Нийгэм мэдээ

Эрдэнэцагааны төвөөс 2 км зайд үүссэн тогтоол усанд малчин айлын хөвгүүд унаж, энджээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн “Задгай” сумын төв дэх тогтоол усанд өсвөр насны 2 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход Х /11 настай, эрэгтэй/, Ж /11 настай, эрэгтэй/ нар 20 метрийн урт, 5 өргөн, 2 метрийн гүнтэй тогтоол усанд живж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Уг явдлыг өнөөдөр буюу долоодугаар сарын 18-ны өглөө Онцгой байдлын ерөнхий газар мэдээлсэн. Бид мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын холбогдох газруудаас тодорхой мэдээллүүдийг авахаар холбогдсон юм.

Осол болсон газар нь сумын төвөөс 2 км зайд оршдог бөгөөд өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас тогтсон тогтоол ус юм байна. Харамсалтайгаар амь үрэгдсэн хөвгүүд нь тухайн орчинд зусч буй малчин айлын хүүхдүүд байжээ. Сумын удирдлага, хариуцсан хэсгийн ажилтнуудад тухайн усанд дахин эрсдэл үүсэхээс сэргийлсэн арга хэмжээ яаралтай авч ажиллах үүрэг өгсөн байна.

Мөн яг одоо сумын засаг дарга ажлын хэсэг гарган, уг ослын асуудлаар хуралдаж байна гэлээ.

Б.БАЯРТ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 18, 2023 18:48

Эвий хөөрхий үрс

Хүзүү
Хүзүү
7 сар 22, 2023 06:06

Сумъяабазар н яриад бсн нүх мөн үү хотын төвд байгуулсан уу бам

Холбоотой мэдээ

Back to top button