Туул, Дэлгэрмөрөн, Орхон голд осолдсон иргэдийг хайж байна

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар /2023.07.17/ голын усанд 21 иргэн амь насаа алдсан байна. Үүний 5 хүүхэд 16 нь том хүн байгаа юм.
Ойрын өдрүүдэд нийслэлийн Баянзүрх дүүргийн “Туул” голд осолдсон нэг иргэн, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Дэлгэрмөрөн” голд осолдсон нэг иргэн, Булган аймгийн Могод сумын “Орхон” голын усанд осолдсон нэг иргэнийг тус тус эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Гол, усны осол нь ихэвчлэн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.
Иймд:
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
-Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Голоо хамга�##�ж эрэг дагуу нь тор татахгүй бол цөөхөн Монголчууд маань усанд осолдоод л байх болж байна уу. Хайран сайхан амь нас гэж. Ийм хэнэггүй болохоор нөгөө ардчилсан намынхны хуцаад муулаад байдаг соц-н үед хатуу хариуцлагаар гол мөрнөө хамга�##�ж байсан нь бас Монгол хүнээ цаг бусын осол эндэглээс хамга�##�ж байсан давхар бодлого байж шүү. Ардчил�##� гарснаас хойш гаднаас оруулж ирсэн төмрийн хог унаж яваад осолдсон, хариуцлагагүй байдлаас гол усанд осолдсон, ардчилсан наынхны оруулж ирж зарсан өвгөнт, спирт зэрэгт хордож үхсэн, хувийн эмнэлэг нэртэй газруудаар хууль бусаао үр хөндөлтөөр устгасан, архинд хордсон, гэмт хэрэгт хохирч амиа �##�дсан бүгдийг тооцож гаргаад ардчилсан намаас амь насыг нь нэхэх хэрэгтэй.