Нийгмийн
Вагнер бүлэг Ростов на Дону хотыг орхиход оршин суугчид уухайлж дэмжив

ОХУ-д сүүлийн 24 цаг дуулиан шуугиантай үйл явдал өрнөв.
Үүний эцэст Евгений Пригожин Беларус руу гарах болж харин “Вагнер бүлгийн гишүүдийг ОХУ-ын Зэвсэгт хүчинд элсэх зөвшөөрөл олгоно” гэж Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн.
Ингэснээр Пригожин Вагнер группын хамт Ростов на Дону хотыг хотыг орхин явсан юм.
Тэднийг Ростовоос гарч байхад хотын оршин суугчид “Вагнер, Вагнер” хэмээн уухайлж байсан аж. Энэ үйлдлээрээ оршин суугчид тус цэргүүдийн Батлан хамгаалахын яамны эсрэг гаргасан бослого эсвэл Украины дайнд гаргасан амжилтыг дэмжиж байсан эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг иванууд
1, Путинаас залхаж
2, Путиныг дарж дайн зогсоосоы гэж хүсэж
3. Дарангуйллаас дарангуйлалд дуртай г
Ростовоос гарч явсанд нь баярлажээ
Вагнерийн цэрэг ч гэж дээ, ялтнууд болон гадаадын хөлсөөр байлдагч доншууч нар ш тэ
ХУЛМАСТНУУДЫН ТАРХИ НЬ Ч ХУЛМАСТЖЭЭ.