Танд хэрэгтэй

"Зээл олгохдоо сүүлийн 6 жилийн мэдээллийг шалгаж байгаа нь буруу"

Хар жагсаалт буюу зээлийн мэдээллийн сангийн мэдээллийн асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэж ШӨХТГ-ын дарга Н.Мандуул мэдээллээ.

Ингэхдээ, "Банк болон ББСБ-ын зээлийн мэдээллээс гадна үүрэн телефоны оператор компаниуд төлбөрийн харилцааг хар жагсаалтад оруулж буйг буруу гэж үзэж байгаа. Үүний хуульзүйн үндэслэлийг гаргаж, Дээд шүүхээс тайлбар авах хүсэлтээ албан ёсоор тавьсан. Түүнчлэн банк, ББСБ-ууд зээлийн судалгаа хийхдээ иргэдийн лавлагаа нэрийдлээр 6 жилийн зээлийн түүхийг үзэж байгаа нь зээлийн мэдээллийн сангийн үндсэн концепцтой зөрчилдөж байна.

Аливаа иргэн, хуулийн этгээдэд зээл олгохдоо тухайн үеийн зээлийн мэдээллийг үндэслэн шийдвэр гаргах ёстой гэж үзэн зөрчлийг арилгуулахаар Монголбанк, СЗХ-нд хандсан байгаа" гэж хэллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ Мандуул зөв сэтгэлтэй, жирийн хүмүүсийн амьдралыг ойлгодог, бусдаасаа арай өөр залуу юмаа

Зочин
Зочин

Zuw shvv

Зочин
Зочин

зөв шүү дэмжиж бн

Холбоотой мэдээ

Back to top button