П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" УСК Венецийн наадамд өрсөлдөхөөр шалгарлаа

Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” уран сайхны кино 80 дахь удаагийн “Венецийн олон улсын кино наадам”-ын Orizzonti (Horizons) бүрэн хэмжээний киноны уралдаант хэсэгт шалгарлаа.
П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” кино нь 2022 оны Венецийн кино наадмын "Шилдэг богино кино" шагнал, 2022 оны Торонтогийн кино наадмын "IMDbPro Short Cuts-Шилдэг богино кино" шагнал хүртэж байсан түүхтэй. Мөн "Шилүүс" богино хэмжээний кино 2020 оны Каннын кино наадмын богино хэмжээний киноны уралдаант хэсэгт шалгарч байжээ.
Харин энэ удаад бүрэн хэмжээний уран сайхны киноны хэсэгт өрсөлдөхөөр шалгараад байгаа нь энэ.
Тус киног Монгол, Франц, Голланд, Португалийн уран бүтээлчид хамтран бүтээсэн. 17 настай хүү Монголын нийгэмд амжилтад хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөн тэмцэж буй тухай өгүүлнэ.
Найруулагч П.Лхагвадулам, продюссер Ц.Ариунаа нар нь 2020 онд “Локарно” олон улсын кино наадамд "Ze” кино төслөөрөө амжилттай оролцож тус наадмын тэргүүн шагнал болох “Moulin d’Ande-Ceci” шагналын эзнээр тодорч байжээ.
Б.ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.