Нийгмийн
Арслан М.Бадарчид аавынх нь нутгаас хонин сүрэг бэлэглэлээ

Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадмын түрүү бөх, Монгол Улсын арслан М.Бадарч өөрийн аав Мягмарын төрсөн нутаг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 100 жилийн ойн баяр наадамд оролцжээ.
Энэ үеэр аймгийн ИТХ, ЗДТГ-аас уугуул гаралтай Улсын шинэ арслан цолтонгоо суурь хониор мялааж батламжийг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар гардуулсан байна.
Монголчууд сүүлийн жилүүдэд түрүүлсэн болон цол нэмсэн бөхчүүдээ суурь хониор мялаадаг болоод буй. Өмнө нь Д.Анарын харцага цолны мялаалгад нутгийн зон олон нь суурь хонь өгч байсан. Мөн арслан Б.Орхонбаярь ноднин жил Сэлэнгэ аймгийнхан суурь хонь бэлэглэсэн. Суурь хонийг ихэвчлэн 500 толгой малаар тасалдаг.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан байнаа, Шинэ Арсландаа баяр хүргье!
Удган бодолийн хүчээр түрүүлүүлсэн гээ биз дээ
Халуун хошуутай мал буян болно.Баяр хүргэе!