Нийгэм мэдээ

"Эгч маань мэдрэлийн өвчтэй ч гэсэн бидэнтэй адил хүн, тэр залууг ингээд бичвэл яах бол"

-Шар үстэй эмэгтэй эргэн тойрондоо хор гэмгүй, гараараа даллаад явдаг-

“Jet sharing mongolia” компани нийслэлийн хэмжээнд 3000 ширхэг скүүтерийг түрээсийн үйлчилгээгээр нэвтрүүлээд буй. Уг скүүтерүүд байршил тогтоогчтой учир ажилчин залуус хаа байгаа газраас очоод авах боломжтой байдаг. Ингэхдээ  тэд хашаа, граж, машин тэргэндээ скүүтерийг авч хийсэн байвал дүрс бичлэг хийж нийтэлдэг.  Энэ нь хэдийгээр скүүтерийг хувьдаа ашиглах, завших боломжгүй гэдгийг иргэдэд ойлгуулах гэсэн мессэж гэж харж болох ч учир дутагдалтай. Нөгөө талд иргэний эрх зөрчигдсөөр байгаа. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд, гэр хороололд ганцаараа монгол гэрт амьдрах эмэгтэйнд шууд орж бичлэг хийн, үүгээр ч зогсохгүй хэрэлдэж байгаа нь харагдана.  Уг бичлэгээс үүдэн тухайн айлыг  эмх замбараагүй, хулгайч, гэрээ орноо цэвэрлэ гэх мэтээр шүүмжилж эхэлсэн. Мөн хүний хувийн орон зайд дур зоргоор ийн хандаж болохгүй, эрүүл мэндийн хувьд асуудалтай хүн гэх мэтээр шүүмжлэл, талцал өрнөсөн.

Бид энэ асуудлын дараа тухайн эмэгтэйн гэрийг зорьж очсон. Тэр гэртээ эзэнгүй байв. Харин ойр орчны асуусан хүмүүс ‘’Хархорин захын урд мэрэг хийж суудаг” гэв. Гэсэн хэдий ч зах дээрээ ч байсангүй. Утасгүй учир холбогдох боломжгүй, чухам ирсэн цагт нь эсвэл таарвал уулзах боломжтой аж.  Гэрийнх нь ойролцоох айлуудаас тодруулахад “ Эргэн тойрондоо гэм хоргүй, хааяа гараараа даллаад мэндэлдэг, ихэнхдээ ганцаараа ямар нэг зүйл ярьж явдаг. Өглөө эрт гараад явдаг байх. Оройхон ирж харагддаг. Өөр хүмүүс нэг их орж гардаггүй” гэлээ. 

-Иргэн: Эгчийг орилохоор нь гарахад нэг залуу скүүтер түрчихсэн, нэг эмэгтэй бичлэг хийж байсан-

Эмэгтэйн дүү эгчийнхтэйгээ ойролцоо амьдардаг юм байна. Бид түүнээс зарим зүйлийг тодруулан асууя гэхэд бичлэг хийхгүй, зураг авахгүй гэвэл болноо гэснээр хэсэг зуур ярилцав.

 -Эгчийн тань бичлэг интернэтэд тавигдсан.  Та энэ талаар юу хэлэх вэ?

-Манай эгч чинь мэдрэлийн асуудалтай хүн шүү дээ. Миний бодлоор эгч скүүтерийг оллоо л гэж бодоод гэртээ аваад ирсэн байх. Хэрвээ байршил тогтоогчтой, хүмүүс замаасаа аваад унаад явдаг, зам дээр ил байж байдаг зүйл гэдгийг нь мэдсэн бол авахгүй. Техник технологийн талаар юу ч мэдэхгүй л дээ, даанч.

 -Өөрөө манай хүүхдийнх гээд байсан.  Хүүхэд нь ээждээ Солонгосоос авсан гэх мэт зүйлс хэлсэн юм болов уу?

 -Үгүй ээ. Ганцаараа амьдардаг юм аа. Тархиндаа асуудалтай хүн чинь өөртэйгээ хий дэмий зүйлс ярьдаг. Манай хүүхдийнх, солонгосоос авсан гэж байгаа нь зүгээр дэмийрч байгаа юм. Гэхдээ галзуу солиотой ч гэсэн хүн шүү дээ. Бид нартай л адилхан унтаад, идээд, хорвоогийн тоосыг хөдөлгөөд явж байна. Хэдийгээр хүний юм аваад ирсэн нь буруу ч  гэр рүү нь шууд  орж, тэгээд бичлэг хийж байгаа нь буруу шүү дээ. Тэр залуугийн өөрийнх нь гэр лүү шууд яваад орвол яг яах бол.

 -Та энэ талаар хэзээ мэдсэн бэ?

 -Уржигдар эгч орилж чарлаад эхлэхээр нь гараад хартал нэг залуу скүүтерээ барьчихсан нэг эмэгтэй араас нь бичлэг хийгээд явж байсан. Миний хувьд гомдолтой байна. Ядарсан бие муутай эгчийг минь ингэж бичиж, олон нийтийн сүлжээнд тавьсанд. Өөрөө юу ч мэдэхгүй ч тэр хүнд чинь үр хүүхэд, ах дүүс гэж байгаа шүү дээ.

 Тэрбээр мөн  “Эгч маань 1973 онд төрсөн. Сэлэнгэ аймагт  арван жилээ төгссөн. Залуудаа сайхан хүн байсан.  Хотод орж ирээд нөхөр, нөхрийнхөө ах дүүтэй хамт тавилга хийж Нарантуул дээр зардаг хөдөлгөөнтэй,  сэргэлэн хүн байсан. Нөхөр гурван хүүхэдтэйгээ хамт сайхан амьдардаг байгаад нэг хэсэг архины хамааралтай болчихсон. Тэр үедээ нөхрөөсөө салаад өөр нэг хүнтэй суусан. Тэр хүн нь бөө гээд, яваандаа эгчийг бас өөр бөө энэ тэр гэх болсон. Тэр үеэс л ийм болчихсон юм даа.  Зуны цагт ганга, гишүүнэ түүж Хархорин дээр зардаг. Хааяа манай хэдэд чихэр аваад ирдэг” гэлээ.

Ц.ДАВААСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
91 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дүү нь юм бол туслаад цэьэрлээд өгч болдоггүй юм уу. Заваан бохир аймшигт амьдралаа өмөөрөх шаардлага байхгүй шүү дээ. Эмчид хандаж байх байранд нь байлгах нь зөв. Юм хулгайлж гэртээ байлгах зөв үүүү

Zochin
Zochin
Reply to  Зочин

Tiim. Ene ogt setgetsiin uvchtei hun bish shuu. Zugeer tiim bolj jujigledeg hun. Arhichin hun . Hulgai hiij arhidaj amidralaa arhind jivuulsen l hun. Setgetsiin asuudaltai medrel geed hulgai hiisen ch barij horih gazar bhgui

Zochin
Zochin
Reply to  Zochin

Arhichin bol bas l neg turliin uvchin.er ni tegeed busdiin amidarliig shyyh ni mundag,saihan,az jargaltai, amjilttai hymyysiin yildel bishee.derged ni bj bygdiig meddeg yum shig taltsaj hereldeh utaggyi yum .ene emegteig umuuruugyi

zochin
zochin
Reply to  Зочин

ах ддүүсийн боломгүй харилцаа өчнөөн л байдаги шдээ бүгдийг очоод зохицуулаад гоё болгочихооч хөгшөөн, хүний мууд юун ч дуртай юм билээ дээ

zochin
zochin
Reply to  Зочин

иш чаааваас сэтгэцийн өөрчлөлттэй бол юун орон гэрийг нь цэвэрлэж ямар нэг харилцаа үүсгэх хувийн орон зайруугаа халдуулдаггүй өөр хэн нэгэнтэй харилцаа үүсгэх дургүй тавгүйрхдэг хүн ч юм билүү хэн мэдлээ, харин ч хөөрхий минь бүр гаргуунд нь гаргачихгүй шиг алсаас харгалздаг л дүү юм, скүүтрээ авдаг jet-н буруу ч гэж юу байхав. Хэн хэн нь хэндээ гомдол цайдал гаргах ч билээ дээ, ер нь хүн орон гэрээ цэвэрлэнэ үү яана уу өөр хүмүүст ямар хамаа байна аа, зовоод байгаа бол өөрөө очоод цэвэрлээд өгчих хөгшөөн, ойр дотно харилцах гэхлээр ямар ааш авир гаргахна уу өөрөө туршаад үзчихгүй юу дөө.

Зочин
Зочин
Reply to  zochin

Зөв2.Хүмүүс хүний мууд арай л их дурладаг болжээ.Гэхдээ зарим хүмүүс.Хар сөрөг юм бичиж харлуулж л байвал болдог юм шиг.Хөөрхийг яахнав.Сэтгэцийн өвчтэй бол яалтай блээ

Зочин
Зочин
Reply to  zochin

Яг зөв

Zochin
Zochin
Reply to  Зочин

За юун сүртэй хүн шүүх юм бэ нэг газар 3 ширхэг а орсон бна. Энэ үгнүүдийг буруу бичсэн бна гээл бүгдийг нь цувуулаад бич дээ хөгшөөн ккк

Зочин
Зочин
Reply to  zochin

Зөв бич

Zochin
Zochin
Reply to  Зочин

За юун сүртэй хүн шүүх юм бэ нэг үгэнд 3 а зэрэгцээд дарагдсан л бна даг. Энэ үгнүүдийг буруу бичсэн байна гээд бүгдийг нь цувуулаад бичдээ хөгшөөн, харъя

Zochin
Zochin
Reply to  Зочин

hulgailah buruu ugaasaa gertee ingej suudag zondoo humuus bgaa ene chini owchin m#l mini ym medehgvi bol unshij sudal haraal idsen nudeeree harj dugnehiinhee orond tarxindaa jaakhan bod hun shuumjlej nulimsaar hoolloh durtai setgetsdee asuuudaltai iimerhuu sheesnuud oorsdoo harin setgets gej awah ymgvi golognuud bdiishdee

Зочин
Зочин
Reply to  Зочин

Шаалдаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

ер нь чамд ямар хамаатай юм. Сэтгэцийн асуудалтай хүн тэгэсгээд бусдад гай болохгүй явж байвал болно шүү дээ. Хэн хүний амьдрал асуудлыг мэдэхгүй байж амныхаа зоргоор бурдагаа больж үз. Чи ч ямар яваа билээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Сэтгэциин өвчтэй хүнээс ямарч аюултай зан гарах юм билээ чи ч мэдэхгүй шүүдээ одоо өмөөрч байна хожим энүүндээ алуулж ч мэднэ шүүдээ эмнэлэгт хандаж эмчлүүл өмөөрөгч өө

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Гай болж байгаа юм бишүү хүнии юм хулгайлаад өөрч их юм гарганадаа иим балайнууд

Зочин
Зочин

За яршигдаа энгийн бор зүрхээрээ зүтгэж яваа иргэдийн эрх ашгийг ярихгүй бж нийгэмд юу ч хийж бүтээдэггүй халамж аваад л сууж бгаа хүнийг өмөөрч гэнэ хийх юмаа олж ядсийн. Хүний эрх ч гэх шиг. Энгийн иргэдийн эрхийг хамгаалаач. Хулгайч л бол эрүүл өвчтэй баян ядуу хэн ч бсан бусдын эрхэнд халдсан хулгайч

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Ёстой чиг

Зочин
Зочин
Reply to  Зочин

өөрөө ч сэтгэцийн асуудалтай юм биш үү

Зочин
Зочин

мэдрэлээрээ далимдуулж хулгай хийх нь зөв юмуу хүн алчуул өвчтэй хүн юугаа ч мэдкү гээд байж байхуу тэр залуугын зөв шүү дээ хэн нэгнээс болж өрөнд орох ёстой юу хуцах гэж арчаагүй юмнууд эгчийнхээ гэрийг цэвэрлээч

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Муу юмнуудаас муу л юм гарах юмдаа эгч дүүс ниилж хулгайлсан юмаадаа янз нь

Зочин
Зочин

гэхдээ скүүтер авч явж бгаа залуу айхтар хэрэлдэж доромжлоогүй шдээ ер нь тэгээд хүний юм авах нь зөвүү

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Яг үнэн өөриинхөө юмыг авч байнаа л гэж хэлсэн ерөөсөө хэрэлдээгүй юуч яриагүй шүү тэр залуу

Ххүү
Ххүү

Эгч чнь техник мэддэггүй юм бл ганцаараа уул өөд тэврээд явж чадахгүй шдн.их хүнд .Дүү нь өөрөө ..

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Ххүү

Дүүд асуудал байгаа юм бишүү

Зочин
Зочин

Хулгайч л бол хулгайч тэр эмгэн яаж уул өөд чирж явсан байх вэ бодхол асуудал скүүтрээ авсан залуу ажлаа л хийсэн шүү байтлаа хулгайд алдсан юмаа сөхөрч гуйж буцааж авах нээ дээ арайч дээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Харинч даруу үг дуугүй залуу байсан шүү

Зочин
Зочин

Yooy iim yum survaljlah geed yavj bdag. Ter hunees yu sonsono gej iim teneg yum bicheed suuj bdgiin

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Харин тиим

tseku
tseku

er ni mongolchuud bugd hulgaich sh dee. bugd hulgaich setgehuitei. tom jijiggui ih baga hulgai hiideg sonin ard tumen

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  tseku

За солиороорой чи бүгд хулгайч бишшүү чи л хулгайч юм бхйгаа биз

Зочин
Зочин
Reply to  tseku

Tiimee????????‍♀️

Зочин
Зочин

Jet-ээс хулгайн хэргээр гомдол өгөөд 3жил шаагаад өөрсдөө зөрчлийн хуулиар 100-аар торгуулиад л үлдсэн дээр юм байнадаа гомдолыг нь тайлж хха

Зочин
Зочин

За сэтгэцийн өвчтэй гээд хулгай хийх ёсгүй. Бараг хулгай хийснийг нь зөвтгөж л байдаг. Ах дүүс байж гэр орныг нь арчлаад тордоод өгөөч. Их ч байна уу бага ч байна уу хулгайг зөвтгөдөг энэ муухай зүйлээс бүгд ангижирмаар байна.
8 ишигний хэрэг байна. Ял нь хүндэдсэнээс биш буруу үйлдэл. 1 л их өрөвдөж хайрласан хүмүүс. Хулгайч нарыг. Энэ чинь бүр удмын дон шүү дээ.
Бараг засардаггүй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

8 ишиг нь өөр айлаас гарсан гээ биз . Мал нийлэх бол хулгай биш шүү ккк

Зочин
Зочин

ДҮҮД ХЭЛЭХЭД ХОГ ЦЭВЭРЛЭХЭД МЭДРЭЛ ОРОХГҮЙ.ИЙМ ЗАВААН БАЙГАА ЧИНЬ ТА НАР БҮГДЭЭРЭЭ СЭТГЭЦТЭЙ БАЙНА.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Дүү хүүхэн гуай чинь гомдолтой гээд мөнгө нэхэх гээд бас заль гаргаад байх шиг байна даа зайлуул тиим юмч байдаггүй байх шүү

Зочин
Зочин

ХУЛГАЙЧИЙГ БҮҮ ӨӨГШҮҮЛ, ТЭД ЯАЖ Ч ЖҮЖИЖ ЧАДНА

Zochin
Zochin

Uneheer egch chini yum bol tuslaad Ger orniig ni tseverlej ogoochee Odoo Tegeed gomdoltoi geed egchiinhee omnoos mongo nehemjilj chi ideh gee yu Erguu hun be. ingej medegdeh yostoi tegj bj mongol hogjij hulgai deerem garahgui shuu dee naad am hel shigee Egchdee anhaaral tavi

Танго
Танго

сэтгэцийн асуудалтай бол эмчид хандах хэрэгтэйлдээ. Дүү нь гэх хүүхэн гэр ороныгнь цэвэрлээд эгчийгээ ус цасанд оруулаад гэрийн бүрээс хаалга үүдийгнь янзалж өгч болдоггүй юмуу.өвчтэй хүн яаж хулгай хийхэвдээ өөрсдөөл аваа биз. Тэгээд өвчтэй эгчийгээ өмнөө барьсан юм бишүү.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Танго

Яг л тиим юм шиг байна

Зочин
Зочин

3 хүүхэдтэй нь эхийгээ харж хандаж туслах хэрэгтэй. Дүү нь юм бол эгч дээ туслаж аятайхан амьдруулаач. Өмөөрөх хэрэггүй,

Зочин
Зочин
Reply to  Зочин

Tiiishdee yug ni umuurdiiin zgr ene hulgainhiideg humuusiig zgr zurag hurhugtei ni il tawij bh heregtei

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Шар үст чинь харин залууд их эвгүй занал хиисэндээ амь насанд нь могойгоор хатгуулж ална гээ биздээ

Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. Бусдын орон зай руу, хувийн нь, өөрийн нь асуудал руу дураараа яваад орчихдог, уг тухайн хүнд чухам юу тохиолдсонг, яасанг огтоосоо ерөөсөө ор тас мэдэхгүй атлаа тэс хөндлөнгөөс, дундуур нь дундаас нь харанхуй сохроор зоргоороо орж ирээд тэрхүү хүнийг этгээдийг үнэлээд дүгнээд, тодорхойлоод, яахыг нь хэрхэхийг нь заагаад сургаад, шүүгээд, шүүмжлээд байдагт ҮНЭХЭЭР ДУРГҮЙ, БҮР ШАЛ ДУРГҮЙ. Хүн орон гэртээ таныг, чамайг, намайг ороход, яг тэрхүү цагт нарт хугацаанд эгзэг нь таараад, таныг чамайг намайг орж ирэхэд бохир байнуу, заваан байнуу, эсвээс, дандаа үргэлж тийм байнуу, эсвэл, цэвэр цэмцгэр байнуу ТАНД Ч ЧАМД Ч НАДАД Ч ТҮЙ Ч ХАМААГҮЙ, ХҮРТЭЭЛГҮЙ АГААД ТЭРХҮҮ ХҮНИЙ ОРОН ГЭР, ХЭРХЭХ ЯАХ НЬ ТҮҮНИЙ ШИЙД ШИЙДЭЛ.

Зочин
Зочин

Гарчиг нь одоо юу вэ? Шар үстэй эмэгтэйн дүү ч гэх шиг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ямар их доромжлол вэ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Нэрииг нь мэдэхгүй юм чинь өөр юу гэхэвдээ

Зочин
Зочин

Zasss zuv geh geed bgamu haashain lalarchinj

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Ёстой огиудас хүрмээр заваан байна лээ гэрт гадаагүй энэ гомдол гаргаад буй дүү эгчиигээ цэвэрлээд өгөх нь яадаг юм

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Эгч дүүсээрээ сэтгэциин асуудалтай юм байна

зочин
зочин

хотоор нэг тарчихсан юмаа олж авах гэж ёсөн шидийн хүнтэй таарч бгааш дээ Бас нэг ажил хийж бга шинэ юм сэтгээд хийж бга хүмүүсээ харлуулхаа болимоор юм Скүтерээ яадаг ийдэг тухайгаа олон нийтэд сайн таниулмаар юм Мэдэхгүй нэг нь оллоо ухааны юм яриад өгөхгүй бөөн чирэгдэл хэл ам болох нь бнаш дээ

зочин
зочин

эгчийгээ ийм тийм гэж өмөөрч суухаар гэр орны нь цэвэрлээд аятайхан байлгаж боддоггүй юм уу Буруу үйлдэлийг нь өгшүүлж болохгүй л дээ

Иргэн
Иргэн

Чи тэгвэл эгчийхээ гэрийг цэвэрлээд өгч болдоггүй юм уу!!! Өмөөрч байхаар гэрт нь ирээд энэ юу дугуй вэ гээд асуугаад эзэнд хэлээд өгч явуулж болно шүү дээ. Нэг ёсны хулгай. Гэрт нь хамаагүй орсон нь буруу л даа.

Зочин
Зочин

хулгай хийж бна гэдэг чинь эрүүл гэсэн үг. Хулгайч нарыг өмөөрч хамгаалах сэтгэл төрдөггүйш дэ, тэд хэзээч хэнийг ч хайрладаггүй...

Зочин
Зочин

Өмөөрөх шалтгаан огт биш! Дүү нь юм бол орон гэрийг нь өөд нь татаад явахад яадагийн бас өвчтэй юм бол хэзээ нэгэн цагт бусдад гай болж ч мэдэх л юмбайна

Зочин
Зочин

мэдрэл муутай хирнээ хүнд скуутерийг яаж дааж уул өөд гэртээ авчирдаг байнаа. Хулгайг хэзээ ч бүү өмөөр

зочин
зочин

Өмгөөлөх дүүтэй л юм бна шдэ.Үнэхээр мэдрэлийн өвчтэй хүн юм бол дүү нь юмны учрыг гаргаж хэлж ойлгуулах гэр орныг нь цэвэрлэж янзалж өгөх зэрэг юмыг хийгээд өгч бмаар юм.Хэл мм хийж бхаар!

аму
аму

өрөвдүүлэх тактик хэрэглэж хулгайгаа нууж бгаа юм уу бусдын юмыг авахаа мэдэж байж өвчтөй хүн гэж жүжиглэх хэнд хэрэгтэй гэж бусдад бурууг өгөхөөсөө өмнө өөрсдийнхөө үйлдлийг хар

Зочин
Зочин

хар хорин захад өвс энэ зараад л байж байдаг эмэгтэй бөгөөд та нарын яриад байгаа шиг ямар нэгэн халамж тэтгэвэр ч авдаггүй юм байна шүү дээ нүүрсний хулгайч хөгжлийн банкны хулгайч нарыг шүүмжилээд орилолдоочээ бичлэг хийсэн залуу хариуцалга тооцож тухайн комданид мөн хариуцалга тооцох хэрэгтэй санаа зовоод байгаа хүмүүс шүүмжилж суухаар очоод цэвэрлэгээ хийгээд өгчих хэрэгтэй байхаа

иргэн
иргэн
Reply to  Зочин

хүүе донгос. за эрхтэн бүтэн залуу хүний гэрийг цэвэрлэж өгөх үү тээ

Зочин
Зочин

Өмөөрч бхаар дүү ухаантай юм бол ядаж гэр орныг янзлаад өгчихөж бмаар юм.

Зочин
Зочин

Zaaadaaa bas l asuudal shvv kkkk. Tiim l dvv ni yum bol egchdee anhaar. Hvnii yumiig awch bolohgvi gj hel. Egchiigee asardaa. Bas neentegleed mungu salgah sanaa haragdaj bn.

Зочин
Зочин

Хулгайлахдаа эрүүл, асуудал болохоор эрүүл биш... монгол улсын өнөөгийн байдал дээр дооргүй байгаа нь энэ

Хмм
Хмм

Энэ нийшэмд ширхэг ч лаа асаадаггүй өөрчлөгддөггүй хүн сүрэг гэр хороололд байна! Яг л зомби шиг
Тэр дүү нь эгч нь хулгай хийгээд авчирсаныг мэдэж байгаа шд! Яагаад буцааж тавиагүй юм? Худлаа эргүү тэнэг гэж хулгай хийлгүүлдэг юмуу?

Зочин
Зочин

za zailaa

Зочин
Зочин

Өвчтэйг нь мэдсээр бж ийм бичлэг хийгээгүй шүү дээ.одоо цаг хэцүү болсон шүү дээ.баримт хэрэгтэй ш дээ.хүнийг худлаа гүтгэж хэрэгт оруулбал яах бэ.тэгээд ч тэр хүүхнийг элдэв хэл амаар доромжилсон биш дээ..өөр яах байсын.

Иргэн
Иргэн

Хулгай хийнэ гэдэг буруу ш дээ.

Зочин
Зочин

Тэр скүүтер аваад гарч байгаа залууг яагаад муулаад байгаан.ажлаа хийж байгаа л хүн ш дээ.харин ч хэрүүл уруул хийлгүй юмаа аваад л гарч харагдсан ш дээ

Тулга
Тулга

Миний Монголчуудаа битгий нэг нэгнээ хэмэл. Тэр тусмаа өвчин эмгэгтэй хүн бол бүр болохгүй. Өвчин эмгэг ямарч хүнийг ялгаж ирдэггүй. Нэг нэгнээ хайрал. Харин тэр хурааж авч байгаа залуу учрыг нь хэлж тайлбарлаад, дахиж ингэж болохгүй шүү гээд хэлсэн бол илүү хүнлэг, ухаалаг байх байлаа. Мөн энэ хүүхдүүд, хулгайлах биш унах гээд л авч байгаа шүүдээ. Хүүхдүүд шүүдээ, аав ээж нь авч өгөх боломжгүй, хүүхэд л юм хойно унаж тоглох гээд л нууж байгаа шүүдээ. Таны хүүхэд ч гэсэн дугуй авч өгөөч гэж гуйдаг биздээ. Болсон явдал бол муу нь муудаа муна нь гадсандаа гэдэг л болсон юм шүүдээ.

Зочин
Зочин

Үйлийн үрээ эдлэж яваа юм бна

Зочин
Зочин

Өөрөө хулгайлчихаад, сэтгэцийн хувьд хэвийн бус эгч рүүгээ чихээд өнгөрөх гээд байгаа юм биш үү??

Зочин
Зочин

Neg iim sonin humuus baidag te heruul bolhoor genet ah egch hamaatan sadan geel hogiin garuud

Зочин
Зочин

Эгчээ өмөөрч болно алгаын чинээ гэр орныг цэвэрлээд өгөөд өмөөрөх хэрэгтэй шүү бохир заваан орчинд амьдруулж байж миний эгч өвчтэй гэж яаж хэлж чадаж байна.
Хулгай хийгээд хэрэлдэх болохоор эрүүл хүн шиг хэл ам нь хөгжсөн хүн. Баригдаад олон нийт мэдэхээр өвчтэй зовлонтой болчих юм аа арчаагүй ингээд хэлбэл болдог гэсэн бодолоос хэзээ сална

Zochin
Zochin

Gps.tei gej Medsen bol hulgai hiihgui bsan gene. Busad yum hulgailaad barigdval medrel yumchin geed haatsailaad umuuruud bj bdag bh ni. Hulgaich hulgaichaa umuurdug gej

Би л байна
Би л байна

Яасан завтай хүн бэ энийг хайгаад явж байдаг

Зочин
Зочин

albaar hend ch hereggvi medeelel tsatsaj olnii anhaaral tataj handlaga awch songuuliar ashiglah ged bgamuu haashain..ene bol medeelel bish..mungu oloh gj hvmvvsiin hj baigaa ajil vneheer setgehgvi sul doroi bn

Amraa
Amraa

Za yarshgaa bvr iim xvmvs xvnes yaj xiiged mungu Salgaxn l bodol bdn medreln uwchtei ch gex shg tiim xvn skvter awad gere olood irele yu

Бадамсэд
Бадамсэд

Мэдрэл бол тун дажгүй шүү. Манай хүүхэд тэгсэн энэ тэрийг зохиож ярьна гэдэг чинь эв эрүүл сав саруул хүний л заль шүү дээ!

Зочин
Зочин

Ажиглаад л байхад яаж ийгээд л хохирогч болоод л,хэдэн төгрөг авчих гээд л элдвээр сэвэх юм аа,одоо болио,хулгай л бол хулгай шүү,юун хүний эрхийг дээдлэх ч гэх шиг,нэртэйгээр нь нийгмийн эмзэг бүлгийнхэн хулгай хийж болно гээд хууль гаргачих.Компаний эд хөрөнгөө хамгаалсан хүнийг худал,үнэн хууль ярьж дарамтлаад байхаа боль,ямар новшийн юм бэ?!

Холбоотой мэдээ

Back to top button