УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Ирэх сарын 10-ны өдөр амрах эсэхийг хуулиар тодорхой болгох шаардлагатай"

УИХ-ын өнөөдөр /2023.06.30/-ийн чуулган үргэлжилж байна.

Чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

"Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долоодугаар сарын 10-15-нд бүх нийтээр амарна гэж заасан. 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.6-д наадмын бүх нийтийн амралтын өдрийг 11-15-н гэж тэмдэглэж, 10-ны өдрийг орхигдуулсан нь зөрчил үүсгэж байгаа бөгөөд арилгах шаардлагатай хэмээн Шадар сайд С.Амарсайхан онцлон хэлсэн юм.

Тэрбээр "Аймгийн баяр наадмын тэгш ойд 256 бөх барилдах, улсын баяр наадамд амжилт гаргасан бөхөд олгох цолыг тодорхой болгож, Монголын бөхийн холбооны дүрмээр улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг зохицуулж, аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах, хуулийн давхардсан зөрчлийг арилгах зорилгоор уг хуулийн төслийг боловсрууллаа" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
6 сар 30, 2023 16:57

ийм нөхцөлд �##�ь хууль нь давуу байдаг юм бол доо, хөдөлмөрийн хуулиу

Холбоотой мэдээ

Back to top button