Нийгэм мэдээ
УОК: Улаанбаатарт өнөө шөнө, маргааш бороо орно

Улсын онцгой комиссоос дараах мэдээллийг өглөө.
17 цагийн байдлаар Улаанбаатарт сая орсон борооны хэмжээ 30.2мм болсон байна.
Өнөө шөнө говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа.
Улаанбаатар хот орчимд оройдоо, шөнөдөө, маргааш өдөр завсарлагатайгаар бороо дахин орох тул аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Яг одоо Улаанбаатар хотын зүүн талаар бороо дахин орохоор байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.