Нийгмийн
Үйл явдал: ЭМЯ-наас мэдээлэл хийж, Хөгжлийн банкны хэргүүдийг яллана

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
- 10.00 цагт УИХ-ын хаьрын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ
- 11.40 цагт: Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэлнэ. Утас: 9001-8899.
- 11.00 цагт: “Хишиг Монгол” амралтын газарт: БНСУ-ын олон улсын “Мирал” сан Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчтэй хүүхдүүдийг эмчилж ирсэн 19 жилийн ойн үйл ажиллагаа болно. Тус сангийн тусламжаар 200 гаруй монгол хүүхэд зүрхний хагалгаанд оржээ. Утас: 9905-7870.
- 12:00 цагт: Эрүүл мэндийн яамнаас үерийн нөхцөл байдалтай холбогдуулан, мэдээлэл хийнэ.
- 14:00 цагт Хөгжлийн банкны асуудлаарх ялын тогтоолыг сонсгоно.
- 14.30-15.00 цагт: УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад айлчилж буй БНЭУ-ын парламентын доод танхимын дарга Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчид Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажилтай оффист нь танилцана.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.