Top StoriesДЭЛХИЙ

Asia Times: "Starlink" Монголд үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь БНХАУ-ыг сандаргалаа

Монгол Улсад “Starlink” компани интернэт үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон. Энэ үйл явдлыг БНХАУ хэрхэн хүлээн авсан талаар “Asia Times” сайт мэдээлжээ. Тус нийтлэлийг уншигч та бүхэндээ орчуулж хүргэе.

Саяхан Монгол Улс “Starlink” компанийн интернэт үйлчилгээг нэвтрүүлэх шийдвэр гаргасан нь БНХАУ-д үндэсний аюулгүй байдлын асуудлыг хөндөхөд хүргэсэн байна. Тус үйлчилгээг Монголд нэвтрүүлэх нь цэргийн болзошгүй аюул заналхийлэл , БНХАУ-ын Засгийн газар "хор хөнөөлтэй" гэж үздэг, нутаг дэвсгэрээсээ хандах эрхийг хаасан гадаадын сайтууд руу зочлох зам болж магадгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм.

Долоодугаар сарын 6-нд Монголын Харилцаа холбооны зохицуулах хороо Америк тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан “Starlink” компанид дэлхийн тойрог замд оршдог хиймэл дагуулаар дамжуулан интернэт үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгосон. Тус компанид зөвшөөрөл олгосон явдал нь Монгол Улсын хэрэгжүүлж буй цахим өөрчлөлт, шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг аж. Харилцаа холбооны зохицуулах хороо энэ жилийн “Монголын эдийн засгийн форум” эхлэхээс өмнө энэ шийдвэрээ танилцуулсан байна.

Монголын Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал долоодугаар сарын 7-нд “Шилэн кабелийн сүлжээ аль хэдийн Монгол Улсыг өндөр хурдны интернэтээр хангадаг. Гэхдээ “Starlink”-ийн технологи нь хүрч очиход хэцүү газруудад интернэтийг илүү хүртээмжтэй болгоно. Малчид, тариаланчид, аж ахуйн нэгжүүд, уурхайчид дэлхийн өнцөг булан бүрээс байршуулсан мэдээллийг авч, амьдралаа дээшлүүлэхийн тулд ашиглах боломжтой болно” гэж хэлжээ.

Одоогоор Хятадад буй хүмүүс виртуал хувийн сүлжээ (VPN) ашиглахгүй л бол "Great Firewall of China" буюу “Golden Shield” гэгддэг төслөөр БНХАУ-аас хандах эрхийг хаасан гадаадын вэбсайт руу нэвтрэх боломжгүй. Мөн БНХАУ “Starlink” компанийн интернэт үйлчилгээг үндэсний аюулгүй байдлын үүднээс нэвтрүүлээгүй юм.  

БНХАУ хэрхэн хүлээн авав

Зарим Хятад шинжээчид “Starlink” Монголд үйлчилгээ үзүүлж эхлэх болсонд түгшсэн байр суурьтай байна. Тухайлбал Чен Жисэн нэртэй шинжээч хувийн блог дээрээ “Монгол бол бидний хөрш. Хиймэл дагуул нэг газар үйлчилгээ үзүүлж байснаа шугам татан түүнээс цааш газар нутагт үйлчилгээгээ зогсооно гэж байхгүй. Сүлжээний хүчин чадал нь үйлчилгээ үзүүлж байгаа газартай ойролцоох нутаг руу амархан хүрнэ. Энэ нь бидний “Great Firewall-ийг (Интернэт хориг) ” эвдэх үү” гэж бичжээ.

“Starlink” компаниас сүлжээ нь хил давахгүй гэж гэж амласан ч БНХАУ-ын ӨМӨЗО болон Шинжаантай хөрш Монгол, Пакистанд үйлчилгээ үзүүлэхээр аль хэдийн төлөвлөсөн гэж Чен нэмж хэлэв. Хэрвээ Монгол юм уу Пакистанд нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах үйл явдал өрнөвөл, түүнтэй холбогдох мэдээллүүд “Starlink”-ийн үйлчилгээгээр Хятад иргэдэд нөлөөлж магадгүй гэж Чен үзжээ.

Тэрбээр мөн “Starlink” нь бие даасан үйлчилгээтэй учир тус компанийн үйлчилгээг ашигладаг улс орнууд нийгмийн тогтворгүй нөхцөлд интернэтийг хаах боломжгүй гэсэн юм. Зарим тоймчид “Starlink” компанийн давхар зориулалттай хиймэл дагуулууд нь Хятадын мэдээлэл болон үндэсний аюулгүй байдалд заналхийлж магадгүй, ялангуяа дайны цаг үед гэж үзжээ.

Харин Монголын Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хэвлэлийн төлөөлөгч “Starlink”-ийн үйлчилгээг ашиглах нь Монгол Улсын хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд нөлөөлөхгүй гэж мэдэгдэв. Тэрбээр “Хил дамнасан харилцаа холбооны дэд бүтэц, холболтыг бүх улс орон харилцан тохиролцсон олон улсын гэрээгээр зохицуулдаг, үүнд Монгол Улс болон түүний хөрш орнууд багтана. Эдгээр гэрээ нь холбогдох улс орнуудын хамтын ажиллагаа, ойлголцлыг дэмжих үндэс суурь болж өгдөг. Хятадын хувьд ийм технологитой холбоо бүхий өөрийн зохицуулалт, хяналтын тогтолцоог бий болгосон. БНХАУ дахь интернэт хэрэглэгчид улсынхаа хууль тогтоомжид захирагдах болно” хэмээсэн юм.

Тус төлөөлөгч нэмж хэлэхдээ Монгол Улс хөрш орнуудтайгаа хоёр талын найрсаг харилцаатай байж, бүх үндэстний бүрэн эрхт байдлыг дээд зэргээр хүндэтгэдэг гэсэн байна.

Бээжингийн анхааруулга

Энэ жилийн тавдугаар сарын байдлаар “Starlink” компани 4 мянга гаруй хиймэл дагуулыг дэлхийн тойрог замын нам дор хэсэгт байрлуулсан аж. 2027 оны дундуур нийт хиймэл дагуулын тоог 42 мянгад хүргэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар тус компанийн үйлчилгээг 32 улс нэвтрүүлж, БНХАУ, ОХУ, БНАСАУ, Иран гэх мэт улсуудад хориглосон байгаа юм.

Өнгөрсөн оны тавдугаар сард БНХАУ-ын Зэвсэгт хүчний эзэмшдэг “People’s Liberation Army Daily” сонин “Starlink” компаниас болгоомжлох сэдэвтэй нийтлэл бичсэн. Тус нийтлэлд “Хэдийгээр “Starlink” нь иргэний хэрэгцээнд зориулан өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлдэг гэж мэдэгдсэн ч АНУ-ын Зэвсэгт хүчинтэй гүнзгий холбоотой. Хиймэл дагуул хөөргөх төвүүдийн нэг нь АНУ-ын Ванденберг агаарын цэргийн баазад байрладаг. Мөн тус компани хиймэл дагуулуудаа АНУ-ын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцнуудтай аюулгүй холболт үүсгэж чадах эсэхийг туршсан" гэжээ.

Мөн энэ нийтлэлд “Starlink” -ийн хиймэл дагуулууд нь алсын зайнаас тандан судлах, харилцаа холбоо, зүг чиг болон байрлал тогтоох ажиллагаанд АНУ-ын Армийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой гэж бичжээ.

Монгол Улс “Starlink”-ээс гадна Илон Маскийн “Tesla” компанитай хамтран ажиллахаар зорьж буй. Өнгөрсөн зургаадугаар сарын 7-нд Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ цахимаар Масктай ярилцсан. Ингэхдээ Оюун-Эрдэнэ Монголын зэс, газрын ховор металлыг ашиглан Монголд “Tesla”-ийн машин үйлдвэрлэх талаар судалж эхлэхийг Маскаас хүссэн юм.

Монголын засгийн газар “Starlink”-ийг нэвтрүүлж байгаа нь сансарт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх амбицтай, өргөн цар хүрээтэй хөтөлбөрийн эхний шат юм. Тус улс харилцаа, холбооны хиймэл дагуул гэх мэт технологийг энхийн зорилготой хөгжүүлэхийн тулд Их долоон оронтой хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаа гэжээ.

Эх сурвалж: Asia Times

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинцэцэг
Зочинцэцэг

Монголыг мохоо хүчгүй байлгах гэсэн Орос Хятадын бодлого нурж эхлэх нь

Зочин
Зочин

2 oнгоцтой улс том гүрэнрүү дайрахуу

dada
dada
Reply to  Зочин

medeeniihee utgiig oilgooch dee. Dairah dairahgui talaar hen ch yariaagui bna. gol ni medeelliin ayulgui baidal

Зочин
Зочин

Хятадууд МОНГОЛООС сүнсээ зайлтал айх юмаа

Зочин
Зочин

Юнивишн скаймэдиа гээд хужаа артай нэтээс хурдхан ангижрах сайхан боломж. Баярлалаа

Хө хө хо хо
Хө хө хо хо

Хятадууд өөрсдөө Теслагийн үйлдвэрийг нутаг дэвсгэр дээрээ байгуулж газрын ховор элементээр хангадаг биз дээ. Старлинг дэлхийг тойрсон сүлжээ шдээ. Манайхтай манайхгүй хятадуудыг дээрээс нь нэвт харж бгаа шдээ. И

Aduuchin zaluu
Aduuchin zaluu

medrel yum bichhiin shinjeech ch gene uu huwiin blog deeree hud shaasniin sur bolgoj ntr

Зочинзочин
Зочинзочин

Хятадууд монгол авгай аваад салбарлаж байна

Nextel
Nextel

одоо цагийн их мэргэчидээс салж санаа амрах юм бна бурхан гэж байдаг юм бна тандаа баярлалаа

Zochin
Zochin

Uuraa Starlink in Mongolia mongolchuud Elon Musktei negdeye, hujaa nart yamar ch hamaagui bid tusgaar uls

Холбоотой мэдээ

Back to top button