Нийгмийн

"15 жил тасралтгүй ажилласан багшийн хүүхдийг хүссэн мэргэжлээр нь сургах боломж олгооч"

Боловсролын ерөнхий хуульд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооноос нэг заалтыг оруулж, дэмжигдсэн.Тодруулбал,

Боловсролын ерөнхий тухай хуулийн 13.3 Багш, ажилтан нь дараах нийгмийн баталгаагаар

13.3.6 Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батлах

Анхлан Монголын багш нарын ҮЭХ-ноос 15-аас дээш жил ажилласан байх гэсэн шаардлагад "тасралтгүй" гэсэн үгийг Боловсролын яамнаас нэмчхэж. Мөн Засгийн газраас батлан гаргадаг эрэлттэй болон тэргүүлэх чиглэлээр суралцах гэсэн хязгаарлалтыг ч мөн нэмээд оруулсан.

Харин төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, МСҮТ, коллежид ажиллаж байгаа багш, ажилтан гэж зааж өгснөөрөө энэ салбарт ажиллаж, амьдарч яваа олон мянган ажилтанд нөмөр нөөлөгтэй зүйл болжээ.

Хуулиндаа уг заалт 15 жил тасралтгүй ажилласан багш, ажилтаны нэг хүүхэд эрэлттэй болон тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр төрийн өмчит их, дээд сургуульд суралцуулна гэсэн шаардлагатай. Гэвч өнөөдрийн байдлаар энэ агуулга дээр багш, ажилтнууд сэтгэгдэл, санал хүсэлтээ илэрхийлсээр байгаа. Тэдний санал хүсэлтийг нэгтгэн тэмдэглэхэд,

Тасралтгүй гэдэг шаардлагыг бол хатуу гэж үзэж байна.

Эрэлт хэрэгцээтэй болон тэргүүлэх мэргэжлээр хэмээн зааж өгсөн нь учир дутагдалтай. Тухайн багш, ажилтаны хүүхдийг хуулийн энэ заалт их дээд сургуульд үнэ төлбөргүй сурах боломж олгосон ч хүссэн, сонгосон мэргэжлээрээ сурах боломжийг үгүй хийнэ. Эсвэл энэ сонголтоос татгалзаж, эрэлттэй болон тэргүүлэх чиглэлд ороогүй хүссэн мэргэжлээрээ суралцах уу гэдэг асуудал тулгарч байгаа юм.

Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн жагсаалт

Түүнчлэн хуулийн энэ заалтыг тойроод тэтгэвэртээ гарсан багш, ажилтан хамрагдах боломжтой юу, заавал заасан мэргэжлээр суралцах хүүхдэд тэтгэлэг олгох нь шударга бус байна, үнэхээр эрэлттэй мэргэжил нь уг жагсаалтад байдаггүй, сайн судлаагүй, өгвөл өгсөн шиг өгчихгүй нийтлэгээрээ авах боломжгүй нөхцөл тусгасан заалт гэх мэтээр шүүмжлэл, хүсэлт их байгаа юм.

Уг хуулийн заалтыг хэрэгжүүлэх дагалдах журам гарах бөгөөд уг ажлын хэсэгт багш нарын ҮЭ-ээс төлөөлөл орж ажиллах бөгөөд монголын багш нарыг хуулийн энэ заалтад хамруулахын тулд эдгээр санал, хүсэлт, тулгараад байгаа асуудлуудыг нь шийдэх хэмжээнд ажиллах шаардлага үүсжээ.

Түүнчлэн 2023 оны хичээлийн шинэ жилээс уг заалт хэрэгжиж эхлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Содонхүү
Содонхүү

Тасралтгүй гэдэгт нь хүүхэд төрүүлсэн эсэх нь яаж тусгагдсан вэ? Хүүхдээ хараад гэртээ амарч байсан эсэх

Chimgee
Chimgee

2000-2023 on hurtel 23 jil bolovsroliin baiguullagad tasraltgui ajillaj ulmaar 22onii 8saraas eruul mendiin shaltgaanaas tsuuhun huuhedtei huviin suguulid ajillaj bn. Getel tuhain huulind ulsiin surguulid ajilladag bagshiin huuhed hamragdana geh uym. Iimd minii 22 jil ur buteelrei hicheej ajillasan zutgel talaar ungurch bn. Uuniig shiideh arga baina uu? Bi buruu oilgood baina uu?

Зочин
Зочин

Зөвхөн эрэлттэй мэргэжлээр сурах гэж хязгаарласан гэж ойлгосон ,Ядаж Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр сурахыг нь оруулаад өгчихмөөр бна .
Ер нь хүссэн мэргэжлээрээ сурах нь зөв юм аа л гэж бодох юм

Тэтгэвэртээ гарч байгаа болон гарах багш нар багтах уу.
Энэ хууль их бүрхэг байна .
Хэзээнээс хэрэгжиж эхлэх юм бэ ...гэх мэт

Зочин
Зочин

Dasraltgvi 15 jil gedeg hudlaa shvv dee hvn obdon aab eejin obdon sahin 1.2 jil choloo aban hvvhed garan 2-3 jil choloo aban yaj dasraltgvi ajilah ymbe niitdee 15 jil ajilsan bol gej oruulah heregtei

Tseween
Tseween

Заавал үр дүнд хүрээрэй амжилт баярлалаа эх эмч хамрагдаарай

Зочин
Зочин

Shavi naraa bagsh bitgii bol gdg bj huuhdee bolgono gj bhgui shu

Цэнд
Цэнд

Тасралтгүй гэдэг үгийг авч хаях хэрэгтэй. Тухайн хүн ямар ч шалтгаанаар 1,2 жил тасарсан байж болно шүү дээ. Магадгүй 14 жил ажиллаад 3 сарын чөлөө авсан байж болно шд. Яавал аятайхан боломж олгохгүй байх вэ гэж санаатайгаар ингэдэг юмуу.

Зочинзочин
Зочинзочин

Одоо энэ олон үнэгүй сургадаг юмаа больчихоод, энэ заваан юмыг чинь дагаад авилгал цэцэглээд байна ш дээ

Хавтгайрсан халамжийн төлбөр гэж байдаг шүү
Хавтгайрсан халамжийн төлбөр гэж байдаг шүү

Эхлээд багшийн 1 хүүхдээр эхлэж эцэст бүх төрийн албан хаагчид үйлчилнэ төр эдийн засгийн баталгаагүй шийдвэрийн төлөө цаасан мөнгө үйлдвэрлэн ханш унана үнэ өснө .Сүүлийн 30 жилд зорилтод бүлэгт чиглээгүй хавтгайрсан халамж 1$ 4 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 3500 төгрөг чөтгөрийн тойрог.Сайн багшид ЭЕШ сурагчаа сайн бэлдэж чадсан багшид хэдэн арван саяын цалинг өгөх хэрэгтэй

Зочин
Зочин

Салбар, салбартаа давуу байдлаа ашиглах хууль гаргавал, барилгын салбарынхан нэг удаа үнэгүй байр авна, эрүүл мэндийн салбарынхан эмнэлгийн өндөр үнэтэй үйлчилгээг нэг удаа үнэгүй авна гэх мэтээр үргэлжлэх байх даа.

Зочин
Зочин

15 жил хувийн хэвшилд автобус барьсан, төрийн албанд багшаар ажилласан хоёрт ялгаа юу байна вэ? Цалингаа зөвшөөрөөд ажилласан биз дээ. Ур чадвартай бол хувийн сургуульд өндөр цалинтай байж болно. Бага цалинд албадлагаар ажиллаад нөхөн олговор авах гээд байгаа юм уу?

Зочин
Зочин

хүмүүс царай толгой нүүр хараагүй таг тэнэг айж тэнэг

Зочин
Зочин

толгой нүүр хараагүй хэн ичээд????????????

Зочин
Зочин

Боль. Малчдын тэтгэврийг улсаараа даах. Дээр нь улаан авилгач багш нарын хүүхдийг өрсөлдөөнгүй сургах. Арай дэндэж байна. Тэр хүүхэд чинь толгой нь хүрдийн бол, мөнгө нь байвал хаа л бол хаана сурна. Усан толгойтой хүүхдээ битгий чих. Битгий гахай сүүлтнүүдийг олшруулах ажлыг дэвэргээд бай. Гахай сүүлтнүүд төрөөр нэг дүүрсэнээс өнөөдөр улс маань ялзрал, дампуурлын туйлд хүрч байна.

Зочин
Зочин

Энэ одоо арай бишээ эрэлттэй мэргэжил гэх юм өөр мэргэжлээр сурах бол яах юм сонин хууль гаргах юм даа

Өлзийхутаг
Өлзийхутаг

1 сар ..нэг сургуулиас нөгөө сургуульд шилжэх үед хувиараа нийгэмийн даатгал төлсөн энэ нь тасарсанд тооцогдох юм уу

Аамаа
Аамаа

Залуу нас хүч чадал сэтгэл зүтгэл байсан бүхнээ тавиад энэ салбарт ажиллаад эцэст өөртөө биш гэхэд үрсдээ ганц удаа сургах эрх ямар 1 барьцаагүй авч яагаад болдоггүй юм бэ,цаг нар ,эцэс төгсгөл гэж үгүй ажил гэдгийг хэн бүхэн мэддэг ажлын нөхцөл хүнд шүү,харахад амархан л харагддаг бх.мянга мянган багш нарынхаа өмнөөс хүсч бна.

Холбоотой мэдээ

Back to top button