СПОРТ
Т.Тулга дэлхийн чансааны тэмцээнээс алтан медаль хүртлээ

Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох ээлжит тэмцээн Унгарын Будапешт хотод болж, Монголын шигшээ баг 2 алт, 2 хүрэл медаль хүртсэн байна.
Тодруулбал,
- Эрэгтэй -65 кг жинд Төмөр-Очирын Тулга алт
- Эмэгтэй -50 кг жинд Долгоржавын Отгонжаргал хүрэл
- Эмэгтэй -53 кг жинд Бат-Очирын Болортуяа алт
- Эмэгтэй -72 кг жинд Энх-Амарын Даваанасан хүрэл медаль тус тус хүртэв.
Токиогийн олимпын хүрэл медальт Б.Болортуяа европын хошой аварга Шведийн Эмма Малмгрен, ДАШТ-ий хүрэл медальт Канадын Диана Уайкер, АНУ-ын Доминик Парриш нарыг, Т.Тулга АНУ, Канад, Унгар, Киргизийн бөхчүүдэд нэг ч оноо алдалгүй цэвэр ялсаар аварга болжээ.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bayar hurgei!