МХБХ-ны шинэ ерөнхийлөгч М.Болд гэж хэн бэ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны шийдвэр гаргах дээд байгууллага Их Хурал 07-р сарын 03-ны өдөр хуралдаж, 2023 оны ээлжит сонгуулийн үр дүн зарлагдлаа.
Тодруулбал, МХБХ-ны Ерөнхийлөгчөөр М.Болд, Эрэгтэй Дэд Ерөнхийлөгчөөр С.Жаргалсайхан, Эмэгтэй Дэд Ерөнхийлөгчөөр И.Сарангэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөгийн зөвлөлийн гишүүнээр М.Баярмагнай, Орон нутгийн төлөөллийн зөвлөлийн гишүүнээр Л.Наранбаатар, Зөвлөлийн эмэгтэй гишүүнээр Ч.Мөнхзул, зөвлөлийн бусад гишүүдээр А.Ганбаатар, М.Ганбаатар С.Пүрэвсүх, Д.Нанжид, Б.Энхжин, Б.Гантиг, М.Энхбадрах, Б.Болдбаатар, С.Гантөр тус тус сонгогдов.
МХБХ-ны ерөнхийлөгч М.Болд гэж хэн бэ?
МХБХ-ны зөвлөлийн гишүүн М.Болд нь Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Л.Сандагдоржийн удирдлага дор бага наснаасаа эхлэн хөл бөмбөгөөр хичээллэж байсан.
Тэрбээр Сэлэнгэ пресс фалконс клубын эзэн бөгөөд Азийн мастеруудын анхдугаар наадмын аварга, спортын мастер цолтой.
"Сэлэнгэ пресс" хэвлэх үйлдвэрийн эзэн, МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны найз, Булган аймгийн харьяат. Тэрбээр МХБХ-ны өнгөрсөн сонгуулиар ОУХМ С.Эрдэнэбат, ОУХМ С.Пүрэвсүх нартай өрсөлдсөн ч эв нэгдэл, хөл бөмбөгчдийн сэтгэл, зүтгэл, хүндлэлийн төлөө хамтран ажиллахаар болж нэрээ татаж байжээ.
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.