Нийгмийн
Хэнтийн эмч нар монгол гэрт хагалгаа хийж, жирэмсэн эмэгтэйн амийг аварлаа

Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон алсын дуудлагад явж, монгол гэрт хагалгаа хийжээ.
Тодруулбал, долоодугаар сарын 18-ны өдөр Цэнхэрмандал сумын 38 настай эмэгтэй умайн гаднах жирэмслэлт, цус алдалтын дайрлагатай гэх дуудлагаар очиход эхийн биеийн байдал маш хүнд, унтаарсан, дайрлагын хүнд зэрэгтэй, хэвлийд их хэмжээний цус алдалттай, тээвэрлэх боломжгүй нөхцөлд байжээ.
Дуудлагын баг эхийн амь насыг аврахын тулд яаралтай журмаар гэрт нь мэс засал хийж, амь насыг нь авран хамгаалжээ.
Алсын дуудлагын багт эмч Б.Уранчимэг, Г.Алтансувд, сувилагч Б.Мөнгөннавч, Т.Жавхлантбаяр, жолооч Л. Ууганбаяр, Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төвийнхөн хамтран ажиллажээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргe ямар мундаг эмч сувилагч нар вэ ажилд нь өндөрөөс өндөр амжилт хүсe
Хүүхдийг нь эсэн мэнд авч чадсан болов уу
умайн гаднах шүү дээ эх эсэн мэнд байсан бол боллоо
Баярлалаа