Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: 37 настай эмэгтэй согтуудаа жорлонд унаж, нас баржээ

Нүхэн жорлонд унах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо усаар дүүрсэн нүхэн жорлонд 1 хүн унаж живсэн тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С /37 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4 метрийн гүнтэй усаар дүүрсэн нүхэн жорлонд унаж нас барсан байсныг 30 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mongluud arhinaas garna gevel chono mahnaas garsantai adil boloh biz
Хүмүүсээ архиа бага уу, архи шиг хар мөртэй гашуун ус хэнд ч хэрэггүй. Ухаантай бөгөөд ухамсартай байцгаая. Архинаас хол амьдралдаа авхаалжтай амьдарцгаая
Үнэхээр золгүй явдал уу. Далим биш бээз