СПОРТ

Шинэхэн гарьд Цэдэнсодномын Бямба-Отгон гэж хэн бэ

Цэдэнсодномын Бямба-Отгон Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул. 1995 онд төрсөн. 28 настай, 185 см өндөр, 120 кг жинтэй. "Их монголын хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дугаар анги, “Нутгийн буян” группийн бөх.

Тэрбээр,

2016 онд сумын заан

2019 онд аймгийн харцага

2020 онд аймгийн заан 

2022 онд Улсын харцага цол тус тус хүртсэн.

Ц.Бямба-Отгон нь Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн  Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд гайхам амжилт үзүүлж, үзүүр түрүүнд тунаж үлдсэн юм.

Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадамд,

Тавын даваанд  Улсын начин Д.Хүдэрбулгаар

Зургаагийн даваа Улсын харцага Ш.Пүрэвгарьдаар

Долоогийн даваа Улсын заан Б.Пүрэвсайханаар

Наймын даваа Даян аварга Н.Батсууриар

Есийн даваа Улсын харцага М.Бадарчид өвдөг шороодож, улсын гарьд цолыг хүртлээ. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 14, 2023 18:00

Дүү сайхан шударга, даруухан сайн барилдлаа. Баяр хүргэе. Энэ зан төрх байдлаа хадг�##�ж аварга болж олон түмнээ цэнгүүлж, Монгол бөхийн жудаг, хөгжлийг шинэ түвшинд гаргаж, олны хүндэтгэл хүлээж яваарай.

Холбоотой мэдээ

Back to top button