Нийгэм мэдээ

Төрийн наадмаа ганц үрээтэй зорьж ирсэн аав, хүү хоёрын гомдол

Дундговь аймгийн Луус сумаас төрийн наадамд ганц морь уралдуулахаар авч ирсэн аймгийн алдарт уяач Э.Улаанхүү.

Түүний хар үрээг 9 настай У.Алтангадас хүү нь унаж уралдсан. Уралдаад зөв талаар барианы зурхайд түрүүлж орсон нь бичлэгээс харагдаж буй. Хүү нь "Түрүүлчихсэн шүү дээ, аав аа” гэсэн бол уяач эр "Би хөдөөний хүн болохоор гайхаад л байна. Олон хүн хар үрээг минь түрүүлчихлээ" гэсэн дээ гэж зогсох.

Хар үрээг морь бариач хашиж, барианд оруулсан үрээ нь ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханы хурдан хүлэг юм. Уяач өөрөө ч "Том сайд хүний морь юм гэнэ лээ, тэгэхээр бид нар шийдчихгүй байх аа" гэж ярьжээ.

Тэгвэл хуулинд,

Барианы үеийн зохион байгуулалт, морьдыг барих:

25.6.Уралдах морийг зурхайд урьдчилан аваачих, замаас оруулах, хөөх, саад хийх, уралдаж байгаа морьдыг тосон цулбуурдаж хөтлөхийг хориглоно. Ийм тохиолдол гарсан үед тухайн морьдыг уралдаанаас хасна.

26.2. Түрүү, айргийн таван морийг морь бариач барианы зурхай хойш пайзаар, хойших морьдыг уралдаанч хүүхдэд олгосон дугаараар, дуу дүрс бичлэгийн техник хэрэгсэл ашиглан цуваа дуудаж барина.

26.3. Барианд зэрэгцэж ирсэн морьдоос аль нэгнийх нь хушуу илүү гарсан бол тэр морийг урд нь барих ба хушуу илүү гараагүй бол зөв талын морийг эхэлж барина. Олон улсад хэрэглэгдэж байгаа дэвшилтэт технологи ашиглан дарааллыг тогтооно хэмээн тус тус заажээ.

Наадамчин олон үрээний уралдаан дээр шударга шийдвэр гаргахыг шаардсаар байна. Ямартай ч төрийн их наадамдаа ганц насыг зориулан уяж зорьж ирсэн унаач хүү, уяач аавын гомдлыг нэхэн хэлэлцэх биз ээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

наадамд хүртэл сайд томчуул илүүрхэнэ. яана даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

harin tiimee! icheechee !

Зочин
Зочин

Naadam ni hurtel boon budlian, holion bantan. Nohoin naadam ch iim bdaggui bh

Бат өлзий
Бат өлзий

ард түмний наадам Болохоос. хулгайч нарын наадам биш шүү

Хишигдорж
Хишигдорж

Ардын төрийн наадамдаа малчин хүний морь яагаад түрүүлж болдоггүй юм бэ ядахдаа будлиангүй наадаж болохгүй юу

Зочин
Зочин

Ноёны морь түрүүлж харцын морь хоцордог үe өнгөрсөн шүү морь баригч ямар пялдага юм бэ

Зочин
Зочин

ХАРЦ АРДЫН МОРЬ ТҮРҮҮЛЖ БОЛОХГҮЙ ЮУ.ХАЛУУРСАН БАЯЧУУД ЛУЙВАРЧДЫН МОРЬ ИХ ТҮРҮҮЛСЭН ДЭЭ

Зочин
Зочин

Морины уралдаан дээр хүртэл авилгал хээл хахуултай байхдаа яах вэ дээ. Ичиж амьдаач ээ та нар.

Зочин
Зочин

Тэр Мэндсайхан гэгч хуудуугүй сайхан наадчихаж чадахгүй . Ичээсэй

Зочинeee yaaandaaa
Зочинeee yaaandaaa

Bariaach bvtehgveeee

Зочин
Зочин

Мэндсайхан биш Хятадын морь байсан бол юү ч дуугарахгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button