НИЙГЭМНийгэм мэдээ
Энэ онд хүлээн авах 1 сая жуулчны гүйцэтгэл 34 хувьтай байна

Манай улсад эхний хагас жилийн байдлаар 339,517 жуулчин иржээ.
Энэ жил нэг сая жуулчин хүлээн авахаар тооцоолон зорилт тавьснаас хэрэгжилт нь 33.95 хувьтай явж байгаа юм.
Он гарснаас хойш ирсэн нийт жуулчдын тэргүүлэх байранд 46.78 хувиар ОХУ жагсаж байна. Түүний дараагаар
- БНХАУ 17.81
- БНСУ 13.81
- Казахстан 3.48
- Япон 2.61
- АНУ 2.42
- Беларусь-1.55
- ХБНГУ-1.11
- Турк-0.66
- Бусад улс-9.77 хувийг эзэлж байгаа юм..
Өнөөдрийг хүртэл ирсэн жуулчдаас
- визгүй орноос 194,231
- түр чөлөөлсөн орноос 10,980
- визтэй орноос 51,855 жуулчин хилээр нэвтэрчээ.
Манай улсад өдөрт дунджаар 3-4 мянган жуулчин ирдэг байна. Энэ сард 150 мянган жуулчин хүлээн авахаар зорьсноос одоогоор 8451 жуулчин иржээ. Ингэснээр энэ сарын төлөвлөгөөт жуулчны тоо 5.6 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Аялал жуулчлалын сар буюу 6-9 дүгээр сарын төлөвлөгөөнд 550 мянган жуулчин хүлээн авах зорилттой байна.
Ц.Даваасүрэн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.