Сэрэмжлүүлэг: Орхон аймагт хачигт хазуулсан 33 настай залуу нас баржээ

Хачигт халдварын үе идэвхжиж байгаатай холбоотойгоор аймгийн Орхон Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна.
Сүүлийн хоёр сарын хугацаанд хачигт халдварын 9 тохиолдол бүртгэгдсэний 7 нь хачигийн хүндрэл буюу тархины үрэвсэл байна. Үүний таван тохилдол нь баяр наадмын үеэр эмнэлэгт хэвтжээ. Харьяаллаар нь авч үзвэл Булган аймгийн Бугат сумын 3, Орхон аймгийн Жаргалант сумын 1, Баян-Өндөр сумын Их залуу багийн 1 иргэн байна.
Бугат сумын харьяат 33 настай иргэн энэ сарын 9-нд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад хачигт энцефалитын хүндрэлээр нас барсан харамсалтай тохилдол гарсан. Өнөөдрийн байдлаар нэг иргэний биеийн байдал хүнд, 3 иргэний биеийн байдал хүндэвтэр байна.
Иймд Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг байгалийн голомттой нутгуудаар амарч аялах, модны аж ахуй эрхэлдэг, жимс, өвс түүдэг иргэд яаралтай хачигт халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна. Мөн хачигт хазуулснаас хойш 1-2 сарын дараа эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч байгаа нь нас барах, гар хөлний мэдрэлийн саажилт өгөх гэх мэт хүндрэл үүсэх эрсдэлтэй учир анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа.
Аймгийн бүх Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяалал харгалзахгүй вакцин хийж байгаа учир вакцинд хамрагдахыг эмнэлгийн байгууллагаас уриаллаа. Мөн хөрш зэргэлдээ сумдын ЭМТ-үүдэд иргэдийг эрт үед нь зөв оношлох, яаралтай дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай байгааг албан бичгээр хүргүүлжээ.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn/












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас л барууны өндөр хөгжилтэй улс орнуудын буруу болчихов уу, хэзээ хариуцлагаа хүлээж насанд хүрч том болох хүн бэ чи.
Хэдэн жилийн өмнө 30 настай залуу үхсэншдээ ямар ёрын юмбэ
Шалдан хүмүүсийг устгах бурханы зарлиг гарсан. Шалдан хувцастай хүн хачиг шумуулаар үхэх нигууртай.
Чихээ хөвөнгөөр бөглөөд унтаж бай. элдэв юманд харуулбал шуурхай ариутгаж эмчид үзүүлж байгаач ээ
Хэнэггүй байж болохгүй шүү
Өмхийрсөн империалист америкийг дуурайгаад л нүцгэн шалдан шахуу алцагаалдаад л байхаар ийм хүнд байдалд орохгүй яах вэ дээ. Дэг журамтайгаар эрүүл мэндээ хамгаалаад бүрэн хуцвцаслаад явах хэрэгтэй ш дээ. Халууцлаа гээд хиртэй хөлс л усана биз. Дараа нь угаачихгүй юу.