УРЛАГ

Playtime Festival эхэллээ

Олон улсын Playtime Festival энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Хөгжим сонирхогч, Playtime Festival-н үнэнч оролцогчид бэлтгэлээ хэдийнэ базаасан бизээ.

Энэ жил анх удаа оролцох гэж буй үзэгчдэдээ зориулаад электроник хөгжмийн тайзуудад тоглогдох хөгжмийн бүрэн хэмжээний өдрийн Playlist-ийг хүргэж байна.

Наадмын хүрээнд,

  • Khermen Tsav
  • Ali Baba
  • Fire
  • Naaglihats зэрэг дөрвөн techno хөгжмийн тайз байх юм.

Та бүхэн энд дарж, тайзаа сонгон, тоглогдох хөгжмийн Playlist-үүдтэй урьдчилан танилцаарай.

Playtime наадмын үеэр анхаарах зүйл, түгээмэлт асуулт, хариулт

Наадмын хаалга эхний өдөр 14.00 цагаас, хоёр ба гурав дахь өдөр 09.00 цагаас тус тус онгойно.

Мөн бугуйвчийг нэг л удаа олгоно. Наадмын талбай руу орох, гарах бүрд бугуйвчаа NFC төхөөрөмжид уншуулна. 02.00 цагаас хойш наадмын талбайд нэвтрэх боломжгүйг анхаараарай.

Үер усны эрсдлээс үүдэн UB Cab Shuttle үйлчилгээний чиглэл нь Монголын Залуучуудын Холбоо-с Монгол шилтгээн рүү болж өөрчлөгдлөө. Байршил болон цагийн хуваариудтай танилцаарай.

Мөн Playtime наадамд оролцогчдод зориулсан автобус дараах цагийн хуваарийн дагуу үнэ төлбөргүй хүргэж, үйлчилнэ. Байгал дэлхийгээ хайрлан, хувийн унаагаар бус аль болох нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юуу вээ бөөн түгжрэл,дээрээс нь Монгол Шилтгээний хашаан дахь гол үерлэсэн бна ерөөсөө зогсооно оо больцгоо тар

Зочин
Зочин
Reply to  Зочин

ooroo +40 ah egch u

зочин
зочин

архидалт. Хар тамхи

Холбоотой мэдээ

Back to top button