Top StoriesНийгэм мэдээ

Нураахаар яригдаж буй "Авлига хороолол" байрнуудаа 3.9-4.2 саяар үнэлж, захиалга авч эхэлжээ

"Эм энд жи констракшн" ХХК "Aqua Garden"-ий барилгын ажлыг үргэлжлүүлсээр байна. Энэ орон сууцны хотхоныг олон нийт "Авлига хороолол" нэрээр илүүтэй мэдэх болсон.

Энэ пүрэв гарагт БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн гарын үсэгтэй албан тоотоор "Эм энд жи констракшн"-ий барилгын зөвшөөрлийг түдгэлзүүлээд байгаа. Гэвч баасан гарагт нь барилга баригдсаар байсан юм.

Тэгвэл, хууль эрх зүйн хувьд үргэлжлүүлэн бариулах уу, эсвэл нураах уу гэдэг асуулт үүсээд байгаа "Aqua Garden" хороололд одоо ч байр зарж байна. Гэхдээ борлуулалтын албанаас бус, анх хэд хэдэн байр захиалсан хувь иргэд олноор "Хямд зарна" гэх зар байршуулжээ.

Тэдний нэгтэй утсаар ярьж үзлээ. Ингэхэд 2-4 өрөө байр байгаа аж. Хоёр өрөөний тухайд 39 м.кв, 48 м.кв, 55 м.кв гэх мэт талбайтай. Давхраасаа шалтгаалаад үнэ нь өөр. Хэрэв хоёр давхарт бол м.кв нь 3.9 сая төгрөг. Харин найман давхарт бол 4 сая 150 мянган төгрөг гэлээ.

Харин борлуулалтын албанаас нь холбогдох мэдээллийг тодруулах гэсэн боловч "Хэвлэл мэдээлэл хариуцсан хүнтэй холбож өгье, эргээд залгуулъя" гээд харилцсангүй. Уг нь "Aqua Garden" хороолол хэчнээн байрны захиалга авсныг тодруулах шаардлагатай байсан юм.

Фэйсбүүк орчинд "Aqua Garden"-д байр захиалсан хүмүүсийн нэгддэг хоёр групп байна. Нэг нь нээлттэй, 1 мянган гишүүнтэй. Нөгөө нь хаалттай бөгөөд элсэхийн тулд захиалгын гэрээний дугаар, овог нэрээ бичдэг аж. Тэр группийг албан ёсных гэцгээдэг юм байна.

Харин тэр групп харин илүү олон буюу 1.2 мянган гишүүнтэй юм байна.

Зөвхөн байр захиалсан баталгаа, нэрийг харж байж гишүүнээр элсүүлдэг групп гэж бодохоор 1.2 мянган хүн "Aqua Garden"-д хэдийнэ захиалга өгчхөөд буй гэж ойлгомоор.

Зарах тухай постууд бол олож байна. Ингэхдээ бартерын нөхцөл ярина, хямд зарна гэх мэт үгс ашигладаг аж. Доор нь сонирхож буй, мэдээлэл авахыг хүссэн хүмүүсийн сэтгэгдэл ч цөөнгүй харагдаж байна. Түүнчлэн, хувийн орон сууцны агентууд одоо ч "Aqua Garden"-аас байр хайж байгаагаа бичжээ.

"Aqua Garden"-ий хамгийн том асуудал бол Голын ай сав газар. Дунд голын дэргэд. Анх усан цогцолбор барина гэж зөвшөөрөл авсан ч орон сууц болж өөрчлөгдсөн маапаантай. Энэ нь цаашид Дундгол үеэрлэх үед усанд автахаас гадна ер Дундголын голдиролд нөлөөлж, боосон байгаа юм.

Нөгөө талаар төмөр замын дэргэд баригдсан. Төмөр зам замаас гарах тохиолдол дэлхийд цөөн биш тохиолддог, тийм учраас холбогдох эрсдэлийг үргэлж тооцож байдаг. Харин "Aqua Garden"-ий дэргэдэх төмөр зам замаас гарвал энэ хороолол руу шууд очиж мөргөх эрсдэлтэй талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдсээр байлаа.

"Эм Энд Жи Констранкшн" ХХК-д 2022 онд ББМҮБХЗГ-ын дарга Д.Гантулга барилгын ажлын зөвшөөрөл өгсөн байдаг. 

Уг нь Нийслэлийн нэхэмжлэлээр анхан шатны шүүхээр "Эм Энд Жи Констракшн" унаж, газраа алдсан байсан. Гэвч давж залдах шатны шүүхэд ялснаар газрын гэрчилгээтэйгээ үлдсэн түүхтэй. 

Харин 2022 онд БХБЯ-ны газрын дарга Д.Гантулга ийн барилга барих зөвшөөрөл олгочихсон нь анхаарал татдаг. Хуучин хуулиар 16-аас дээш давхрын барилгын зөвшөөрлийг БХБЯ-наас өгдөг байсан. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийслэл олгодог болоод буй. 

Анхны зөвшөөрлийг БХБЯ-наас өгсөн гэдэг утгаараа ийн яам эргээд зөвшөөрлөө түдгэлзүүлжээ. Энэ шийдвэрийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн албажуулсан билээ.

Өөрөөр хэлбэл УДШ-д хандвал энэ компани газраа алдах эрсдэлтэй. Мөн Байгаль орчны ерөнхий байцаагчийн дүгнэлт "Барилга барьж болохгүй" гэж гарвал түүнд үндэслээд нураадаг Барилгын тухай хуультай. Тийм ч учраас ирээдүй бараан. Харин асуудлыг давж гарна гэдэгт найдаж буй аятай барилгын ажлаа үргэлжлүүлж, захиалагчдын хохирлыг барагдуулах чиглэлд анхаарахгүй байна.

Олон байр зэрэг захиалсан хүмүүс ч энэ эрсдэлийг үл тоож, байраа борлуулсаар байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
53 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочиг
Зочиг
7 сар 29, 2023 10:48

Түдгэлзүүлсэн ч гэх шиг ха ха

иргэн
иргэн
7 сар 29, 2023 11:01

энэ Барилгыг худ�##�даж өвч байгаа Нөхдүүдыг жинхэнэ Тэнэгүүд л гэхээс өөр юу гэхэв,,,,,

Зочин
Зочин
7 сар 29, 2023 11:38

Ямар ч тэнэг хүн энэ байрыг авах гэж захи�##�га өгөхгүй байлгүй дээ. Үер уснаас айхгүй хүн гэж байхгүй байх. Ямар сэтгэлтэй хүмүүс энэ барилгыг бариад захи�##�га авна гэж чадаж бна. Ёстой л хүн чанаргүй мөнгөний шун�##�тангуудыг тэнгэр хангай хариуг нь нэг л өдөр өгчихнө шүү. Нэгийг бодож 2 ыг тунгаа.

Зочин
Зочин
7 сар 29, 2023 12:35

Зогсоох тусам Монголд үнэ ордог юм Заа

Зочин
Зочин
7 сар 30, 2023 23:15
Reply to  Зочин

Луйвраар олсон мөнгөтэй луйварчин чи үнийг тулт�##� өсгөж байгаад ав ЗАА авсаны дараа жив ЗАА

Зочин
Зочин
7 сар 29, 2023 12:43

ЗАЛИЛАН.

Шударга Ард
Шударга Ард
7 сар 29, 2023 12:58

Ганцхан байр руу л дайрах юм. Ядарсан руу нь биш задарсан руу нь дайрч чадах уу? Жишээ нь Зайсанг бүхэлд нь худ�##�даж аваад хулхий барилга барьж байгаа “Сипоко” ХХК руу дайрч чадах уу? Барилгын компаниуд дотроос хамгийн хулхи, адгийн компани бол “Сипоко” ХХК. З�##�уус хороолол, Гэрэлт хотхон, Энхжин 1-2, Голден Буддаг барьсан. Одоо бас л барилга барьж ажилчдаа худхидаж явна лээ. Нэрээ дандаа өөрчилж, туслан гүйцэтгэгч нарыгаа үргэлж хулхидаж явдаг, хулгай, луйвар, з�##�илангаараа дэлхийд 1-рт орох компани. Барьсан барилгынхаа СӨХ-г дан өөрсдийн хүмүүсээр ажиллуулж оршин суугчдаас хууль бусаар 1 тэрбум төгрөг татсан Насанжарг�##� гээд Зайсангийн нэг шарлайсан новш жишээ нь байж л байна. Маш олон з�##�уусын хөдөлмөрийг шулж мөлжсөн Монгол банкны Пүрэвдоржийн хүүхэд Ханг�##�, Хурцаа гэсэн цаад эзэнтэй компанийг дийлэх хууль, шүүх гэж Монгол улсад байхгүй....

Зочин
Зочин
7 сар 31, 2023 00:01

Хуучин ХХХ ххк гэж компани бсан санагдах юм. Хан хуур холдинг ч билүү нэртэй бсан. Одоо өөрчлөөд Сипоко болсиймуу...

Mgl
Mgl
7 сар 29, 2023 13:29

Naad barilga chin ydaj gadsan suuritai hiisen bol arai deer havtan suuri ih hemjeenii usand tesehgui avch bgaa n huurhii hulgaich nar biz Engiin saihan ger bul avilga nertei horoolold amidrahgui Surguuliin nz nuhudduu manai avilga hothond bdag geed shooluulaad bh ym bna l daa

зочин
зочин
7 сар 29, 2023 13:34

Давхар давхар бөөн луйвар явагдаад эхлэв энд холбогдсон иргэд юу чгүй хоцроно шүү Нураахыг нь мэдсэн нөхдүүд байраа шилжүүлж мөнгөө олох арга явагдаж байна,

bat
bat
7 сар 29, 2023 13:34

buh asuudal shuuh deer ochino sht. kkkk.asuudal oilgomjtoi shuu dee.manai aldard avilagchin shuuhchid algaa ureed suuj baigaa sht.

Зочин
Зочин
7 сар 29, 2023 13:36

Энэ орон сууц баригдв�##� хэзээ нэгэн цагт үер усанд автаж нурах ч эрсдэлтэй.Йим эрсдэлтэй байранд захи�##�га өгсөн хүмүүс байрандаа орлоо гэж бодоход эд хөрөнгө амь насаараа л дэнчин тавьж байна гэсэн үг.Нэг хэсэг нь барилга дөнгөж баригдаж эхлэх үед захи�##�га өгч барилга ашигл�##�танд орох дөхсөн үед үнэ нэмж зарж ашиг олох зорилготой байсан нь дамжиггүй.Яаж ч бодсон голын голдрил дотор барьж байгаа байранд захи�##�га өгсөн хүмүүс өөртөө л гомдохоос биш сүүлд нь хэн нэгнийг буруутгаж жагса�##� цуглаан хийж тэнэгтвээ.Хэрэв гэнэн тэнэгүүд ашиг олох гэсэн шун�##�тангууд энэ байрилгад захи�##�га өгч санхүүжүүлээгүй бол авилгач компани өдий болтол барилгаа барих боломжгүй зогсох байсан нь тодорхой.

зочин
зочин
7 сар 29, 2023 14:15

....авсан байраа зарж байгаа гэх нь нөгөө "цүнх баригчид" ҮЕРИЙН УСНЫ ГОЛДИРОЛД ДЭЭРЭЭС ХАРАХ ГАЙХАМШИГТ" бүтээл гэж байгаад л зарахыг эрмэлзсэн, нөгөө тэрбумтангуудын зара�##�ууд шүү дээ......ингэж дур мэдэн өөрчлөж чадна гэдэг ХИЧНЭЭН ТОМ "ЭРХЭМ" хөндөлсөж байгааг л харуулж улмаар төр дийлэхүү гэдгийг харуулж байгаа юм байна л даа......магадгүй бүтээсэн бүтээлийг нураахад хүргэсэн, зөвшөөрсөн хотын түшээд,шүүгч нарыг л мөргөлдүүлээд уулын оройгоос харан юм байна л даа...

Зочин
Зочин
7 сар 29, 2023 15:51

Реклам хийсэн хэвлэл мэдээллийн с�##�барч хариуцлага хүлээх ёстой дандаа л хулгайч луйварчидтай нийлж ард иргдийг хохироодог захи�##�агчид хохирч үлдэх нь мэдээж болчлоо гантулга нь зугтаасан

Зочин
Зочин
7 сар 29, 2023 17:08

7 жилийн дараа хөрсний суулт өгч тэртээ тэргүй нурна.харин хүмүүс өөрсдөө мэд.усан дээр хүчээр хэл амтай барьсан барилга шүү дээ.

Зочин
Зочин
7 сар 29, 2023 17:37

Авсан иргэд хохирох нь тодорхой !!!

Зочин
Зочин
8 сар 1, 2023 00:01
Reply to  Зочин

Hohirch l bg hohino shd

Зочин
Зочин
7 сар 29, 2023 17:39

БХБЯ-ны дарга сэтэртэй Гантулгатай илүү холбоотой болж таарах нь.барилгаа найма�##�цаж байгаа хүмүүс хожмын байг�##�ийн гэнэтийн аюул болохыг таашгүй гэхдээ хожмоо бодож амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүйг маш сайн бодох ёстой шүү. Саяны фв-ээр туркийн байг�##�ийн гамшгийг хараад нэгийг бодох учиртай. Нураах үүрэг өгсөн �##�бан туша�##�тнууд, эрх мэдэлтнүүд ажилдаа яар�##�тай орж ажиллах шаардлагатай бна.

Зочин
Зочин
7 сар 29, 2023 18:48

Тэнэгүүд эндээс байр авнадаа үёрийн усанд сэлэж чадахгүйэээ

Зочин
Зочин
7 сар 29, 2023 18:56

Усан цогцолбор барина гэж зөвшөарөл аваад орон сууц барьсан бол з�##�илсан л байна. Хорирогч гь хотын захиргааны газрын �##�бха. З�##�илангийн хэргийг цагдаа ш�##�гана.Прокурор хянана. Шүүх
шийтгэнэ. Байр авсан иргэд хямдаар зарах гэж байгаа бол бүтэлгүй барилга гэдгийг ойлгож дахин үер болохоос айж байна.

Аюуш
Аюуш
7 сар 29, 2023 18:58

Ийм эрсдэлтэй барилгаас худ�##�даж авах мөнгө нь багтаж ядсан хүмүүс байж л байх юм аа.

Зочин
Зочин
7 сар 29, 2023 19:03

Нурааж чадахгүй л дээ, харж байгаарай.

Зочин
Зочин
7 сар 29, 2023 19:09

Голын сав газар байгаа учраас яваандаа барилга суулт өгнө, мөн хазайж нурах эрсдэлтэй.

Зочин
Зочин
7 сар 29, 2023 20:06

М�##� л эндээс байр авна даа хахаха

Зочин
Зочин
7 сар 29, 2023 20:10

М кв 5 сая гэсэн чинь авна гэх юм яаах вээ. Учраа олохоо байлаа.

Зочин
Зочин
7 сар 29, 2023 21:40

Монголын төр гэх хулгайч луйварчидын бүлэглэл одоо нура�##�аа юу. Жүжиг гэж

Авлига сөнөтүгэй
Авлига сөнөтүгэй
7 сар 29, 2023 22:00

Авлигаар боссон хороололыг нэн яар�##�тай нураагаач ээ. Түдгэлзүүлсэн ч гэх шиг . Ингэж �##�цганасаар байт�##� наад барилга чинь ашигл�##�танд орчихоод айлууд нь нүүгээд орлоо шүү дээ. Хотын удирдлагууд авлига аваад зөвшөөрөл өгчихсөн болохоороо яаж ч чадахгүй байгаа юм байна л даа.

Авлига хороолол нураа
Авлига хороолол нураа
7 сар 29, 2023 22:06

Эндээс байр авсан бүх хүмүүс хохирч үлдэх нь тодорхой болчихоод байхад яагаад захи�##�га аваад зараад байгаа юм бэ. Энэ бол цэвэр луйвар шүү дээ. Байр авсан , авч байгаа бүх хүмүүс тэнэгийн цаад т�##�ын тэнэг хүмүүс юм даа.

Зочин
Зочин
7 сар 29, 2023 23:09

Тэнэг биш бол захи�##�га өгөхгүй байлгүй дээ

Зочинцэцэг
Зочинцэцэг
7 сар 30, 2023 00:16

Улсад сэтгэлтэй шийдмэг эзэн гэж �##�гаа ер нь

Зочин
Зочин
7 сар 30, 2023 00:17

Хотын захад эрүүл агаарт байшин барив�##� м2 1сая болно!

Зочин
Зочин
7 сар 30, 2023 09:16

Угаасаа шүүгч нарын аманд нь 3н өрөө байр чихээд л нам болгох нь ойлгомжтой шд. Нөгөөдүүл нь энэ асууд�##� дээр бөөн баяр �##�гаа үрээд л авгайтайгаа хэдэн давхраас нь хаашаа харсан цонхтойг нь авахуу гээл инээд �##�дсан шиг сууж байгаашд.

Зочин
Зочин
7 сар 30, 2023 09:30

Хэрэв авилга өгөөгүй бол байрны үнэ хэд байх байв?

Ard
Ard
7 сар 30, 2023 12:32

Haraal hursen ene bairand olon vhende

Зочин
Зочин
7 сар 30, 2023 12:46

гайх�##�тай жинхэнэ МОНГОЛ төрх

Зочин
Зочин
7 сар 30, 2023 13:12

Авах нь аваад живэх нь живгээ одоо барилгыг (((түтгэлзүүлсэн ))) гээ биздээ .БхБя хариуцлага хүлээх биз.

Zvvmj
Zvvmj
7 сар 30, 2023 18:08

zochin

Zvvmj
Zvvmj
7 сар 30, 2023 18:10

Tiimeen zin yawdgaraa yawan ?????Eniig boluulaad nuraan gedeg vlderiin dalai???

Зочин
Зочин
7 сар 30, 2023 18:13

Nuursnii hulgaichid bolon uur busad hulgaichid l hulgain munguuruu avah baih daa

Хаха
Хаха
7 сар 30, 2023 20:54

Гуйлгачингууд мөнгөтэй юм бол авл гэхээс гнэээ

Зочин
Зочин
7 сар 30, 2023 23:53

Би хара�##�тай байранд орохгүй.м .к.нь 2сая болгож байгаа гэсэн шүү.ирээдүйгээ хар.

Иргэн
Иргэн
7 сар 31, 2023 06:39

Энэ байрыг худ�##�даж авч бгаа хүмүүсийг тэнэг гэхгүй бол өөр хэнийг тэнэг гэхийн бэ?,ккк Монголд цeмeнтэн шавраас их юм �##�га

захиалах хүн байна уу?
захиалах хүн байна уу?
7 сар 31, 2023 07:23

Нэг байр авахдаа арай хөнгөн хөдөлж болохгүй. Яваандаа суурь нь бат бэхээ �##�дах магадл�##�тай байрыг авч болохгүй. Голын дунд монголчууд бат бөх барилга барьж чадах уу? Зөөлөн нь хатуугаа хэмлэдэг хуулиар байрын суурь цаашид бат бөх байж чадах уу? Асууд�##� олон байна даа.

Зочин
Зочин
7 сар 31, 2023 07:32

Байр захи�##�б�##� ёстой эргүү толгой л авилага хороолол гэгчид байр авах байхдаа захи�##� захи�##� ав ав

nergvi
nergvi
7 сар 31, 2023 09:32

baigaliin vzegdel baingal bolno end bair awsan hvmvvs hezee negen tsagt hohirno jiwehvv nurahuu yahal boldoo grashd mashinaa tawiad boroo oroh bolgond untaj chadahgvi shono untaj bgaad nuraad vheh bolowuu gej bodsoor bgaad harwaad balarah ym bna

Зочин
Зочин
7 сар 31, 2023 13:22

Нураах хэрэгтэй

Монголхүү
Монголхүү
7 сар 31, 2023 16:33

Манай улсын хууль ч хүчгүй биелэхгүй юм даа.... хөөрхий гэж....

Altai
Altai
7 сар 31, 2023 22:42

Ав тэгээд жив үү ккк

Zochin
Zochin
8 сар 1, 2023 02:39

Тэнэг хүн эндээс байр авна. Байг�##�ийг та нар авилгадаж чадахгүйээ за. Ямар ч хууль дүрэм яриад ч хэрэггүй. Гагцхүү байг�##�ийн хууль үйлчилнэ.

Иргэн
Иргэн
8 сар 1, 2023 08:55

ЯАСАН МУУХАЙ НЭРТЭЙ ХОРООЛОЛ ВЭ? НЭРНИЙ УЧРЫГ ХЭЛЖ ӨГӨӨЧ?

Зочин
Зочин
8 сар 1, 2023 13:57

Үерийн усны аюултай бүс гээд нутаах шийдвэр гарсаг юм биш үү. Зөвхөн өнөөдрийн ашиг харж , захи�##�сан хүмүүсийн эрх ашиг гэж ярихын орон ном журмаар нура�##�гаад өөр аюулгүй газар авч шинэ байшин барьв�##� хэн хэндээ зүгээрдээ. Шийдвэрээс зөрж, барилгад айлууд оруулчихсан хойно ахиад үер болоод үүнээс их гарз, хүний амь, эд хөрөнгө сүйрвэл яана. Ахин үеэр болохгүй гэх бат�##�гаа байхгүй шүү дээ. Голын сав газар шүү!!!

МОНГОЛ
МОНГОЛ
8 сар 1, 2023 15:17

ЮУГ НЬ НУРААДАГ ЮМ БЭ? ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ОЛИГТОЙХОН ХИЙГЭЭД НУРЖ УНАХААРГҮЙ БАРИАД ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ. ТЭЦ5, НЕФТИЙН ҮЙЛДВЭР ЮУ БОЛСОН ВЭ?

Зочин
Зочин
8 сар 4, 2023 09:52

Энэ их үнэтэй байрыг жирийн иргэд тэгж ихээр нь захи�##�ахуу доор амьдрахыг хэнч бодохгүй нэг л өдөр ус орж ирнэ нөгөөл мөнгөө багтааж ядсан хулгайч нар захи�##�даг биз.100хувь захи�##�га дүүрсэн гэтэгт хэгч итгэхгүй

Холбоотой мэдээ

Back to top button