Зам нь гол шиг урсаж байхад зангиатай дарга нар загас шиг чимээгүй
Улаанбаатар хот болон төвийн бүсийн ихэнх нутгаар бороотой өдрүүд үргэлжилж байна. Харин үргэлжлэн орох энэ их бороо биднийг нийслэл хотоо хэрхэн товхинуулсан бэ гэдгийг жилийн жилд хэлээд өгдөг. Гэсэн ч бидний байгаа царай л энэ гэдэг шиг иргэд аргаа барж, бухимдаж, сошиалаар ганц хоёр хоног шуугиад өнгөрдөг уламжлал тогтсоноос өөрөөр гавих юмгүй л.
Энэ тухайд нийслэлээс авч хэрэгжүүлдэг ажил гэвэл борооны улмаас зам, талбайд тогтсон их усыг соруулдаг л явдал. Өөрөөр тэд ул сууриар нь өөрчилж, стандартын дагуу шинэчлэл хийх тухайд огтхон ч хөдөлдөггүй гэж хэлж болно. Ийн ниргэсэн хойно нь хашхирсаар бид юу юугүй өвөлтэй золгох болдог. Ингээд л дахин мартагдаж, дараа зуны их бороо хүртэл анир чимээгүй. Уг нь энэ чөтгөрийн тойргоос бидэнд гарах боломж бий юу гэвэл бий. Харамсалтай нь улс төрчдийн попорчих, тэднийг юм хийсэн гэж харагдуулах сэдэв биш бололтой.
Борооны их усны нөлөөгөөр зам талбай гол горхи шиг урсаж, иргэд явган зорчих боломжгүй болсон энэ нөхцөл байдал бол тоглоом, наргиа хийх сэдэв огтхон ч биш юм. Тэр дундаа болсон болоогүй урлаг, спортын наадам, хурал, чуулган нээж энд тэнд үг хэлснээ сэвүүлж, нэр нүүрээ худалдаж явдаг дарга сэтэртэн, тэдний сүүдэрт ажилласан нэр зүүж яваа албанынхан наад захын иймэрхүү асуудалдаа сэтгэл, зүтгэл зарчихдаг сан бол өнөөдөр шиг ийм өдрийн төлөө иргэд бухимдах шаардлагагүй. Иймд хийх ёстой ажлаа үг дуугүй хийдэг, чиг үүргээ ойлгон ухамсарладаг, иргэдийн нийгмийн зовлонгоор худал шүлсээ үсчүүлдэггүй тийм л хүмүүс бидэнд хэрэгтэй гэдгийг ойлгох цаг нэгэнт иржээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дарга нар юугаа мэдэхэв дээ. Өвлийн хүйтэн зуны халуун, өвөл цас ордог, зун бороо ордог гэдгийг мэдэхгүй ш дээ!
Тэд гэрээсээ шууд лифтээр грашруугаа орно, ажил дээрээ очоод шууд грашинд ороод лифтээр өрөөрүүгээ. Хаашаа ч явсан ийм байдлаар. Гадаа галав юулж байсан ч тэдэнд падлийгүй, мэдэх ч үгүй. Аягүй бол хорогдох байртай ч байж мэднэ
Зангиатай дарга нар баярлаж байгаа. Учир нь замыг засах, дахин хийхэд ихээхэн мөнгө унагааж хуваан иднэ. Энэ бол манайд зуршил болсон зүйл. Ард түмний татвараас бүтсэн төсвийн мөнгө уйлах биш.
Ханаж цадахаа байчихсан шуналын хар дэвнүүд минь бод бод ман нам сонгуулиар майхан шүү
Ман засгийн 30 жил ийм л байсан ийм байсаар байх болно одоо ичэхчгүй замын үерийн сайдтай болноо
Энэ чинь бөхийн сэлбэ бишүү харин усан онгоц хараахан алга ккккз
Зочин
Solongost ih baga yamar ch zam tawihaasaa umnu us zailuulah suwag hooloig ni jinhene utgaar ni hiideg uym bna lee shuu tend ajillasan manai mongolchuud medne dee...
Daanch manai tur zasag tiim standart shaardaj hotin zahirgaa baiguulalt hariutssan nuhud heregjuuldeggui bolohoor iim baidaltai ...
2007 онд ч гэж гэсэн бичлэг цурагтаар гарсан одооч гэсэн ийм л байна ажил хийдэгүй шилдэг дарга гэсэн шагналыг гаргаач ус зайлуулах нүх бөглөсөн дарга гэсэн медаль нэртэй байвал зүгээр юм өмнөх жил бас
дараа жил ийм л байна
Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж авах вийдээ ичээд байх юмаа нүхэн гарц гэж солиорч байхаар гүүрэн гарц хийсэн бол дээр зогсож байхгүй юу
Бат-Үүлийг нийслэлийн дарга байхад замын ус зайлуулах сувгийг хийгээч гэж олон нийтээс мөн ч их шаардсан даа. Тэр мөнгийг хуваагаад хусцан шдээ