Нийгэм мэдээ

Үерт орсон нийтийн байрнаас 8 хүүхэд, зогсоолоос 4 машин татаж гаргажээ

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багт 07.19-ний өдрийн 19:20-20:20 цагийн хооронд аадар бороо орсны улмаас үер бууж 3 айлын гэр, хашаанд ус орсон тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж шуудуу ухаж усыг зайлуулсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Гашуун сухайт гэдэг газар 07.20-ны өдрийн 18:00-20:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас үер бууж 8 айлын нийтийн байр усанд автсан тухай мэдээллийг хүлээн авсан.

Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 1алба хаагчид ажиллаж усыг соруулан гадагшлуулж 18 хүн (үүнээс 8 хүүхэд)-ийн аюулгүй байдлыг хангасан, мөн байрны гадна зогсоолд байсан 4 автомашиныг уснаас татаж гаргасан тухай мэдээллийг Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн жижүүр аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button