"Тайванийн хоолойд дайн гарах эрсдэлийг нэмэгдүүллээ"

АНУ-ын Засгийн газар өнгөрсөн баасан гарагт (2023.07.28) Тайваньд 345 сая ам.долларын зэр зэвсгийн тусламж явуулахаа мэдэгдсэн. Тэгвэл уг мэдээ цацагдсаны дараа, өнгөрсөн ням гарагт (2023.07.30) БНХАУ-ын Тэнгисийн цэргийн зургаан онгоц Тайванийн эргийн ойролцоо орж ирсэн байна.
Мөн БНХАУ-ын Засгийн газар Тайванийг зэвсгийн агуулах болгохоор оролдож байна гэж АНУ-ыг шүүмжилжээ. Хятадын Тайваньтай холбоо бүхий хэрэг эрхлэх газар мэдэгдэл хийхдээ “Тайванийн салан тусгаарлах зэвсэгт хүчин энгийн иргэдийн татварыг хэчнээн их ашигласан ч, АНУ хэчнээн их зэвсэг илгээсэн ч Тайваний асуудлыг шийдэхээр гаргасан бидний төлөвлөгөөг ганхаахгүй. Мөн бидний эх орноо нэгтгэх гэсэн чин хүсэл зоригийг ч ганхааж чадахгүй. АНУ-ын үйлдэл Тайванийг зэр, зэвсгийн агуулах болгон хувиргаж Тайванийн хоолойд дайн гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэсэн юм.
1949 оны иргэний дайны үеэр Тайвань, БНХАУ хоёр хуваагдаж үүссэн. Хэдийгээр Хятадын коммунист нам тус улсыг удирдаж байгаагүй ч Тайванийг хүч ашиглаад ч хамаагүй эх газрын Хятадтай нэгтгэнэ гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Asahi Shimbun












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ украйныг НАТО-ийн цэргийн бааз зэвсгийн агуулах болгох гэж байгаа шигээ мөн Тайванийг цэргийн бааз зэвсгийн агуулах болгохоор зорьж байгаа нь тодорхой байна.
delkhiig hytadchlah gd bnuu amerikjih gd bnuu.
Угаасаа л америкийн мөнгө олох арга ш дээ дайн дэгдээж зэвсэг нийлүүлж л ....