Нийгмийн

Автомашинаараа шон мөргөж, амь насаа алджээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын VII баг, “Тамир” хороолол орчим автомашины эд ангид нэг хүн хавчуулагдан нас барсан байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр /2023.06.22/ өдрийн 08:48 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Л /36 настай, эмэгтэй/ “Пробокс” загварын суудлын автомашинтай замын шон мөргөж автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсан аж.

Улмаар 10 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлэн өгчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шон, мод мөргөвөл нас барах магадлал өндөр байдаг гэсэн шүү. Тормоз ажиллахгүй болсон тохиолдолд зогсоох шаардлага гарвал машин зашин өөр импакт бага юм мөргөсөн нь дээр гэж гадаадын цагдаа зөвлөж байсан.

Холбоотой мэдээ

Back to top button