Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм: Англи хэлээр маргаж, малчдын НДШ-ээр эсрэгцэж, генсек Д.Эрдэнэбилэгийг “хатгав”

Өнгөрөгч долоо хоногт улстөрийн тогоонд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Англи хэлний маргаан тасралгүй, ирэх долоо хоног руу шидэгдэв

Хамгийн том үйл явдал нь англи хэлийг хуульчлах, эс хуульчлах асуудал маргаан дагуулав.

Маргаан нь:

Болвсролын багц хуулийн төслийн хүрээнд өргөн барьсан Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төсөлд "Ерөнхий боловсролын сургуульд судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэж заасан заалтаас эхлэлтэй.

Маргаан БШУБХ-ны хуралдаанаас эхэлсэн. Боловсролын байнгын хороон дээр, уг заалтыг болиулъя, "...үндсэн гадаад хэл нь англи хэл" биш, "...үндсэн гадаад хэл нь үндэсний хөтөлбөрт туссан хэл" болгоё гэдэг саналыг Ж.Чинбүрэн гишүүн гаргаж, саналын томъёоллоор санал хураахад, тэр нь дэмжигдсэн билээ.

БШУБХ ийн дэмжээгүй шалтгаан нь ҮАБЗ гэх. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс ҮАБЗ, БШУЯ, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд Боловсролын багц хуулийн төсөлд багтсан "англи хэлийг бага ангиас заах" заалт нь эх хэлний дархлаанд сөргөөр нөлөөлнө гэх агуулгаар бичиг хүргүүлсэн.

Улмаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр "Уг нь ажлын хэсгийн ахлагчтай бодол санаа нэг гэж бодож байсан. Гэтэл хөтөлбөрөөр шийдье гэсэн асуудлыг дагалдах хуульд заалт болгоод оруулаад ирсэн. Үүнээс л боллоо. Ард түмнийг тайван байлгаач" гэж хэлсэн нь зөрчил үүссэнийг илтгэсэн юм.

Нэг ёсондоо ажлын хэсгийх ахлагч Г.Дамдиннямыг хувийн цөмөрсөн тоглолт хийгээд байна гэж чичилж буй.

Энэ заалтыг нэг хэсэг нь "Англи хэлийг сургах заалт" гэж, нөгөө хэсэг нь "Хуульчлахгүйгээр хөтөлбөртөө тусгасан нь дээр. Алив гадаад хэлийг хуульчлах нь хар хайрцагны бодлого" хэмээн үзэж байгаа юм.

Одоо хэн хэнийхээ эрх ашгийг дуудалцаж, хоёр тал болсон гишүүдээ МАН бүлэг дээрээ нэгтгэнэ. Ингээд гурав хоног завсарлага авсан тул ирэх долоо хоногт дахин хэлэлцэх юм.


Шинэ маргааны эхлэл малчдын НДШ-ийн 50 хувийг төр төлнө, төлөхгүй

Хоёр дахь маргаантай хууль нь "Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл“

Эл хуулийн төслийн 21.23-т: Малчин, туслах малчин энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр төлнө. Улсын төсвөөс хариуцан төлөх хугацаа 5 жилээс ихгүй байна” гэх заалт оруулсан.

П.Анужин тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд сонгууль ойртсон энэ үед малчдыг дэмжих дэмжлэг нэрийдлээр ийм заалт оруулж ирж байгаа. Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг нийгмийн дундаж давхаргын иргэд төлөх болчхоод байна. Тогтмол ажил эрхэлдэг, тогтмол орлоготой, хамгийн их татвар төлдөг хэсэг дундаж давхаргынхан үүрэх нь буруу гэдэг шүүмжлэл хөвөрсөн юм.


Д.Амарбаясгалан сахал” Д.Эрдэнэбилэгийг хэвлэлээр хатгав

Өнгөрөгч долоо хоногт ЗГХЭГ-ын дарга бөгөөд МАН-ын генсек Д.Амарбаясгалан ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл болоод “Дарханы төмөрлөгийн үйлдвэр", “Хөтөл цемент шохойн” үйлдвэрүүдийн удирдлагуудыг Төрийн ордонд хүлээж авч уулзав.

Эдгжэр байгууллагуудын өр шир, нөхцөл байдлыг сонсож байгаа гэх агуулгаар уулзалтын сэдэвээ тодорхойлж, “сахал” Д.Эрдэнэбилэгийг улсад 1 их наяд биш, 2.8 их наядын хохирол учруулсан” хэмээн ярьсан юм.

Гэхдээ Засгийн газар долоон жил Д.Эрдэнэбилэгээр попорсон ч шүүх нь эцэслэн дэнсэлж чадаагүй хэвээр байна. Сэдэв хуучирч, эл дол болчхоод байхад ч гарч ирж ярьсаар. Гэвч бас өөрсдийнхөө эл үйлдвэрүүд дээрх засаглалаа учиргүй нуув.

Тодруулбал, “Хөтөлийн цемент", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг өнөөх алдартай луйварчин гэх Д.Эрдэнэбилэгээс авсныхаа дараа МАН цүнх барьсан, бүтэхгүй түүхтэй хүмүүсээ захирлаар илгээсээр удсан билээ. Эл үйлдвэрүүд дээр Сангийн сайд, тойргийн гишүүдийн нөлөө үлэмж ихсэв. Санхүүгийн аудитын тайланг нь ҮАГ нуугаад огт ил гаргаагүй.

"Төр өмчөө авсан" гээд байгаа боловч өмчийг захиран зарцуулагч нь үнэндээ МАН-ынхан л байсан билээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хэдтэй хэдгүй үр хүүхэд маань зөн совингоороо сурч л байна.. энэ хэдийг эвээ олохыг хүлээвэл хүний нас хэмжээтэй юм хойно хүрэхгүй..л

Зочин
Зочин

Энхамгалан сайд холион бантан юмаа чинбүрэн гэж новш

Зочин
Зочин

Ха ха цайрсан өлөн хулгайч луйварчид одоо бодлого ярьж ажил хийлээ юу

Иргэн хүн
Иргэн хүн

Анужин тэнэг новш өөр ярих юм алга уу .малчдаар өөрсдөөр нь төлүүл НДААТГА
ЛЫН ШИМТГЭЛИЙГ НЬ

Зочин
Зочин

Shuuh ptokororoo tseberel elbeg jenko sahal mafia hebeer ba

Зочин
Зочин

Малчдын НДн шимтгэлийг төр 50 % даана гэдэг ирэх сонгуульд санал худалдаж авах гэсэн санаа эд нар малчдад нэг их хайртайдаа ийм мунхаг юм сэдээгүй. Мөн англи хэлийг хуульчлах гэдэг чинь зүгээр л хууль батлуулсан нэр хэмээж төсвөөс мөнгө саах Хүрэлбаатарын дадсан ужиг арга тэрнээс сургалтын хөтөлбөртөө оруулаад чанд мөрдөөд явчих асуудлыг ингэж тэнэгийн туйлд аваачиж Хүрэлбаатар хэзээ ард иргэд хүүхэд багачуулд хайртай болчихсон юм худлаа балайрч байх хэнд хэрэгтээ юм. Хойч үе үр хүүхдийнхээ ашиглаж амьдрах ёстой газрын хэвлийн баялагыг хулгайлж зарж идэж бгаагаа хаацайлах гэсэн хулгайч ялтан шүү дээ 10 сая толлар гэдэг чинь доод тал нь 10 жилийн ялтай гэмт хэрэгтэн гэсэн үг. Барьж ялыг нь өгөөч.

Холбоотой мэдээ

Back to top button