Улсын наадамд ес даван түрүүлж, арслан цол хүртсэн М.Бадарч гэж хэн бэ

Мягмарын Бадарч Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат. 33 настай, 186 см өндөр, 132 кг жинтэй. "Бөх Билэгт" дэвжээ, "Алдар" спорт хороо, "Нутгийн Буян" группийн бөх.
2009 онд сумын начин
2012 онд аймгийн арслан
2017 онд улсын харцага
2020 онд улсын заан
2021 улсын гарьд цол тус тус хүртсэн.
Улсын гарьд М.Бадарч Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд,
Тавын даваанд аймгийн арслан Б.Баянмөнхөөр
Зургаагийн даваанд Улсын начин Э.Дашаар
Долоогийн даваанд Аймгийн арслан С.Сүхбатаар
Найм Улсын аварга О.Хангайгаар
Есийн даваанд улсын харцага Ц.Бямба-Отгоноор давж, улсын арслан боллоо.
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аварга болоорой гэж ерөөе дөө.Элдэв булхай, зарга ,найраа хийдэггүй шударга даруухан, сайн залуу шүү. Их гоё дуулдаг юм байна лээ. Зурагтаар дуулж гарсан даа. За улам их амжилт хүсье.
Sain buh bn bayr hurgey
Аймгийнхаа 100 жилийн ойгоор түрүүлнэ гэдэг түүхэнд үлдэх гавьяа боллоо.энэ маш чухал.Даруухан явж, даваа, даваагаар ахиарай.!
Хурдан шуурхай сайхан барилдлаа.Ойрын жилд хараагүй сайхан барилдаан боллоо.Ноололдоод,хаядагч үгүй,ундагч үгүй ,наадмын торгон дэвжээн дээр хэрэлдээд ,бэлэг дэмбэрлгүй үг яриад зон олныг хүндэлдгүй зарим бөх барилдах хэрэггүй!!!
Сайхан бөх төрж байна. Сэтгэлзүйн хувьд бүр наадмаас аль хэдийн өмнө бэлтгэгдсэн байсан даа.
Тиймээс ч 9 - давааг төвөггүй давлаа даа.
Заалны барилдаануудад ч төвөггүйхэн барилдаж байсан.
Одоо Баянмөнх , Мөнхбат аваргууд шиг явах болов уу !
Амжилт сайхан барилдаан боллоо
100 жилээр түрүүлнэ
Хоёр Мөнх шиг,А.Сүхбат аварга шиг торгон мэдрэмжтэй,гялалзсан уран барилдаантай,шөрмөстэй даацтай мэхтэй сайхан бөх болоорой.Үнэхээр сайхан тахимдлаа. Амьсгаа ч үгүй,ядрал ч үгүй гар хурууны үзүүрээр барилдчихаад даруухан гэгч нь зогсч байхыг хараад бахдал төрж байлаа. Сайн сайхныг хүсэе.
Баярлахад арай эрт л байна даа, допингийн даваагаа давчихвал ч баярлахад яах вэ
Увс, Ховдынохон яаж бага дээр нь дарах вэ гэж л өмхий санаагаа цухалзуулж сууна уу?