Шувуу ажиллагаа: 2019 онд хэргээ хүлээлгүй зугтсан Ж.Отгонбаатарыг авчирлаа

Засгийн газрын "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Жамъянгаравын Отгонбаатарыг Турк улсад амьдарч байсныг тогтоож, өчигдөр эх оронд нь авчирлаа.
Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна. Ж.Отгонбаатарыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны гуравдугаар сарын 27-ны 535 дугаартай захирамжаар эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Тэгвэл ЭЦА-ны Эрэн сурвалжлах хэлтсийн ажилтнууд Ж.Отгонбаатарыг хаана байгааг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд Туркт амьдарч буй хэмээн олж, тогтоожээ.
Энэ дагуу Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яамны Цагаачлалын албанд хандсанаар хууль сахиулагчид тус албаны харьяа “Кожа-Элийн” албадан буцаах төвд саатуулсан аж. Тэрбээр бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 20.16-1, 11.4-2.1, 17.2-2 дахь заалтын дагуу яллагдагчаар татагдсан.
Ж.Отгонбаатар гурван залуугийн хамтаар 2017 онд Баянгол дүүргийн нутагт дээрх гэмт хэргүүдийг үйлдээд шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслэхээр болох үед буюу 2019 онд оргон, гадаад руу явсан гэгддэг.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэм буруутай нөхдүүдийг оргуулаад бгаа шүүгчииг шалгах хэрэгтэй болоод бноо
zov muu novsh tamd ochij vherei
avilgachin sjvvgch nart tsaaz yl ogoh ni zov