muusain oligarhuudiig bugdiin shorond hii ard tumnii horongoor togloson bolomj hulgailagchid

Lhafwaa
Lhafwaa

Altanhuyag Shudarga said baisan ahuu

Долгормаа
Долгормаа

Шоронд суулгахдаа энгийн нэг хорих ангид хатуу дэглэмээр хэдхэн жил зовоовол таарна. Наадуул чинь шорон нэртэй тансаг хаусанд идэж ууж наргиж цэнгээд л байдаг юм гэх ч билээ, Ичэдгүй нүдний булайнууд .

Зочин
Зочин

Улсыг хохиролгүй болгоод өгдөг ял шийтгэлийн эдлүүл. Төр төмөр нүүрээ харуулсан дээр бхаа

Зочин
Зочин

Улсыг хохиролгүй болгоод өгдөг ял шийтгэлийн өгөөд төр төмөр нүүрээ харуул

Зочин
Зочин

Баатарбилэг ч өлөн нөхөр дөө. Түүний туслах Баярсайхан гэж нэг иргэдийг залилан мэхэлж гишүүнтэйгээ хамт хулгай хийдэг амьтан бий.

Зоч
Зоч

Маш зөв! Цаашид ардчилсан намаас буруугүй байсан ч нэг хүн заавал хавчуулж бай!
МАН ман тугай!

Холбоотой мэдээ

Back to top button