Нүхэн гарц: Нүд гялбасан зураг төслийг "гурилдсан" бодит байдал

Монголд төсвийн мөнгөөр баригдсан бүтээн байгуулалтууд зураг төслөөсөө асар өөр болдог нь бараг жишиг болоод тогтчихсон. Үүний нэг жишээ яармагийн нүхэн гарц болж байна.
Эл нүхэн гарцыг анх “22 хоногт л барьж дуусгана” гэсэн Хотын дарга Д. Сумъяабазарын үгтэй эхлүүлж байсан ч, ашиглалтад орохоосоо урьтаад олны хэл амны шүүмжлэлийн бай болсоор.
Энэ зуны эхэн сард хэсэгхэн зуур цохиод өнгөрсөн адаар бороонд нүхэн “бассейн” болсон дүр зураг нь хотын даргыг шүүмжлүүлж байв.
Харин долоохон хоногийн өмнө борооны улмаас доороосоо эвдэрч эхэлсэн билээ. Энэ тухай Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан "Яармагийн нүхэн гарцын эхэнд барилга барьснаас болж эвдэрлээ" хэмээсэн байдаг.
Өнгөрсөн наймдугаар сар /2022.08/-д төсөв батлуулж "Яармагийн зам"-д нүхэн гарц барих ажлыг эхлүүлж, маш хурдан хугацаанд буюу есдүгээр сар /2022.09/-д ашиглалтад оруулах амлалтай байсан. Гэвч бүтэн жил тойрлоо.
Одоо зураг төслөөсөө асар өөр.
Зураг төсөлдөө "Цав цагаан шалтай. Өргөн шат, явах зай талбай томтой. Таазандаа асар олон гэрэлтэй. Дугуй, дөрвөлжин, урт гонзгой гэхчлэн гэрлэн таазандаа гэрлэн чимэглэлүүд ихтэй" байх аж.
Харин бодит байдал дээрээ "Зай талбай асар бага. Явган зорчигчийн алхах шалыг гүйлтийн зам шиг нов ногоон өнгөөр будаж, цагаан шугам татжээ. Гэрэлтүүлэг нь хамгийн таагүй. Хэдэн туузан гэрэл дараалуулж наагаад л болжээ".
Зураг төсөл ба бодит байдлын зургаа "засварын ажил дуусаагүй" гэдэг үгээр хаацайлцгааж буй. Гэхдээ энэ янзаараа хэзээ ч зураг төсөл шигээ болохгүй гэдэг нь лавтай. "Шат шатандаа идсээр хийх ёстой зүйлс нь хийгддэггүй. Зураг төсөл шигээ болдоггүй" гэдэг шүүмжлэл үнэний ортой. Тэр нь Яармагийн нүхэн гарцан дээр илхэн биелжээ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шууд л хариуцлага тооц. Хийсэн компанитай нь . Сумьяабазарт үзүүлээмээр юм
Гэрэлтүүлэг чухал шүү. Удахгүй өвөл болно.
Хариуцлага тооцохгүй болхоор ингэсээр байх болноо бөх даргадаа тааруулж хийсэн бна
Энэ эдийн засгийн боловсролгүй, худалч хуурмаг хотын дарга Д.Сумьяабазараа үтэр түргэн солиосой!!
Хулхидаад дууслаа даа. Төрийн төмөр нүүрийг харуул
сумьяабазар л идсэнштээ үхэж хэвтсэн бөх нэртэй авилгал дээрэмчид жэнко бас байна
Гайгүй төстэй л болсон байна ш дээ, kk
lolol xaxa pohahah
Дарга нар оролцоод авилгаар асуудал шийдэгдээд ирэхээрээ аливаа юм ийм болдог.Анхнаасаа авилгагүй ил тодоор тендерээ шалгаруулаад явсан бол арайч ийм оготны нүх шиг юм болохгүй байсан байх.Авилгаа авсан дарга нар ингэж халтуурдсан компантай хариуцлага тооцож чадахуу.Сумьяабазар авилга аваагүй юм бол яагаад ганц нүхэн гарц барих гэж бүтэн жил сунжруулаад ийм халтуурын хогын гарц хийснийг тодруулж таьвар төлөгч иргэддээ мэдээл хүргэ!!!
Бат бөх нь чухал. Гоё зшйл хэрэггүй ээ.
Сумьяабазар бааж байхад тохирсон юм барьжээ..
Багшийн дээдийн нүхэн гарцийг Шинчилээч ээ!!!!!!! нил үмхий гуйлагчид бхдаг юм уу хайшаа юм вэ Зааан гэж 76 гишүүдээ нэг ороод үзээрэй Оюутнууд л болж явж байх шиг аймшигийн хөндий болсон байна.!!!!!!!!!!! арай арай?????????
Барьсан компанын захирал болон тендер шалгаруулсан хүмүүсийг АТГ шалгах ёстой. Захирал нь хэмнэсэн мөнгөөрөө тансаглаад д явж байгаадаа.
Ганц нүхэн гарц ч хэл амгүй хийчихэж чадахгүй байгаа улс юун хөгжил цэцэглэлт. Метро бол мөрөөдөөд ч хэрэггүй. Чаддаг чаддаг юмаа л хийцгээе. Малаа маллацгаа
Тэр Хөгжил нтр хэрэггүйэээ танууст!
Hereggui baisiim daa, gadniihaar hilgevel ch!
зургийн дагуу заавал хийлгэ эргүү хотын дарга олон улсад жишиг хот болно шээд хуцаад байсан яасан хийсэн хийлгэсэн бүгдийг нь шалга идсэн уусан мөнгөөр нь дахиад шинээр хийгэх засуул новш гэж
Энэ орчим дандаа ус хуримтлагддаг учир Сансрын бeнзинклонкын тэндэх шиг дээгүүр гүүрэн гарц хийсэн бол юу гэж ийм юм болох вэ дээ... Тэмээ гэхээр ямаа гэдэг зөрүүд удирдлагатай газар иргэд л хохирогч болох юм даа...
МАН буй доор энэ мэт зүйл наад захын луйвар шүү дээ.
lalruud oosdiinh ni buruu gej baihgui, hariutslaga baihgui yumaa. Ter aman deer ni barisan barilgiig nuhen gartsaa barisnii daraa harsan yumuu