Нийгмийн
Эмээлт, Налайх, Баруунтуруун зэрэг товчоодод ундаа, усны сав авна

Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодод аялагчдаас ундаа усны сав авна.
Тодруулбал, наймдугаар сарын 1-нээс эхлэн Баруунтуруун, Эмээлт, Түрэгний гүүр, Налайх-Тэрэлж зэрэг товчоодын гарах болон орох хэсэгт ундаа, усны саваа өгөх боломжтой болох нь.

Аялагч та бүхэн Улаанбаатар хотоос гарах болон орохдоо ундаа усны саваа өгч, байгаль дэлхийдээ хоггүй аялаарай хэмээн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас уриаллаа.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.